Экс гишүүн Р.Рааш урвагчдыг эрэн сурвалжилжээ

Дундговь аймгийн  ИТХ-ын хуралдааны үр дүн МАН-ын дарга нарын уурыг баржээ.  Тэнд бас л 2-3 хүн нөгөө намд урвасан болох нь тодорчээ.  МАН 19, АН 14 болон МАХН нэг суудалтай гэнэ.  Ингээд МАН-аас С.Сүхбаатар, АН-аас С.Од-Эрдэнэ нарыг засаг даргад өрсөлдүүлтэл хоюулаа 16:16 санал авч яг хайнцжээ.  Ингэхлээр МАН-аас урвагч гарч нөгөө намд санал өгсөн нь тодорхой болж.  Сандарсан МАН-ынхан хугацаагүй завсарлага авч урвагчдаа илрүүлэх ажилд орж.  Хотоос Дундговийн МАН-ын “өвөө” болсон экс гишүүн Р.Рааш байн байн утас цохиж заавал барихыг шаардсан гэнэ.

 

NUUTS.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих