Бяцхан охин гэртээ харихаар өнөөдөр Улаанбаатараас нислээ
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт түлэгдсэн нярай түлэгдэлтийн улмаас Улаанбаатар хотын ГССҮТ ирж, 2013.01.03-ны өдрөөс ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт 12 хоног эмчлэгдээд, бүрэн эдгэрч өнөөдөр орон нутагтаа буцлаа.
Хүүхдийн ар гэрийнхэн нь эмчлэхэд туслалцаа үзүүлсэн Түлэнхийн төвийн эмч ажилчид, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн нийт хамт олон болон хүүхдийг эмчлэгдэх хугацаанд бүх талаас нь анхаарч тусалж байсан ЭМЯ-ны удирдлага, ЭХЭМҮТ-ийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлэв.
ЭХЭМҮТ-ийн зүгээс нярайг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт анхан шатны тусламж цаг алдалгүй үзүүлж, нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжих хүртэлх арга хэмжээг зөв авсан нь эдгэрэлтэд сайнаар нөлөөлснийг дурдлаа.
URL: