Дахиад 100 ээж өлсгөлөнд нэгдэхээр орон нутгаас ирж байна

Экс ерөнхийлөгчийг буцаан 2 дугаар эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхийг шаардан энэ сарын 9-нөөс эхлэн долоон ээж өлсгөлөн зарлаад байсан. Тэгвэл өчигдөр дахин таван ээж нэмэгдэж, өлсгөлөн зарлаж эхэлсэн. Долоон ээжийн хувьд өлсгөлөн зарлаад 148 цаг болж байгаа аж. Харин нэмэгдсэн дөрвөн ээж 32 цаг болох гэж байгаа юм байна.
Тэдэндтэй УИХ-ын эмэгтэй гишүүд уулзсан бөгөөд гишүүдийн мэдэгдэж байгаагаар дахиад олон ээж өлсгөлөнд нэгдэх хүсэлтэй байгаагаа тэдэнд мэдэгдсэн зарим нь бүр орон нутгаас ирж яваа гэнэ шүү

Д.БАТСҮХ

 


URL:

Сэтгэгдэл бичих