Алтан тариа төрийг буруутгалаа

Оны өмнө чанаргүй гурилаар ард иргэдээ “хулхидсан” “Алтан Тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанрын шаардлага хангаагүй байдлаа зөвтгөн Төрийг буруутгасан өнгө аястай ярилцлага сонин хэвлэл, радио телевиз, сайтуудаар цацаж эхэллээ. Төр засаг буудайн үнийг тогтоон барьж гадаадаас импортлодог гурил, улаан буудайнд хориг тавьж Монголдоо л хэдхэн гурил үйлдвэрлэдэг хэдэн хувийн хэвшлээ дэмжих бодлого явуулж ирсэн.
Тэгтэл “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөхийн үлгэр”-ээр аль болох өөрсдөө, Монголдоо чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн бодлогыг Алтан тариа лав дэмжихгүй байгаа бололтой. Ямартаа л Хувийн хэвшил тийм л төрд хамаагүй гэж үзэж байгаа бол нөөцөө өөрсдөө бүрдүүлчихээд үнээ нэмэх эсэх тал дээрх асуудлаа төрд тавих хэрэгтэй бус уу.

Б.Саруул-Од

 


URL:

Сэтгэгдэл бичих