ТӨРИЙН ТОМЧУУД ГАДААДАД ХАДГАЛАМЖ, ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ ЁСГVЙ
“УИХ-ын гишvvн асан С.Баяр АНУ-д далайн эрэг дээр хувийн хаус худалдан авчээ”, “Ерөнхий сайд асан С.Батболд гадаадын банкинд мөнгөө хадгалуулдаг гэнэ”, “Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэл гадаад нөхрөөсөө салжээ” гэх мэт vнэн, худал нь мэдэгдэхгvй мэдээлэл өнгөрсөн жилийн турш хэвлэлээр цацагдсан. Гэвч эдгээр мэдээллийн vнэн, худлыг хэн ч нотлоогvй.
Ард тvмний татварын мөнгөөр баяжигсад гадаадад тансаглаж байна хэмээн бухимдах хvн ч цөөнгvй байлаа. Тэгвэл энэ бvхнийг таслан зогсоох, төрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаарласан хуулийн төсөл боловсруулж байгаагаа УИХ-ын гишvvн Ж.Батзандан өчигдөр хэвлэлийнхэнд дуулгав. Тэрээр “Төрийн өндөр албан тушаалтан гадаадын аль нэг улсад хаустай байж болохгvй. Гадаадын компанийн хувьцааг худалдаж авах ёсгvй. Мөн гадаадын иргэнтэй гэр бvл болсон бол гэр бvлийнхээ гишvvдийг Монгол Улсын иргэншилтэй болгосон байх учиртай. Төрийн мөнгөөр гадаадад мөрийтэй тоглоом тоглож болохгvй гэх мэт төрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөл санаачиллаа” гэв. Энэ хуулийн төслөө ойрын хугацаанд УИХ-д өргөн барих юм байна.
УИХ-ын гишvvн Ж.Батзандан эл хуулийн төслийг санаачилж боловсруулсан шалтгаанаа “Төрийн өндөр албан тушаал хашиж л байгаа бол гадаад эхнэр хvvхэд, хvргэн, бэрээ Монгол Улсын иргэн болгосон байх ёстой. Vvнийг хvний эрхэнд халдлаа хэмээн тайлбарлах нэгэн байна. Тэгвэл тухайн хvний эрхээс илvvтэй улс орны эрх ашиг тэргvvн эгнээнд байх ёстой гэсэн зарчим олон улсад vйлчилдэг. Тухайн төрийн өндөр албан тушаалтныг эхнэрээсээ, нөхрөөсөө сал гэж хэлж байгаа юм биш. Зөвхөн Монгол Улсын иргэншилтэй болго гэж байгаа хэрэг. Мөн гадаадын компанид хөрөнгө оруулж, хувьцаа худалдан авч байхаар дотоодынхоо аж ахуйн нэгж, компаниудад хөрөнгө оруулаач гэж байгаа юм. Энэ бол тулган шаардаж байгаа зvйл ч биш. Зөвхөн төрийн өндөр албан тушаалтанд байх ёс зvй” гэж тайлбарлав.
Энэ хууль нь жирийн иргэдэд бус төрийн өндөр албан тушаал хашиж байгаа 100 гаруй хvнд хамаатай. Хэрэв төрийн өндөр албан тушаал хаших бvрэн эрхийн хугацаа дуусвал энэ хууль vйлчлэхгvй гэнэ. Хууль батлагдсан тохиолдолд хуулийн хамааралд багтах төрийн өндөр албан тушаалтнуудад гурван сарын хугацаа өгөх юм байна. Энэ хугацаанд тэд гадаадын банк, компанид байгаа мөнгөө татан авчирч, гадаад эхнэр, нөхөр, хvргэн, бэрээ Монгол Улсын иргэн болгох ёстой аж.
Тvvнчлэн хуулийн төсөлдөө “Төрийн өндөр албан тушаал хашдаг хvний гэр бvлийн аль нэг гишvvний нэр дээр архи, тамхины бизнес эрхлэх тусгай зөвшөөрөл байх ёсгvй” гэсэн заалт тусгасан байна.
ardchilal
URL: