Гишүүн ээ, хариуцлагагүй хүмүүс л хулгайд эд зүйлээ алддаг юм ш дээ

Тээр жил М.Энхсайханыг гишүүн байх үед өрөөнөөс нь мөнгөн аяга алдагдаж бөөн эрэл сурал болсон гэж дуулддаг. Энэ удаа эмэгтэй гишүүн хулгайд бөлзгөө алджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга нийтийн ариун цэврийн өрөөнд гараа угаахдаа тайлсан хоёр ширхэг бөгжөө угаалгын өрөөнд тавиад мартаад явчихсан юм байна.

 

Гэнэт санаад эргэж ирсэн ч өнөөх бэлзгүүд нь ор сураггүй алга болсон бөгөөд ихэд унтууцсан тэрбээр фэйсбүүк хуудсандаа “Төрийн ордонд хулгай гэж янзтай юмаа. Хуулийн төслүүд дотор нь том том хулгай, ОО-ын өрөөнд нь жижиг хулгай.

 

Энд орхисон юм ердөөсөө олдохгүй юм” гэж ирээд л бичсэн байх юм. Гэхдээ гишүүн ээ, хэнэггүй хариуцлагагүй хүн л хулганд өртдөг юм шүү дээ. Зүйрлээд байгаа хуулийн хулгай чинь шал өөр, бүр огт өөр асуудал за юу.

 

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих