Хүнийг халсан биш өөрөө халагдав

Төрийн өмчийн хороо өнгөрсөн пүрэв гарагт хуралдаад “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. М.Энхсайхан төрийн бодло­готой зөрж, нарийн төмөр зам тавих гэж зүтгэсэн гэх мэдээлэл байгаа. Харин албаны эх сурвалжууд М.Энхсайхан 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай холбоотойгоор Зам тээврийн яамныхантай санал зөрсөн учраас халсан гэж байсан. Ямартай ч ТӨХ-ны шийдвэрээр М.Энхсайхан халагдсан. Харин бямба гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. ТӨХ-ны дарга хэдхэн хоногийн өмнө хүнийг ажлаас нь халж, өөр нэгийг нь томилоод явж байсан ч ийнхүү өөрөө халагджээ. М.Энхсайхан төрийн бодлоготой зөрснөөсөө болж халагдсан. Харин ТӨХ-ны дарга бас ямар бодлогыг нь зөрсөн юм бол. Арай М.Энхсайханыг халсных нь төлөө мань хүнд бас хариуцлага тооцоод халчихсан юм биш байгаа даа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих