Мал шиг зам дээгүүр бэлчээд байхад жолооч нар ч яаж зүгээр байхав
Дөнгөж сая FB-дээ орлоо. Гэтэл нэг найз минь авто машины “0001 УНЗ” гэсэн дугаарын зургыг нь томоос том, тодоос тодоор авчихаж. Хэрэг дуртай юм болохоор энэ чинь юу вэ гээд comment-ийг нь уншлаа.
Найз маань өнгөрсөн бямба гариг буюу өчигдөр гэртээ сайхан амраад дүү нартайгаа цуг хоололчихоод гэрээсээ гарч л дээ. Гэтэл явган хүний зам дээгүүр өнөөх “0001 УНЗ” гэсэн лексус маркын машин өмнөөс нь ирж явжээ. Гайхаад өөдөөс нь алхаад л байж гэтэл тэр машин ч бас өөдөөс нь яваад л байсан байгаа юм. Хүүхдүүд машин нэг цэгт огтолцоход өнөөх машинаас чинь нэг эмэгтэй гарч ирээд наанаасаа холд гэж уурласан гэнэ. Мань хүн ч мөчөөгөө өгөхгүй миний явах зам гээд холдолгүй нэлээд удан зогссон ч дүү нар нь дараад арга буюу тойроод гарч, өнөөх машин ч давхиад одож. Ингээд л уур бухимдал нь төрч уг машины дугаарыг сошиал сайтаар цацсан байгаа юм.
Нээрэн ч ийм тохиолдол ганц биш гардаг шүү. Ялангуяа микро автобуснууд явган хүний замаар замаа товчлох нэрийдлээр сүн хийтэл давхихыг нь яана гээч. Бас замын түгжрэл ихтэй үед бол ганц микро ч гэлтгүй дэнхийсэн том оврын автобуснууд, машин гээд бүгд л хотын зах хэсгээр явган хүний замаар явж өгнө дөө. Ядахнаа цас мөсгүй дулааны улиралд бол яая гэхэв гээд л хүмүүс чимээгүй байхсан . Гэтэл ийм халтиргаатай байхад чинь явган хүний замаар дэглий шувуу шиг тэнцчиж явахад, машин хажуугаас урдаас гараад ирэхээр юу болно оо. Дээр нь ТҮК-хэн зөвхөн л машин замынхаа цас мөснөөс нь арилгах аядаж, явган хүний замыг бол мартаж орхидог.
Ингэхээр л өнөөх төмөр хашаанууд яах аргагүй хэрэгтэй санагдаад явчихаж байгаа юм. Хэрэв төмөр торон хаалттай бол тэд засмал замаас гарч явган хүний зам руу орохгүй шүү дээ. Унаа малдаа хайртай улс чинь юу гэж машин тэргээ эвдэхийг бодох вэ.
Улаанбаатарчуудыг мал амьтан шиг хаашаа л харна байнга төмөр хашаагаар хааж хорьж байна гэдэг. Гэхдээ ингэж хийх юмыг нь бид л өөрсдөө хийгээд байна. Хэрэв явган зорчигчид нь машин зам дээгүүрээ мал шиг бэлчдэггүй байсан бол…
Машинууд нь ном дүрмээрээ явдаг байсан бол юу гэж төмөр хашаагаар хаалт хийхэв.
М.Сониуч.Ugluu.mn
URL: