М.Энхсайханыг ажилгүй болгосон 75 мм-ийн зөрүү

Монгол Улс хойноосоо урагшаа хөндлөн огт­лолцсон 1815 километр төмөр  замтай. Ачаа  болон  хүн тээврийн үүнээс өөр  төмөр замын  бүтэц  бараг үгүй юм.  Ерөөгийн гэх мэт 100 хүрэхгүй километр  төмөр зам  барьсан хувийн  хэвшлийнхнийг оролцуу­лах­гүй  бол  шүү  дээ.  Дээрх Замын-Үүд-Улаан­баатар-Алтанбулаг чиг­лэлийн ган зам нь өргөн царигтай. Хойд хөршүү­дийн барьж өгсөн замын  цариг нь одоо дэлхийн  олон оронд хэрэглэг­дэггүй, хуучин Зөвлөлт системд байсан зарим оронд ашиг­ладаг гэдэг  нь  үнэн юм билээ.

Гэхдээ үндэсний  эрх  ашгаа  бодож цаашид өргөн царигтай  төмөр  зам  барих тухай маргаан  Төрөөс  төмөр замын талаар  баримтлах  бодлого гарахаас өмнө орон даяар  багагүй  хэрүүл  тарьсаныг  уншигчид  санаж буй  байх. Гэтэл  энэ  маргаан хоёр  сарын  өмнө  ажилдаа  томилогдсон Монголын төмөр  зам  компанийн захирал М.Энхсайханыг ажлаас нь  чөлөөлсөнтэй  холбоотойгоор дахин сэдэрч  эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв  гаригт  Зам тээврийн  сайд  А.Ган­сүхийн саналаар  ТӨХ-ны шийдвэрээр  Монголын төмөр зам компанийн захирал  М.Энхсайхан ажлаас чөлөөлөгдсөн  нь “Яагаад”  гэдэг  асуултын  хариуг олоход хүргэв. Үүнийг хэвлэлүүд  ч  өөр  өөрийн  найруул­гаар бичсэн  боловч  шалт­гаан  нь өргөн, нарийн царигийн маргаан  буюу  Төмөр замын талаар  тө­рөөс  баримтлах  бодло­готой  М.Энхсайхан захирал зөрчилдсөнийх гэдэг нь  тодорхой болсон  юм.  Өргөн төмөр замын рейс төмрүүдийн  хоо­рондын  зай нь 1520, нарийн нь 1455 мм-ээс бага  байхыг цариг гэж нэрлээд  байгаа. Тэгэхээр дээрх 75 мм-ийн зөрүү  яагаад ингэж удаан хугацааны  үл  ойлголцол  үүсгэх  болсныг ч олон  талаас нь тайл­барлах  нь бий. Ерөн­хийдөө  бол урд  хөршийн­хөн  болоод  дэлхийн  олон  оронд  ашиглагдаж буй нь  нарийн  царигтай  төмөр  зам. Нарийн нь  өргө­нөөсөө  эдийн засгийн  болоод  бусад 6-7 төрлийн  давуу  чанартай  гэж үздэг хэмээн  тайлбарладаг. Ганц­хан  эдийн засаг талаа  бодвол нарийн цариг нь дээр боловч улс үндэст­нийхээ  онцлогийг бодож, геополитикийн  нөхцлөө  харж өргөн царигтай  шинэ  төмөр  зам  барих бодлогыг 2010 онд  УИХ-аар батласан байдаг  юм. Тэгээд нарийн царигтай  замтай болвол  баахан хятадууд  орж  ирж ажиллах тухай шүүмжлэл  ч  гарч  байсныг  санаж байна.

М.Энхсайхан  захир­лыг ажлаас нь салгасан төмөр  зам  барих төсөл нь “Шинэ төмөр зам”  бод­логын хүрээн дэх  Таван­толгойгоос-Гашуун­сухайтын боомт  хүртэлх  270  километр замын царигийн  асуудал  байлаа.  Засгийн газрынхны  бос­госон 1,5 тэрбум  ам.долларын бондын тодорхой  хэсгийг буюу 330 сая.ам долларыг  дээрх  чиг­лэлийн  төмөр зам барихад  зарцуулахаар төлөвлөөд буй  юм. Харин Монголын төмөр  зам  төрийн өмчит  компанийн  захирал асан М.Энх­сайхан  дээрх чиглэлд өргөн биш нарийн царигтай  төмөр зам барих “Төмөр замын  цариг шилжүүлэх технологийн шийдэл, бэрхшээл” нэртэй  төслийг Засгийн газарт хүргүүлж, нарийн царигтай төмөр зам  барих нь  зүйтэй  гэж үзсэнээс маргаан  дэгдсэнийг хэвлэ­лүүд  онцолжээ.  “Монголын төмөр  зам  компанийн удирдла­гуу­дын үзэж  буйгаар  дээрх  чиглэлд өргөн царигтай  төмөр зам  тавьбал хам­гийн түрүүнд гурван  төрлийн  технологийн бэрхшээл учирч,  эдийн  засгийн асар их үргүй зар­дал  гарна  гэж  тоо­цоолжээ. Тухайлбал шил­жүүлэн ачихад  жилдээ олон тэрбум  төгрөгийн алдагдалд хүрэх  ба хүн  хүчний ихээхэн нөөц шаардах  болно. Үүгээр зогсохгүй их  хэмжээний  тоосжилт  үүсгэх зэргээр экологи  талаасаа  ч  эрсдэл  дагуулна. Нөгөөтэйгүүр  дугуй  солих нь  эрсдэл  өндөртэй, зөвхөн олон  улсын  жишигт контей­нер, зорчигч тээвэрт  ашигладаг , нурмаг ачааг шилжүүлэх  боломжгүй байдаг. Мөн  цариг шилжүүлнэ гэдэг туйлын  ярвигтай. Энэ  нь нурмаг ачааг шилжүүлэх технологийн боломжгүй, зөвхөн жирийн ачаа бараа, зорчигч тээвэрлэхэд  л  тохиромжтой”  гэжээ  хэмээн mining.mn цахим  хуудаст  бичсэн  байв.  “Монголын төмөр замынхны болон  М.Энх­сайханы баримтлаж байсан дээрх  бодлого нь  өмнөхтэйгөө зөрчилд­сөнөөс , Үйлдвэр  хөдөө аж ахуйн  сайд, төмөр замын бодлогыг гардан боловс­руулсан  Х.Баттулга М.Энх­сайхантай  нэлээд ширүүн  маргалдсаны  эцэст  ТӨХ ийм  шийдвэр гаргажээ”. Энэ бол хэв­лэлийнхний дүгнэлт, хэн ч  албан ёсоор  энэ  тухай тайлбарлаагүй боловч үнэн дүгнэлт байв.   Төмөр замын талаар төрөөс баримтлах  болдого гараагүй байх үед одоо­гийн Зам тээврийн  сайд А.Гансүх “Үндэсний хөгжлийн цогц бодлогод төмөр замын тухай зорилтоо тодорхойлсон . Энэ дотроо “Үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээ “ байгуулна гэж заасан.Дотоодын нэгдсэн сүлжээ гэдэг нь одоо байгаа өргөн царигийн төмөр зам юм.Гэтэл Ухаа-худгийн төмөр зам нарийн тул энэ бод­логотой зөрчилдөж байна. Энэ зам бол үндэсний төмөр замын сүлжээ биш Хятадын төмөр замын сүлжээ болж таарна.Тэнд нэг ч монгол ажиллахгүй хятад хүн ажиллана гэсэн үт. Ухаа худгийн төмөр зам гэгч нь Тавантолгойн нэг хэсэг. Тэр хүртэл Хятадын төмөр зам Оюу толгойгоор дайрна.Энэ бол манай бодлого биш Хятад улсын бодлого байгаа биз.Төмөр замын тээврийн тухай хуулийн 6-гийн 2-т” Улс орны эдийн засаг нийгэмд онцгой ач холбогдолтой, төмөр замын суурь бүт­цийг төрийн өмчит буюу төрийн өмч давамгайлсан компани барина.Эсвэл тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр хувийн хэвш­лээр бариулж болно”гэсэн заалт байдаг Тавантолгой, Оюу толгой төмөр зам бол улс оронд онцгой ач холбогдолтой дэд бүтэц мөн гэж бид үзэж байгаа” хэмээн хэв­лэлд ярилцлага өгч  байжээ.

Энэ бүгдээс  үзэхэд А.Гансүхийн  болоод Х.Баттулгын  үйлээ  үзэн  байж  батлуулсан өргөн царигийн  төмөр зам  эхнээсээ нарийн болоод  ирсэн нь  тэднийг тун  их  уурсахад  хүргэж М.Энх­сайханыг   ажлаас  чөлөөлөх шалтгаан болсон  бололтой.  Чухамдаа  бол  өргөн, нарийны тухай дээрх  асуудал өөрөө маш  их ээдрээтэй, геополитик  талаасаа өргөн  нь, эдийн  засгийнхаа ашиг  орлогоор нарийн нь  дээр байгааг  эх сурвалжууд  хэлдэг. Гэхдээ  бид нэгэнт төрийнхөө бодлогыг өргөн гээд бат­лачихсан тул одоо  нарийн руу шилжихэд хүрвэл  дахин УИХ-аас тогтоол гаргахад хүрэх  юм.


URL:

Сэтгэгдэл бичих