Салаавч гаргасан Шинээ гишүүн асан ял авах уу

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын салаавч гаргасан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 09.00 цагт болох тов гарсан байна.

Түүнд эрүүгийн хуулийн 230.1-т зааснаар “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэх  үндэслэлээр эрүүгийн хэрэг  үүсгэн шалгасан юм. Тэрээр  МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр салаавч гаргасныхаа төлөө ийнхүү шүүхийн танхимд суух болоод байгаа  аж.  Шүүх хуралд шүүгчээр Ё.Цогтзандан, улсын яллагчаар Ц.Алдархишиг, шүүгдэгч Ц.Шинэбаяр, түүний өмгөөлөгч Л.Онолбаяр нар оролцох юм байна.

Түүний гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-350 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, мөн 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж.


URL:

Сэтгэгдэл бичих