Ээжүүд өлсгөлөнгөө зогсоохгүй

МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийнх нь төлөө өлсгөлөн зарласан ээжүүдэд хандан захидал илгээжээ. Захидалд “Хэдийгээр би хэлмэгдсэн ч гэсэн та бүхэн минь биеэ бодож, өлсгөлөнгөө зогсоогооч” гэж бичсэн байна. Түүний захидлыг өнгөрсөн бямба гарагт өмгөөлөгч нь өлсгөлөн зарласан ээж нарт уншиж танилцуулсан юм. Өмгөөлөгч нь түүний захид­лыг уншиж дуусмагцаа нулимс унагаж харагдав. Гэтэл зэрэгцээд Н.Энхбаярын өмнөөс өлсгөлөн зарласан ээж нарын зарим нь бүр эхэр татан уйлах нь тэр. Н.Энхбаяр ч энэ янзаараа олон ээжийн нулимсыг үзэх нь дээ. Ядаж байхад өлсгөлөн зарласан ээж нар “Өлсгөлөнгөө зогсоох боломжгүй” гэж хэлж байна билээ.


URL:

Сэтгэгдэл бичих