Дайны эрсдлийн даатгал гэх 700 сая ам.доллар хэний халаас руу оров?!

МИАТ ХК-ийн сан­хүү­тэй холбоотой нэгэн томоохон хэргийн сэжүү­рийг цагдаагийнхан одоо­гоос жил гаруйн өмнө олж атгасан байдаг. Дайны эрсдлийн даатгал нэрээр их хэмжээний мөнгийг Японы нэгэн компани руу шилжүүлдэг байсан нь илэрч, нийслэлийн Про­ку­рорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эх­лээд байсан юм.

2008 оноос эхлэн Японы “Вэст вэлф” груп­пийн данс руу их хэмжээ­ний мөнгийг удаа дараа шилжүүлсэн нь ил болоод байгаа. Хэдэн тэрбумаар тоологдох мөнгөний тоо­той уг хэрэг тэгсхийгээд чи­мээ­гүй болсон нь анхаа­рал татаад байсан юм.

Тухайлбал, Ц.Орхон захирлын үед буюу 2010 оны долдугаар сарын 16-ны өдөр “Вэст вэлф” группийн Токиогийн банк дахь 00 655 88 тоот данс руу 511 мянган ам.доллар буюу 6980465 460 төгрөгийг, мөн оны есдүгээр сарын 17-нд 289 мянган ам.доллар буюу 386 434 000 төгрөгийг, арван­нэгдүгээр сарын 29-нд 135 мянган ам.доллар буюу 169 425 000 төгрөгийг улирлуудын дайны эрсд­лийн даатгалын хураамж гэх нэрээр тус тус шил­жүүлж байсан баримт байх юм. МИАТ-ийн захир­лууд ийм нэрээр 15 тэрбум төгрөг “цуглуулсныхаа” ес орчим тэрбумыг нь зөвхөн “Вэст вэлф” группийн данс руу шилжүүлсэн бай­даг аж.

Мөн аль 2001 оноос хойш “Өглөг” хэ­мээх дан­санд их хэмжээ­ний мөнгө байршуулж бай­­гаал оны эцсээр “Ху­римтлагдсан ашиг” болгон өөрчилж, “алга” болгодог байсан нь ч илэрчээ. Энэ бүхэн нийл­сээр 700 сая ам.долларт хүр­сэн тухай эх сурвалж хэлж байгаа. МИАТ-ийн гэх дээрх хэрэгт тус ком­панийн үе үеийн захир­лууд болох Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарыг холбогдуулан шалгаж байв.

Харин Эрүүгийн цаг­даагийн газрын ажилт­нууд дээрх хэрэгт ТӨХ-ны дарга асан Д.Сугар хол­боо­той болох тухай сэжүүр олсон хэмээн эх сурвалж мэдээлэв. Өөрөөр хэлбэл, МИАТ-ийн захирлууд дээр Д.Сугарыг нэмж шал­га­хаар болжээ. Удтал гацаанд орж, архив руу шидэгдэх дөхөөд байсан МИАТ-ийн гэх хэрэг ийн сэргэв бололтой.

zuunii medee


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих