Үрийн шингэн ба Дуу хоолой
“The National Geographic” сэтгүүлд нийтлэгдсэн энэ оны сонирхолтой нэгэн нээлтийг дуулгая. Энэ нь сайн дураараа хамрагдсан 54 эрэгтэй болон 30 эмэгтэйд үндэслэн явуулсан судалгаа бөгөөд эмэгтэйчүүд ямар хоолойтой эр хүнд татагддаг болохыг эхний ээлжинд тогтоож дараа нь тэдгээр эрчүүдийн үрийн шингэний тоо болон чанарыг судалсан байна.
Ингээд судалгааны дүнд эмэгтэйчүүдийн сайхан хоолойтой эр хүн хэмээн онцолсон бүдүүн баргил хоолойтой эрчүүдийн үрийн шингэн нь шингэн, сул хоолойтой эрчүүдийнхээс тооны хувьд хамаагүй цөөн бөгөөд чанар муутай байдаг гэсэн дүн гарсан байх юм. Гэхдээ судалгааг эрхэлсэн Симмонсын хэлж байгаагаа тэдгээр баргил хоолойтой эрчүүдийн үрийн шингэн маш хөдөлгөөнтэй, хөгжил сайтай байдаг ба гагцхүү дур ханаж, цацагдах үед маш цөөхөн байгааг нэмж хэлсэн гэнэ.
URL: