Сайд Тэмүүжин “Ерөнхийлөгчийн сонгууль”-д өрсөлдөхөөр зэхэж байна

    Монголын төрийг дарамтлагсад уучлал гуйж эхэллээ –
Сонгууль дөхсөн үед албан тушаалын халаа сэлгээ, хэн нэгэндээ өсөрхөн “тор”-ны цаана суулгах хүсэл улстөрчдийн” хүрээлэл”-д гарах нь ихэссэн хэмээн олон иргэд ам дамжуулан ярих болж. Сүүлдээ бүр засаг төрөө сүрдүүлсэн захидал, авилга амласан хэрэг ч гарах болжээ. Анх “надад 400 саяыг амласан хүн бий. Цаг нь болхоор зарлана гэж байсан экс ерөнхийлөгчөөс улбаатай хэргүүд үргэлжилсээр хамгийн сүүлд гэхэд 2008 оны 7 сарын 1-ны тодотголтой хэргийн холбогдогч Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дарга асан, генерал М.Ганхүүгийн эхнэр Ц.Нарантуяа гэдэг эмэгтэй сайд Х.Тэмүүжинд заналхийлсэн захидал бичсэн нь тогтоогдсон билээ.
Урд өмнө ч гэсэн миний өрөөний үүдэнд “сум” байна гэсэн Дашзэвэг, надад сүрдүүлсэн захиа зөндөө л ирдэг гэсэн хуульзүйн сайд асан Н.Нямдорж гээд энэ цуваа тасрахгүй.
Цагдаагийн газар уг хэрэг шалгагдаж байгаа бөгөөд олон нийтэд өндөр албан тушаалтан бол “АТГ, ЦЕГ, ТЕГ”-ээр шалгагдсан ч зарим хэргээ нууж чаддаг. Харин тэдний гар хөл бологсод албан тушаалын наймаанд хавчуурга болж үрэгддэг гэсэн ойлголт газар авлаа.
Үүний тод жишээ бол дээрх эмэгтэйн захидалын хэрэг.  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд захидал бичсэн, тэр захидлыг нь илрүүлж Ц.Нарантуяаг баривчлан саатуулж эрүү үүсгэсэн нь үнэн. Харин хэвлэл мэдээллээр дамжуулагдаагүй шинэ мэдээлэл бол Ц.Нарантуяа нь Хууль зүйн сайдад захидал бичин бусармаг, болчимгүй үйлдэл хийснээ хүлээн сайдаас албан ёсоор уучлал гуйжээ. Сүүлийн үед өөрийн тухай болон намынхаа тухай шуугиантай мэдээлэлцацах дуртай болсон гишүүн, сайд  Тэмүүжин өөрөө мэднэ биз. Эсвэл ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр замаа засаж байна уу гэдгийг харах л үлдлээ.
Монгол төрийн “нялх” сайд энэ бүхнийг ил гаргаж ирсэн нь хэдий сайн хэрэг ч урд өмнө гарч байсан хэргүүдийг нэхэн шалгах хугацаа дуусаагүй байлтай.

Д.БАТСҮХ


URL:

Сэтгэгдэл бичих