Харүмафүжиг дахин “рекэтэлж” эхэлжээ

Мэргэжлийн сумогийн Хацү башё эхэллээ. Шинэхэн аварга Харүмафүжигийн хувьд энэ сарын барилдаан тун дарамттай эхэлж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тэмцээнд Харүмафүжи ес ялснаар Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооноос хатуухан шүүмжлэл сонсоод байсан.

 

Тэр ч бүү хэл хорооны зарим гишүүн хэрэв энэ сарын барилдаанд 10 ялж чадахгүй бол зодог тайлуулах тухай яригдаж байгаа гэнэ. Тэгэхээр аварга Харүмафүжид энэ сард дахин “рэкет” ирж байгаа бололтой.

 

Гэхдээ Арлын орны нутгийн дэвжээ түүнийг тун ч ээлтэйгээр ивээж эхний өдрийн барилдаанд аатай байж чадлаа. Хөх толбот Монголын хүчирхэг бөхчүүд нь үргэлж аатай, жаатай байдаг болохоор аварга Харүмафүжи энэ удаагийн башёд түрүүлэх нь лавтай. Гараа сайн бол бариа сайн гэдэг биз дээ.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих