Энхбаярын дүү Н.Энхтуяаг эрэн сурвалжлах ажиллагаа зогслоо
Дэлхий даяар эрэн сурвалжлагдаж байсан Н.Энхбаярын хамсаатан гэх түүний дүү Н.Энхтуяа болон Б.Хуяг нарыг Интерпол үргэлжлүүлэн хайхаа зогсоожээ. Тэд өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Интерполын дансанд бүртгэгдээд байсан бөгөөд Хуульзүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъян “Интерпол улс төрийн хэргээр эрэн сурвалжлах ёсгүй” гэсэн агуулгатай захидлыг тус байгууллагат илгээсэн байдаг.
Ингэснээр тэдний тухай мэдээлэл үндэстэн дамнасан эрэн хайх сүлжээнээс устсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас “тэдний мэдээллийг устгасан ч эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа” хэмээн мэдэгдсэн. Гэвч Интерполоос тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай албан бичгийг АТГ-т хүргүүлжээ.
Ингэснээр Н.Энхбаярын албан тушаалын хэрэгт холбогдоод байсан Н.Энхтуяа болон Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагаа АТГ-ын толгойн өвчин болж үлдлээ.
Б.Ширнэн
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: