УИХ-ын гишүүн хүний эрх зөрчсөн үү?
УИХ-ын эрхэм гишүүн Ж.Батзандан twitter, facebook хуудсандаа гадаад эхнэр, нөхөртэй төр барилцаж байгаа эрхмүүдийг “Ер нь бол гадаад эхнэр, нөхөртэй улстөрчид олон болж байна. Төрийн нууц байдлын хуниасанд гэж үг бий” хэмээн тэднийг дэмждэггүйгээ илэрхийлсэн байна.
Түүнчлэн “Төрийн хүн хувийн жаргалаасаа нийтийн эрхийн үүднээс зарим үед татгалзах хэрэгтэй гэж би хэлээд байгаа юм. Түүнээс бус хэнтэйгээ хэн суух нь надад хамаагүй шүү дээ” гэж өөрийнхөө бусдыг эрс шулуун буруутгасан хатуу үгээ ийнхүү зөөлрүүлсэн байна.
Гэхдээ эрхэм гишүүн хүний эрх энээ тэрээ гэж их ярьдаг ч өөрөө хүний эрх зөрчсөн гэдгээ мэдэж байгаа болов уу хэмээн өөр зуураа шивнэлдэх хүмүүс захаас аван гарч байгаа бололтой дог шүү. Хүний эрх гэж цээжээ дэлдэх болсон энэ цаг дор эрхэм гишүүний үг ёстой л дарин дээр давс нэмэхийн үлгэр гэлтэй.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: