Оюутолгойн “Хоосон хулхи” нээлт ба “залилан мэхлэлт”
2012 оны 12-р сарын 27-ны өдөр Оюутолгойн нээлт болов. Энэ нээлтэнд олон зочид гийчид онгоцоор морилон очсоны дотор манай нэртэй эрдэмтэд, анх Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийг нээж байсан хүмүүс ч очсон байна. Эрдэнэтийн үйлдвэрийг анх нээхэд бүх үйлдвэрийн дамжлага, бүх технологийн үйл ажиллагаа, бүх дэд бүтэц бий болж төгс бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн тэр мөчид нээлтийн үйл ажиллагаа болжээ.
Нам төрийн хэмжээнд хэдийгээр өндөр ёслол байсан ч үзэл сурталжсан хулхи юм тэнд байгаагүй. Тэгвэл саяхан 12 сарын 27-нд болсон Оюутолгойн нээлт гэдэг нь технологийн бүрэн дамжлага ажиллуулаагүй, зөвхөн хоёр том тээрэм эргүүлээд зогссон, юм нь ерөөсөө жин тан болоогүй хулхи нээлтийн үйл ажиллагаа ч байсан байж магадгүй байна.
Тэнд очсон Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ “Улсын комисс энэ үйлдвэрийг хүлээж авах ёстой гэж хэлж байна гэнэ. Улсын комисс аваагүй бололтой. Ямар комисс, яаж авах нь ч тодорхойгүй. 2012 оны 12-р сарын 27-нд нэг төрлийн нээлт болсон мөртлөө 12-р сарын 29-нд бас нэгэн нээлт хийх тухай яриа ч байна.
Мөн 2013 оны 1-р сарын 27-нд бас нэгэн нээлт ч болох юм шиг.
Технологийн дамжлага бүрэн ажилд ороогүй, бүтээгдэхүүнээ энэ нээлтээс гарах ёстой байтал ерөөсөө тодорхойгүй, нэн ялангуяа дэд бүтэц ерөөсөө шийдээгүй, яаж шидэх нь нэн тодорхойгүй, ялангуяа БНХАУ-аас цахилгаанаа авах болж байгаа нь бүр гайхал төрүүлсэн. Учир нь Тавантолгойд тэр сайхан нүүрсээрээ гайхалтай цахилгаан станц бариад түүгээрээ ажиллуулсан бол хичнээн сайхансан” гэж харамсан ярьж байсан байна.
ТУЗ болон өнөөгийн Ууг уурхайн яаманд жинхэнэ мэргэжлийн хүн ховор байгаа нь гайхал төрүүлсэн. 44 улсын төрийн далбаа намирч байгаа ч тийм олон улсын далбаа бас бүрэн байгаа нь ч тодорхой бус, бас тэр улсын олон ажилтан байгаа нь ч бас тодорхой бус. Ер нь Монголыг болон олон улсыг хууран мэхэлж дэлхийн санхүүгийн корпорациас дөрвөн тэрбум долларын зээл авахын тулд энэ хулхи нээлтийг хийж байна гэсэн яриа гарч байна.
Олон улсын жишгийн үйлдвэр гэсэн мөртлөө хүний эрх, тэр дотроос Монгол хүний иргэний эрх ноцтой зөрчиж байгаагаас гадна ямар байгаа нь бүр тодорхойгүй байгаа нь гайхал төрүүлсэн байна.
2012.12.27-ны өдөр тэртээ 2005 оны фрийдландыг дурсахуй
Фрийдланд: Бид 5 доллар зарж 95 долларын ашиг олно
Өгүүлэх нь:
Өнөөдөр 2012 оны 12-р сарын 27. Оюу толгой бас дахин нэгэн нээлтийн ажиллагаа хийж зочдын хөл хөдөлгөөнд дарагдсан байна. Оюу Толгой албан ёсоор бүтээгдэхүүнээ хулгайлж эхэллээ. Учир нь өмнө нь албан бусаар дээж нэрийдлээр онгоцоор хичээн ч жил зөөв. Өнөөдөр дахиад л хулгай. Баяжмал нэрийн дор хилийн 7 боомтоор өдөр шөнөгүй зөөх гэж байна.
Мөн Оюу Толгойн охин компани “Саусгоби Сэндс” лицензийн луйвар мөнгө угаасан хэрэг авлигын хэрэг зэрэг олон асуудалд холбогдсон билээ. Энэхүү өгүүллийг “Хөх толбо” сонин одоогоос 6 жилийн өмнө нийтэлж нийтийн хүртээл болгож байсан юм. Монголчууд хуурай дүү гэж их ярьдаг. Тэгвэл Фридланд хэмээх хойт эцэг хуурай аавтай болоод удаж байна.
Тэр сэтгэл хөдлөн ярихдаан Монголын ихэнх талыг худалдаж авсан Монголын говийн эзэн гэдэг. Одоо түүний өмнө нь хэлж байсан үгийг эргэн санац гаая. Оюу Толгойн талаар бид сүүлийн үед байнга сонсох болсон билээ. Өмнөговь аймагт байрлах энэхүү орд газрын нөөц бололцооны талаар хэн хүнгүй зөндөө шуугисан. Энд олборлолт хийх эрх Айванхоу Майнз хэмээх нэгэн Канадын компанид байдаг билээ.
Тэгвэл саяхан буюу энэ оны 3 сарын 2-нд тус компанийн тэргүүн Роберт Фридланд ВМО Nesbitt Bums 2005 Global Resources Conference хэмээх уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын бага хурлын хурээнд Оюу Толгой төслийн талаар илтгэл тавьсан байна. Фридланд хөрөнгө оруулагчдад Оюу Толгойг хэрхэн яаж сурталчилж байгаа нь бидэнд маш сонин байх ёстой болов уу гэдэг үүднээс түүний илтгэлийг Монгол хэлнээ орчууллаа.
Роберт Фридланд:
Ноёд хатагтай нараа, сүүлчийнх байх ямар хэцүү юм бэ? Дөрвөн жилийн турш энэ бага хурлын хамгийн сүүлийн оролцогч байлаа. Хамгийн чухал оролцогчид байх ёстой байтал шүү дээ. Айванхоу Майнз саяхан Нью Йоркын Хөрөнгийн Бирж дээр бүртгүүллээ, мөн манай үнэт цаас Торонтод арилждаг хэвээр. Бид та бүхэнд дахин сануулмаар байна. Манайх бол жинхэнэ олон улсын уул уурхайн компани билээ.
Бид Мянмарт зэс үйлдвэрлэдэг, Брук Хантын тооцоогоор, тэндэх манай орд дэлхийн хамгийн хямд өртөгтэй зэсийн орд юм. Мөн бид Оюу Толгой хэмээх зэс-алтны төсөл дээр ажиллаж байна, Монголд байрлах энэ төслийн талаар өнөөдөр би та нарт дэлгэрэнгүй танилцуулах болно. Хажуугаар нь бид Казахстаны нэгэн том алтны ордыг эзэмшиж буй хэвээр. Манай Мянмарын төсөл бол энгийн “SXEW heap leach mine” юм. Энд бид LME Crade A cathode үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь IS012001-ын дагуу итгэмжлэгдсэн бүтээгдэхүүн юм.
Энэ уурхай сарын 7 сая ам.долларын ашигтай ажилдаг юм. Мөн бид үүнийгээ 11 тэрбум фунтын нөөц бүхий газраар өргөжүүлж байгаа. Бид LME Crade A cathode үйлдвэрлэдэг тул бүтээгдэхүүнээ NYMEX-ын $1.48-ын үнээс 10 центээр илүү үнээр буюу $1.58-аар зардаг. Бид саяхан дэлхийн зэсийн орд газрын хамгийн том нээлт хийлээ. Энэ бол calcocite бүхий 31 хувь зэс агуулах 42 метрын өргөнтэй цооног юм.
Та нар тэр тавиур дээр байгаа хар зүйлийг харж байна уу? Уг баяжмал нь асар хүнд тул ачааны машинууд цооногоос дээш гарж чадахгүй байсан юм. Олон хүмүүс биднээс та нар яагаад энэ уурхайгаа зарахгүй байгаа юм бэ гэж асууж байгаа л даа. Яагаад гэвэл бидний үзэж буйгаар энэ орд газар геологийн хувьд асар их потенциал агуулсан газар юм.
Гэхдээ бид хэд хэдэн банкуудтай хамтарч ажиллаж байна, мөн уг төслийг хэсэгчлэн худалдаж авах саналууд ирээд байна. Энэхүү орд газар нь байгалын эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментын хувьд тэргүүлэх технологитэй бөгөөд энэ салбартаа олон арван шагнал хүртсэн газар юм. Нэг зүйлийг энд цохон тэмдэглэх хэрэгтэй, бид энэхүү уурхайг зөвхөн Ази мөнгөөр санхүүжүүлж чадсан, Оюу Толгойн төсөл дээр ч тэгэх санаатай байна.
Мөн дашрамд дурьдахад, уг уурхай нь огт өр зээлгүй билээ. Одоо би та бүхэнд Өмнөд Говьд байрлах Оюу Толгойн талаар ярьмаар байна. Оюу Толгой бол энэ бага хурал дээр танилцуулагдаж буй цорын ганц дэлхийн хэмжээний төсөл юм. Би жилээс жилд нэг л зүйлийг давтсаар ирсэн, уул уурхайн салбарт жинхэнэ мөнгө хийх боломж ердөө шинэ төслийн хүрээнд л байдаг, чухам шинэ төсөл л хөрөнгө оруулагчдад ашиг авчирна.
Монгол Улс Францаас гурав дахин, Техас мужаас хоёр дахин том газар нутагтай, 2.6 сая хүн амтай улс. Бид тэнд нийтдээ 135,000 кв.км буюу Япон эсвэл Италийн нийт газар нутагтай тэнцэх газар эзэмшдэг бөгөөд энэ нь уул уурхайн салбарт хамгийн томд тооцогдох тоо юм. Анх бид Монголд зэс хайж эхлэхдээ нүүрс олно гэж зүүдлээчгүй байсан билээ.
Гэвч одоо бид зөвхөн уул уурхайн компани биш, эрчим хүчний компани болсон. Байгалын баялаг ихтэй Монгол даяар бид нүүрсний эрх, никелийн эрх, цайрын эрх, зэсийн эрх мөн алтны эрх эзэмших болсон билээ. Та манайхаас зүүн, баруун, өмнө зүгт явах юм бол шууд Хятадад очих болно. Гэхдээ бид Хятадад бус, тусгаар тогтносон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна.
Р.Фридланд: Би хүүхэд ч ажиллуулж чадах хөнгөн тоглоомын үйлдвэр Монголд байгуулна
Бид Хятадынх мөртлөө, Хятадын гадна байна гэсэн үг. Монгол бол том орон, та нарт би өмнө хэлсэнчлэн, бид тэнд Калифорнитэй тэнцэх хэмжээний газрын зөвшөөрөлтэй. Энэ нь хоёр цаг онгоцоор явах газар бөгөөд энэ хавь орчмийн байгалийн баялагын потенциалыг бид гайхаад барашгүй. Айванхоу саяхнаас олон нийтийн анхаарлыг татаж эхлэж байх шиг байна л даа, дөрвөн жилийн өмнө манай хувьцаа 80 центээр арилждаг байсан бол тэрний дараах жил 2.50 доллар болтлоо өссөн.
Энд бид жил бүр хамгийн сүүлчийн танилцуулагчаар оролцдог бөгөөд дэмий л ВМО Nesbitt Buras биднийг онцлохыг хүлээдэг байв. Одоохондоо тэд юу ч хэлээгүй л байна, гэхдээ бид нааштай сураг сонссон л доо. Ямар ч байсан, NewYorK Times биднийг анзаарсан шүү, тэдний “Finding a mother lode in mongolia” хэмээх нийтлэл хэвлэгдснээс хойш бид Нью Йоркын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй болж чадсан.
Мөн “Financial times”-ын нэгэн нийтлэл, “Айванхоу Монголыг уул уурхайн салбарын газрын зураг дээр нэмлээ” хэмээсэн юм. Энэ бол биднийг дутуу үнэлсэн явдал. Монгол дэлхийн хамгийн чухал хайгуулын төв болоод байна. ВНР, Rio Tinto, Western Min¬ing, Barrick болон бусад нөлөөтэй уул уурхайн компаниуд манай Монголын офисс хавиар эргэлддэг болсон нь үүнийг нотлоно.
Энэ зураг нь дээрх галт тэрэг Guggenheim-ын гэр бүл өнгөрсөн зууны эхээр Чилийг нээснийг бэлэгдэж буй мэт санагддаг юм. Тэд Чилид галт тэрэг, төмөр зам, хайлуулах үйлдвэр барьсны хажуугаар асар их мөнгө хийсэн билээ. Бид Монголд яг ийм зүйл хийж байна. Бид төмөр замын дэд бүтцийг сайжруулах тал дээр ажиллаж байна, бид хайлуулах үйлдвэр боловсруулж байна, ус, дэд бүтцийн асуудлуудыг зохицуулж байна.
Ноёд хатагтай нараа, бид зөвхөн ганц уурхайн дээр ажиллаагүй билээ, бид Чили шиг бүхэл бүтэн уул уурхайн улс барьж байна. Мөн бид Монголын Засгийн Газартай тулж ажиллаж байгаа билээ. Дээр үеээс хойш бид хүмүүст Хятадын талаар, уул уурхайн салбарт Хятад ямар их ач холбогдолтой талаар ярьдаг байсан. Гэтэл хүмүүс дөнгөж саяхнаас л Хятадыг “нээж” эхэлж байна.
Саяхан Дон Рамсфелд, АНУ- ын Төрийн Нарийн Бичгийн Дарга, нэгэн хэвлэлийн бага хурал дээр “Хятад иргэншсэн нийгэмд элсэхдээ зөв замыг сонгоно гэдэгт бид найдаж байна” гэсэн утгатай үг хэлсэн. Би 48 цагын өмнө Бээжинд үг хэлэхдээ, Хятадууд Haley’s солирыг Барууныхнаас 1000 жилийн өмнө олж хараад зогсохгүй, Периклээс 1000 жилийн өмнө нарийн хийцийн хүрэл бүтээлүүд, торгон эдлэлүүд хийдэг байсныг дурдсан юм.
Хятад бол энэ дэлхийн хамгийн настай соёл иргэншил бөгөөд тэд одоо нойрноосоо сэрж байна. Яг энэ үед хамгийн чухал зүйл бол зэс яагаад гэвэл зэс эдийн засгийн өсөлтийн хамгийн чухал тодорхойлогч буюу Азид болж буй бүхий л үйл явдлын хэмжүүр юм. Бидний нээлт Монголыг дэлхийн уул уурхайн салбарын давцанд гаргаж ирсэн билээ. 2001 онд энэ бага хурлын сүүлчийн оролцогч болж, уг нээлтээ зарлаж байхдаа бид тэнд ердөө 9 жижиг майхантай байсан.
Одоо тэнд манай 1200 хүн ажиллаж байгаа бөгөөд Оюу Толгой олон улсын онгоцны буудал, телевиз, гар утас, халуун ус, сайн хоолтой газар болсон. Энэ утгаараа Оюу Толгой Өмнөд Говийн бүс нутгийн эдийн засгийн чухал төв болж байна. Энэ төслийг янз бүрээр магтаж болох боловч 30-хан минутын дотор бүгдийг хэлэхэд хэцүү байна л даа. Ямар ч байсан энэ бол дэлхийн хамгийн том зэс, алтны төсөл.
Одоогийн байдлаар бид 6 км газар дээр ажиллаж байна. Гэхдээ бид уг ордын хязгаарыг тогтоож чадаагүй л байна. Бид 600,000 метр өрөмдөөд байгаа бөгөөд одоогоор энэхүү ордын маань үнэ цэнэ Voisey’s Вау-г арав дахин давхаар байна. Энэ утгаараа энэ бүхэн Хятадын Засгийн Газар, Японы Засгийн Газар өмнөд Солонгосын Засгийн Газар болон бусад Азийн улсуудын Засгийн Газруудын хувьд ямар их ач холбогдолтой болохыг ойлгох нь зүйтэй.
Агуулга бол хамгийн чухал зүйл. Бид саяхан нэлээн зоригтой мэдэгдэл хийсэн л дээ, ”энэ бол дэлхийд олдсон хамгийн баялаг зэс, алтны порфири” гэж. Бид энэ мэдэгдлийг хийхээсээ өмнө бодсон, олон арван нэр хүндтэй мэргэжилтнүүдийн саналыг сонссон хэн ч эсэргүйцээгүй. Эцэст нь Грасберг үүнийг дэлхийд олдсон хамгийн чанарлаг алт, зэсийн порфири хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Ноёд хатагтай нараа, агуулга хамгаас чухал шүү дээ.
Бид зөндөө жижиг төсөл мэднэ л дээ жилээс жилд дахин боловсруулагдаад л байдаг жижиг төслүүд. Та бүхэн ийм төслүүдээс болгоомжлох хэрэгтэй. 30, 40, 50 жилийн турш мөнгө хийх жинхэнэ мянганы төслүүдийг л та нар тоож харах ёстой. Хамгийн өндөр агуулгатай зэсийн порфирийн хувьд, бид өрөмдсөөр л байна. 24 цагийн турш асар том цооногуудыг өрөмдөж байна, өрөмдөх тусам бидний үнэлгээ ч мөн адил ихэссээр л байна, дунджаар сардаа 5-10 сая унц алт нэмэгдэж байгаа байх.
Манай одооны нөөц 200-250 сая унц алт хүрэх шинжтэй байна. Энэ тоог Amec 4 сарын дундуур шинэчлэх болно. Иймэрхүү 3.8 хувьтай, 54 грамм алт бүхий зэсийг өрөмдөхөд порфири дахь алтны агуулга нь урьд өмнө сонсогдож байгаагүй өндөр тоотой гарах нь аргагүй л дээ. Иймд зэсийг ашигтай байдлаар олборлох хангалттай алт байна гэсэн үг, эсвэл эсрэгээрээ алтыг ашигтай байдлаар олборлох хангалттай зэс байна.
Бид Оюу Толгойн хүдрийн цөмийг одоо болтол олоогүй байгаа гэж бодож байна. Цаашдын өрөмдөлт асар өндөр агуулга бүхий алтны бүс нээх магадлал маш өндөр байна. Эрдсийн шинж чанар үүнийг илтгэх бөгөөд Phelps dodge, Rio Tinto нарын геологчид манай хүдрийг барьж үзээд, “Урьд өмнө нь ийм зүйл үнэхээр олдож байгаагүй” хэмээн дуу алдсаар байна.
Grasberg 35 жил, Escondida 25 жил өрөмдөж олсон нөөцийг бид 2-хон жилийн дотор нээсэн бөгөөд Оюу Толгойн тойрог цаашдаа улам томрох байх гэдэгт итгэлтэй байна. 2005 оны 8 сарын мэдээний байдлаар манай газарт тухайн үеийн ханшаар 80 тэрбум долларын металл агуулагдаж байсан билээ. Бид энэхүү мэдээгээ 4 сарын дундуур шинэчлэх бөгөөд бидэнд дор хаяж 100 тэрбум долларын металл байгаа нь тодорхой болоод байна.
Бид Vosey’s Вау-г нийт металлын үнэ цэний 42 хувь буюу 4.2 тэрбум доллараар зарж байсан билээ. Ямар ч байсан, Mercury Asset Man- agement-ын алдарт Julian baring- ын онолын дагуу, хэрэв чамд их гаруудын шагналыг хөдлөгөх дэлхийн хэмжээний орд байвал, мөн уг ордны чинь нэг тонны орлого нь нэг тонны зардлаасаа 3- 4 дахин их байх тохиолдолд, нээлтийн шатандаа чиний орд нийт металлын үнийн дор хаяж 10 хувь бүхий үнэд хүрэх ёстой.
Харин Bar¬ing өөрөө шинэ нээлтүүдийн анхан шатны хөрөнгийг гаргаад эднийг нийт металлын үнийн 20 хувь хүргэж зардаг байсан юм. Falconbridge бидний бриллиантын талбайн төсөл дээр анх үнэ хаялцахдаа нийт металлын үнийн 25-30 орчим хувьтай тэнцэх үнэ хэлсэн ч, бид эцсийн дүндээ 42 хувиар ордоо зарж чадсан билээ. Өнөөдөр манай “хэтэрхий үнэтэй” Айванхоу Майнз нийт металлынхаа үнийн 2 хувьтай тэнцэх ханшаар арилжиж байна.
Уул уурхайн салбараас гадуур манай төслийн хэмжээг бодитоор ойлгож байгаа хүн тун цөөхөн ч, ойрд манайх шиг төсөл бараг гараагүй дээ.Тодруулах юм бол, сүүлийн 30 жилд лав үүн шиг хэмжээний орд газар олдоогүй дээрээс нь, орд маань томорсоор л байгаа шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт Capital Group манай компанийн 16.2 хувь буюу 48 сая орчим үнэт цаас худалдаж авснаа мэдэгдсэн.
Миний эзэмшилд 32 орчим хувь байгаа гэдэг нь хэрэв бид хоёр тохирч чадах юм бол, компани маань үндсэндээ бидний мэдэлд байна гэсэн үг. Энэ нь аюулгүй байдлын хувьд их чухал л даа. Хэрэв би асар том бриллиантын уурхайтай болчихвол De Beers лав надтай найзлахгүй нь ойлгомжтой. Тэд тэр муу хэнд ч хэрэггүй шилнүүдээ асар үнэтэй зардаг бөгөөд үнд нөлөөлж чадахуйц өөр нэгэн шинэ уурхайг таатайгаар хүлээж авахгүй нь мэдээж.
Бид цоо шинэ асар том зэсийн уурхайтай болчихлоо. Том том зэс үйлдвэрлэгчдийн үнийн бодлого тухайн салбарын нягтралаас ихээхэн шалтгаалах тул тэд бидний шинэ нээлтээс маш их айж байна. Харин зэс хэрэглэгчид болох Япончууд, Хятадууд, Солонгосууд бол жинхэнэ бидний холбоотнууд юм. Гэхдээ нэгэнт манай төсөл бодитой болох нь ойлгомжтой болоод ирэхээр, том том уул уурхайн компаниуд биднийг худалдаж авах, “идэхийг” бодох болно.
Бид үүнээс сэрэмжлэх нь чухал, яагаад гэвэл бид жижигхэн шүү дээ… Үнэн хэрэгтээ, ноёд хатагтай нараа, бид дэлхийн хамгийн том “жижиг” уул уурхайн компани билээ. Эсвэл бид дэлхийн хамгийн жижиг “том” уул уурхайн компани юм. Та нар өөрсдөө л мэд. Одоо би та бүхэнд Оюу Толгойн эргэн тойрныг танилцуулья. Дэлхийн хүмүүс хаана төвлөрч амьдардгийг энэ зураг харуулж байна л даа.
Энэ бол шөнийн Сингапур, би тэнд амьдардаг юм, энэ бол Бангкокийн шөнийн амьдрал, Хонг Конг, Тайван… Энэтхэг, Хятадын хүн амыг хараарай, Япон байна энд, мөн Хойд Солонгосын ганц гэрэл. Харин Монголд бол хэн ч байхгүй шахуу. Хэрвээ чи уул уурхайн бизнес хийх санаатай байгаа бол, чи хүмүүс олноор амьдардаг газрын хажууд байх ёстой.
Зөв үү Чи зах зээлийн хажууд байх ёстой, гэхдээ чи өөрийн ордны хажууд хүн амьтан хүсэхгүй нь ойлгомжтой, яагаад гэхээр ордны хажууд хүмүүс олширвол чиний проблем нэмэгдэнэ. Энэ утгаараа Невада, Чили, Австралийн хөдөө гэх мэтийн газруудад уул уурхай асар их амжилт олж чадсан. Харин одоо Айванхоу та нарт Говийн цөлийг танилцуулж байна.
Чухам эндээс л металл олборлож Хятадуудад зарвал хамгийн ашигтай. Сансарын зурагнаас доошлоод Оюу Толгойг ойроос харья л даа. Оюу Толгойн давуу тал гэх юм бол энэ хавьд хүн байхгүй, газар нь тэгшхэн. Энд жунгли үгүй, янз бүрийн төрийн бус байгууллагууд байхгүй, Хятадын хилээс дөнгөж 70 км-ын зайтай… Энд цас ордоггүй. хүмүүст садаа болохгүйгээр хаягдлаа асгах газар ихтэй. Чухам энд л бид дэлхийн хамгийн том уурхайг барьж байна.
Манай тээрмийн ерөнхий архитектор Chuck Leggit Гуай Rio Tinto, ВНР, Escondida нарын тээрмийг барьсан туршлагатай хүн. Манай шинэ ерөнхийлөгч John Macken Grasberg-ыг барьсан бөгөөд тэнд 14 жил ерөнхий менежерээр ажилласан билээ. Та бүхний харж байгаа энэхүү тээрэм нь эхний ээлжинд өдөрт 90,000 тонн боловсруулах хүчин чадалтай Хоёрдахь үе шатандаа бид хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлэх болно.
Бохир хүдрийн нөөц маань бидний 3-4 хоногийн хүдрийн хэрэгцээг хангах бөгөөд энэ нь хучлагатай газар хадгалагдах болно, өөрөөр хэлбэл, хүдэр маань хаврын салхинд хийсэж шороо босгохгүй гэсэн үг, шороон шуурга нь Говийн ганц байгалийн гамшиг гэх үү дээ. Энэхүү тээрмийн барилга маань өргөөшөө 200 метр, уртаашаа 350 метр бөгөөд энэ нь технологийн хувьд салбарын тэргүүлэгч байх болно: 40 футын диаметртэй туслах тээрэм, асар хүчирхэг хөдөлгүүрүүд, дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай цахилгаан хедөлгүүртэй тэнцэх Siemens юм уу ААВ-ын 28 мега- ваттын хөдөлгүүр, гэх мэт.
Мөн бид аль болох хэмнэлттэй ажиллахыг бодож байгаа. Тээрэм мэддэг хүмүүс үүнийг хараад гайхдаг л даа… тээрэм дундаа энэ бол Mercedes benz л гэсэн үг. Хамгийн гол нь бид асар өндөр бүтээмжтэй ажиллахыг чухалчилж байна. Энэ утгаараа цөөн хөдөлгөөнт хэсэгтэй, асар том тээрмүүд, асар том хөвөгч нүхнүүд… Ноёд хатагтай нараа, та бүхэн яг одоо зэсийн үйлдвэрийг маань харж байна л даа.
Энэхүү үйлдвэрийг барихын тулд бидэнд ган хэрэгтэй, ган үйлдвэрлэхийн тулд бидэнд төмрийн хүдэр хэрэгтэй, төмрийн хүдэр хийхийн тулд бидэнд төмөрлөгийн нүүрс хэрэгтэй. Саяхан төмрийн хүдрийн үнэ 71.5 хувиар өссөнийг бас дурдах хэрэгтэй болов уу. Төмөр ч нэг их сонирхолтой бараа биш л дээ, гэхдээ сүүлийн 2 жилийн дотор төмрийн үнэ 100 хувиар өссөн, Үнийн хувьд төмөр алтнаас илүү сайн үзүүлэлттэй яваа.
Ер нь бол бараг бүх металл алтнаас сайн үзүүлэлттэй яваа л даа. Алт их муудлаа шүү дээ Долларын ханш асар уналаа. Тугалгын эсрэг, цайрын эсрэг, зэсийн эсрэг, нүүрсний эсрэг долларын ханш унасан. Ган үйлдвэрлэхэд хэрэгтэй бүх түүхий эд алтнаас сайн үзүүлэлттэй байгаа, Ухаантай хүмүүс жинхэнэ хэрэгцээтэй бараа болох зэсийг илүүд үздэг энэ утгаараа жинхэнэ эрчүүд алт бус зэс олборлодог гэдэг.
Алт яахав ээ, боломжийн, дагавар бүтээгдэхүүний хувьд боломжийн шүү. Гэхдээ зэс бол алтнаас чухал гэдэг нь ойлгомжтой. Чухал алтны уурхайнууд үндсэндээ зүсээ хувиргасан зэсийн уурхайнууд байдаг шүү дээ. Энэ утгаараа би лав хувьдаа алтны уурхайнаас зэсийн уурхайг илүүд үздэг. Учир нь Хятадуудад чухам зэс л хэрэгтэй. Яагаад гэвэл энэ үйлдвэрийг барихын тулд бидэнд зэс хэрэгтэй, цахилгааны эх үүсвэртэй болохын тулд зэс хэрэгтэй, ган, төмөр хийхийн тулд бидэнд зэс хэрэгтэй.
Ер нь энэ мөчлөгт холбоотой юм бүхэн бидэнд хэрэгтэй, ялангуяа төмөрлөгийн нүүрс. Би энэ асуудалд удахгүй эргэж ирнэ ээ. 4 сарын 15-нд манай нөөцийн мэдээ шинээр гарна. Escondida, Rio Tinto, ВНР, Preeport нарыг шалгадаг Dr. Harry Рагкег тэнд очиж манайхыг шалгах гэж байгаа. Түүнд итгэж болно оо. Хэрэв тэр бидний тоон дээр гарын үсгээ зурах юм бол, та тэр тоог банкинд авч очоод шууд мөнгө гаргуулж болно л гэсэн үг.
Та нарын харж байгаа ил уурхай байна шүү дээ? Энд зэсийг ямар ч нэмэлт өртөггүй олборлох хэмжээний үнэ цэнэ бүхий алт бий. Эхэн үедээ эндээс зөндөө их алт гарна даа. Канадын нэгэн алт үйлдвэрлэгч энэ уурхайны алтыг олборлосныхоо шанд бидэнд тээрэм барьж өгьё гэсэн санал тавьсан, гэхдээ бид мэдээж зөвшөөрөөгүй.
Одоо хэдүүлээ газар доогуур ороод, Хюгогийн бодит хэмжээг сонирхоё. Hugo Dummet нь ВНР- гийн судалгааны хэсгийн дарга байсан хүн, Тэрээр Айванхоуд ажиллаж байгаад хоёр жилийн өмнө золгүй авто осолд амь эрсдсэн юм. Бид дэлхийн хамгийн том шинэ уурхай болох энэхүү уурхайгаа түүний нэрээр нэрлэсэн билээ.
Энэ бүхний инженерийн ажлыг Tucson, Arizona-гийн Macintosh хийж байгаа.
Мэдээж Macintosh гэдэг бол уул уурхайн салбарын хувьд чанарын баталгаа болсон нэр, тэд phelps Dodge, ВНР, Rio Tinto, freeport -ын инженерын ажпыг хийдэг. Эдгээр цооногийн гүн нь 100 давхар байшинтай тэнцэнэ, харин уртаашаа бол Хюго 3 км. Энэ зайд асар их зэс, алт байгаа гээд боддоо. Танд еренхий баримжаа өгөх үүднээс харьцуулья л даа… Энд байгаа металл Newmont, Barrick хоёрын нийлбэр дүнтэй тэнцэнэ гэвэл ямар сонсогдож байна?
Мэдээж энэ бүгд нэг газар байгаа нь асар хэмнэлттэй шүү дээ – олон арван менежментийн баг, олон арван гэрээ хэлэлцээр хэрэггүй гэсэн үг. Нэг газар бүх металл байна гэдэг асар том давуу тал. Одоогийн байдлаар Хюго төсөл маань өдөртөө 80-90,000 тонн боловсруулах Block cave уурхай байдлаар хийгдэж байгаа.
Энэ нь дэлхийн хамгийн том уурхай биш л дээ, EL Teniente өдөртөө 140,000 тонн боловсруулж байгаа байх. Гэхдээ манай агуулга бусадтай харьцуулашгүй л дээ.Вloск caving-ыг ойлгодоггүй хүмүүс олон тул бид та нарт энэхүү технологийг тайлбарлах үүднээс богинохон кино бэлдсэн юм. 4-5 минут л болох байх.
(Технологио тайлбарлана)
EL Teniente зэсээ газар доороос 80 цэнтээр олборлодог, Bоск cave-ын дундаж зардал нь нэг тонны 1-2 доллар байх. Тээрэмдэхэд тонн бүрт 3-4 доллар нэмэгдэнэ гэж бодоход дунджаар нэг тонн зэс 5-6 долларын өртөгтэй гарна гэсэн үг. Хамгийн гол нь 3-4 хувьтай зэс нь 100 долларын үнэтэй түүхий эд юм. Энэ нь 5 доллараар цамц хийгээд, түүнийгээ 100-гаар зарахтай л адил шүү дээ. Хөөрхөн ашиг байгаа биз?
Та бүхний харж байгаагаар, ачааны машинууд цуваад л, мөнөөх мөнгийг ачаад явж байна. Олборлолтын бүх үе шат автоматжуулагдах болно. Ерөөсөө л чулууны үйлдвэр гэсэн үг. Хөдөлгөөнт хэсгүүд байхгүй, бүх зүйл удирдлагатай. Хүүхдүүд бараг шахуу энэ үйлдвэрийг ажиллуулчихна дөө. Газар доор ч хүн ажиллуулах шаардлагагүй.
Олборлолт хийгдээд ирэхээр нэг урхайнаас өдрийн 90,000 тонн, нөгөөхөөс нь 50,000 тонн гаргаад байх юм бол мөнгийг жинхэнэ үйлдвэрлэж өгнө дөө. Өдөрт 130,000 тонн гээд л бодоод үзэхгүй юу. Бид нэг иймэрхүү л мөнгөний машин барих гээд байгаа юм даа. Өдөрт 80-90,000 тонн нь бидэд 450,00 унц алт, асар их, хэдэн сая унц алттай дүйцэхүйц хэмжээний зэс өгөх юм.
Даруухан загнах юм бол жилийн 400 сая гэсэн үг. Зэсийн үнийг нэг доллар гэж бодоход шүү дээ. Өнөөдрийн ханшаар бол энэ тоо талийж өгнө. Тэгж байтал bloc caving үйлдвэр маань ашиглалтанд ороод, жилдээ сая гаруй фунт үйлдвэрлээд эхлэнэ дээ. Хэрэв зэсийг үнэгүй олборлохуйц хэмжээний алт байх юм бол, сая фунт гэдэг чинь өнөөдрийн ханшаар 1.5 тэрбум доллар гэсэн үгшүү дээ.
Зөвхөн ганц Хюгогоос л гэхэд жилдээ 1.5 тэрбум доллар урсах нь байна. Ноёд хатагтай нараа, өнөөдөр хаана ч ийм хэмжээний шинэ уурхай байхгүй. Энэ бол цорын ганц ийм хэмжээний төсөл шүү. Энэ бол асар том уурхай, John Macken урьд нь дэлхийн хамгийн том уурхайг барьж байсан хүн билээ. Дэлхийн хамгийн шилдэг мэргэжилтнүүд уг төсөл дээр ажиллаж байна.
Одоо би та бүхэнд наад хар зүйлийн чинь тухай жаал ярьж егьё. Анх бид энэ газрыг авахдаа, энд ийм их хэмжээний нүүрс байгаа талаар юу ч мэдээгүй. Таван Толгой бол дэлхийн хамгийн том шинээр нээгдсэн нүүрсний нөөц юм. Таван Толгойд 1.7 тэрбум тонн төмөрлөгийн нүүрс, 6 тэрбум тонн сайн чанарын ган нүүрс бий. Ноёд хатагтай нараа, өнөөдрийн ханшаар энэ бол 500 тэрбум доллар гэсэн үг шүү дээ.
Алт уруу шилжүүлвэл,1.2 тэрбум унц алт гэсэн үг. Бид хэд хэдэн дэлхийн хэмжээний нүүрсний нөөц бүхий газар олсон бөгөөд энэ бүхэн Хятадын төмөр замыг наашаа татаж байна. Биднийг Хятадын эдийн засагтай холбохоор яг одоогоор хоёрын хоёр Хятад төмөр зам баригдаж байгаа. Ер нь Монгол-Хятадын хилийг Канад-Америк хилтэй адилтгаж төсөөлөх хэрэгтэй л дээ. Баутау хот машины үйлдвэрлэлийн хувьд Детройт л гэсэн үг.
China aluminium энд том хайлуулах үйлдвэртэй бөгөөд одоо тэд бөөрөндөө нүүрс, хямд эрчим хүч, зэс, алюминий, ган зэргийн эх үүсвэртэй боллоо. Энэ утгаараа дэлхийн том машин үйлдвэрлэгчид манай уурхайн хажууд ирж машин үйлдвэрлэх сонирхолтой болно гэсэн үг. Яг л Канадын хил орчим байрлах Детройт шиг. Айванхоу Майнз энэ. Бүгдийг өөрт ашигтай байдлаар эргүүлэх бүрэн боломжтой билээ.
Энэ ногоон зураас нь Нарийн Сухайтын нүүрсний уурхай, манайх хоёрын зааг юм. Тэд энэ шугамыг “Санамсаргүйгээр” даваад манайхаас 5 сая тонн нүүрс хулгайлчихсан. Нэг тонн нүүрс 50-100 доллар гэж бодоход-Монгод найзууд маань манайхаас 250-500 сая долларын нүүрс авчихсан байсан гэсэн үг. Гэхдээ бид хилийн шугамандаа дахин үзлэг хийсэн бөгөөд тэд бидэнд өөрсдийн талын нүүрснээс өгөхөөр болсон.
Ноёд хатагтай нараа, ийм чанартай нүүрс олдох нь маш ховор гэдгийг дахин дурдах хэрэгтэй. 16 метр нүүрсний үе олох нь үнэндээ гайхамшигтай зүйл юм: Урьд өмнө нь бараг ийм нээлт хийгдэж байсангүй, энэ бол цоо шинэ зүйл. British Columbia- д 4 метр нүүрс олдвол баярладаг юм. Энэ утгаараа 16 метр буюу 30 давхар байшины зузаантай, үнсгүй, сульфургүй, асар чанарлаг нүүрс олно оо гэдэг! Энэ бүхэн Хятадын хилээс 24 милийн зайнд шүү дээ.
Энэ нүүрсийн тонн бүрийг нэг доллараар олборлох боломжтой. Хэрэв үүнийгээ 100 доллараар зарна гэж бодох юм бол, энэ нь 1/4 унц алттай тэнцэнэ гэсэн үг. 50 доллараар худалдахад л хангалттай шүү дээ… үүнийг чинь тээрэмдэх хэрэггүй, угаах хэрэггүй, цэвэрлэх хэрэггүй, боловсруулах хэрэггүй. Зүгээр л нүүрсээ ачааны машинд ачаад л, Хятад уруу явуулчихад хангалттай. Тэгээд л мөнгө.
Уул уурхай ийм л байх ёстой байхгүй юу. Энэ нүүрсний систем 120 км урттай.. бид бүүр гайхшраад байгаа гээд боддоо. Итали юм уу Калифорнийн хэмжээтэй газарт яаж бодитой үнэлгээ өгөх юм бэ? Бид энэ нүүрсийг өдөржин шөнөжин өрөмдөж байна. Аль болох хурдан үйлдвэрлэлтийн шатанд хүрэхийг чармайж байна л даа. Нүүрсний Теск Cominco-гийн хүмүүсийн зүрх нь хаагдах шахаж байгаа байхаа.
Анх тэдэнд энэ талаар ярихад тэд ухаан алдах шахсан. British Columbia-д 2-3-хан метрын нүүрс ухаад, хамгийн ойр боомт уруу 1000 км зөөж, Номхон Далайг гатлан байж Хятадад хүрдэг хүмүүс ч аргагүй л дээ. Боомтууд ачааллал ихтэй, даатгалын үнэ хаданд гарсан өнөө үед Хятадууд нүүрсээ ханаас авахыг илүүд үзэх бол доо?
Хятадын нүүрсний уурхайнуудад жилд 20,000 хүн амиа алдаж байгаа.
Хорт хийтэй дүүрэн газар доорх нүхнүүдэд хүмүүс асар олноор үхэж буй нь нууц биш. Киловатт цаг тутам тодорхой тооны хүмүүс үхэж байна л гэсэн үг. Харин бидний санал болгож буй нүүрс бол агаарт олборлох боломжтой, агаар бохирдуулах нь бага, цэвэр нүүрс юм. Энэ нь асар өндөр чанартай нүүрс тул түүнийг хийн юм уу шингэн хэлбэрт хөрвүүлж болно.
Хятадын засгийн газар нүүрсийг шингэн уруу хөрвүүлдэг Sasol технологи бүхий 7 тэрбум долларын хоёр шинэ үйлдвэр барихаар төлөвлөчихсөн байгаа. Энэ нь бараг л гидрокарбон юм уу, дизел эсвэл байгалийн хий гэсэн үг л дээ. Энэ бол эрчим хүч, энэ бол манай зэсийн үйлдвэрийн хувьд асар хямд эрчим хүч. Монгол Улс бол нүүрсний хувьд Саудийн Араб л гэсэн үг. Урьд нь бол зөвхөн Австралийн New south wales-ын цорын ганц Пермийн төрлийн нүүрстэй газар гэсэн ойлголттой байлаа.
Энэ ойлголт буруу байжээ. Бидэнд Австралид байдаг нүүрстэй төстэй нүүрс бий. Пермийн төрлийн нүүрс нь 380 сая настай байх бөгөөд үүнээс “залуу” нүүрсний чанар нь хамаагүй муу байдаг. Пермийн төрлийн нүүрс бол нүүрс лундаа жинхэнэ сор нь юм. Та бүхнийг энэ асуудлыг судлаж үзээрэй гэж хүсэх байна. Учир нь би өнгөрсөн жил энэ бага хурлын сүүлчийн оролцогч болж үг хэлэхдээ энэ нүүрсний талаар юу ч мэдээгүй байсан юм.
Зам гээч нь өнөө үеийг ирээдүйтэй холбодог эд юм: Хятадын Засгийн Газар манай ордыг холбох төмөр замыг барьж байгаа. 2008 онд болох Олимптэй бид ямар ойрхон байрлаж буйг хардаа, Манайхаас зүүн, баруун, өмнөзүгт хэд алхаад л Хятад орчихно. Гэхдээ бид Хятадад бус, нээлттэй, ардчилсан төртэй улсад байгаа шүү дээ. Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагууд бүгд Монголд их ээлтэй.
Та бүхэн Ху Жинтаогийн хөргийг харж байна. Тэрээр Хятадын еренхийлөгч, “хамгийн том босс”, Жан Земины залгамжлагч. Тэрээр биднийг Хятадын зах зээлтэй холбох зам, төмөр замд нийт 300 сая доллар зарцуулахаа амлаад байгаа. Бидний зүгээс сохор зоос ч гаргах шаардлагагүй. Үндсэндээ энэ нь Жорж Буш Нью Йоркийн эрчим хүчний асуудлыг шийдэх үүднээс Квебекаас Нью Йорк уруу өндөр хүчдэлийн шугам татаж байгаатай агаар нэг байхгүй юу.
Ийм шийдлийн гол үр шимийг Квебекийн хүн ам л хүртэнэ шүү дээ. Үүнтэй адил бид Монголд үнэгүй төмөр зам, үнэгүй дэд бүтэцтэй болоод л сууж байна гэсэн үг.
Үндсэндээ хурдны зам нь баригдчихсан байгаа, бидэнд бас бус нэмэлт зүйлүүд л хэрэгтэй. Уг замын тодорхой зураг энэ байна. Энэ зам нь яг л Невадад байдаг хурдны зам шиг.
Өдөр бүр энэ замаар хуучин ЗХУ-аас янз бүрийн хог новш чирсэн мянга мянган ачааны машин Хятад уруу урсаж байгаа. Эдгээр машинуудын зөөх хаягдмал төмөр нь үнэн хэрэгтээ энэ бага хурал дээр учиргүй сурталчлаад байгаа алтнаас хамаагүй дээр. Төмрийн хүдрийн үнэ 71.5 хувиар нэмэгдэж байгаа тохиолдолд төмөр бол алт л гэсэн үг.
Мөн энэ нь Хятад луугийн ган төмрийн асар их хэрэгцээг хангана гэсэн үг. Үүнийг ухаж гаргаад урагшаа зөөснөөр дэлхийн хаа нэгтээ жижиг алтны уурхай ажиллуулснаас хамаагүй их мөнгө хийх болно. Дахиад хэлье, ийм боломж өөр хаана ч олдохгүй. Монголд дэлхийн хамгийн том зэсийн үйлдвэрүүдийн нэг байдгийн хажуугаар centerra хэмээх манай Канад ах дүүс энд алт олборлож байна.
Энэ утгаараа Монгол уул уурхайн соёлтой газар л даа. Хамгийн чухал нь бид энд усны нөөц тогтоож чадсан. Бид Оюу Толгойн хажууханд нэлээн хэдэн асар том газар доорх усны цөнөгүүд олсон бөгөөд тэд ундны усаар бялхаж байлаа. Өрөмдөж байтал цэвэр ус шууд ундраад гараад ирсэн л дээ. Энэ их усыг хөдөө аж ахуйд ямар байдлаар ашиглаж болох талаар бид бас бодож байна.
Бид бараг л Говийг тэр чигт нь ногооруулчих хэмжээний их устай болсон гэж хэлж болно.Үндсэндээ энэ ус маань нүүрснээс ч илүү чухал зүйл байж мэднэ. Оюу Толгойг санхүүжүүлэх хүсэлтэй Ази хөрөнгөтнүүд олон байна. Өнгөрсөн 8 сард бид нэг конференци хийлээ л дээ. Би тэнд, “Бид юуны өмнө зэсийн хэрэглэгчидтэй хамтарч ажиллахыг бодож байгаа ч хажуугаар нь бас том уул уурхайн компаниудтай сонирхолтой хэлэлцээр өрнүүлж байна.
Одоохондоо бид компаниа зарах талаар бодох ч завгүй явна. Учир нь бидний зах зээлийн үнэлгээ бүүр дэндүү доогуур байгаа билээ. Энэ утгаараа яг одоо Айванхоуд хөрөнгө оруулах нь асар ашигтай байх болно” гэж хэлсэн. 8 сарын 16-наас хойш манай хувьцааны үнэ хоёр дахин өссөн. Гэхдээ манай одооны үнэ харьцангуй утгаараа 8 сарын 16- ныхаас илүү хямд байна гэж бид үзэж байгаа, учир нь тэр үеэс хойш бидний нөөц бололцооны үнэлэмж шал өөр болсон.
Зэсийн хэрэглэгчид яагаад Оюу Толгойг сонирхож байна вэ? Өнөөдрийн байдлаар, түүхий нефтийн үнэ 52 доллар байна. Хэрэв чи Арабуудад ийм их мөнгө өгмөөргүй байгаа бол манай ээсийг сонирхохоос өөр аргагүй. Би саяхан Нагояд байрлах Тоётагийн үйлдвэрийг үзээд ирлээ л дээ. Тоёта Приус хэмээх машиныг үйлдвэрлэхэд машин тутамд 50 кг зэс ордог байна. Үүнд алт ерөөсөө хэрэггүй гэдгийг хэлмээр байна.
Нэг машины 50 кг гэдэг нь жирийн машинаас хоёр дахин их тоо л доо. Учир нь Приус асар хүчтэй аккумулятортой, цахилгаан хөдөлгүүртэй шинэ төрлийн машин юм.
Ийм төрлийн машин үйлдвэрлэхэд асар их зэс орно. Тоётагийн албаны хүмүүсийн хэлснээр, ирээдүйд тэдний бүх машинууд ийм болох гэнээ. Тоётагийн зах зээлийн үнэ 250 тэрбум доллар бөгөөд тэд General Motors, ford, Chrysler, Volkswagen нарын нийлбэр ашгаас илүү их мөнгө хийдэг компани юм.
Уул уурхайн zartaz бүтнээрээ Тоёта-гийн хэмжээнд хүрэхгүй. Тоётад манай зэс хэрэгтэй. Ухаантай хүн юуны өмнө зэстэй болохыг бодох ёстой. Алттай биш. Алт яахав зүгээр л дээ, зүгээр. Удахгүй Тоёта Хятадад гибрид машин аваачих болно. Хятадууд угаасаа Япончуудад гомдолтой байдаг шүү дээ, “Хэрэв та бүхэн үйл явдлын улмаас.
Энэ утгаараа тэд Япончуудад шууд тулгаж л дээ, “Хэрэв та нар манайд машин үйлдвэрлэх сонирхолтой байгаа бол манай агаарын бохирдолтын асуудлыг даамжруулахгүйн үүднээс зөвхөн гибрид хий” гэж. Жилдээ 10 сая гибрид автомашин үйлдвэрлэхэд Тоётад 600,000 тонн зэс хэрэг болно яг л Оюу Толгойн хүчин чадал. Тэр шар машин бол Тоёта Приус такси, жилдээ 322,000 гаран км зүв зүгээр давхичихдаг эд дээ.
Яадаг ч үгүй. Тоётагийн ирээдүй чухам энэ технологиос л шалтгална. Тэд Ниссанд уг технологийн лицензээ зараад байгаа билээ. Форд, ЖМ хоёр бас гибридээр оролдож эхэлж байна. Хонда ч мөн адил. Эдгээр машинуудыг зэсгүй хийж болохгүй, мөн тэдэнд никель, кобальт хэрэгтэй. Аккумуляторууд нь никель, кобальтаас бүтдэг юм. Монголын улс төрийн лидерүүд бидэнд их тусалж байгаа л даа.
Монголын ерөнхийлөгч Канандад айлчилсан. Бид Пол мартентэй уулзаад, монгол канадын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Ингэснээр бид давхар татвар төлөх шаардлагүй болж байна гэсэн үг. Дивидендийн гуйвуулга бол огт татваргүй явагдах болно. Мөн бид Монгол Улсын Засгийн Газартай байгуулах удаан хугацааны хамтын ажиллагааны гэрээний сүүлийн шатанд явж байна, энэхүү гэрээ нь манай хувьцаа эзэмшигчдийн бүхий л эрх ашгийг хамгаалах болно.
Канадын Онтарио мужид 1псо 53 хувийн татвар төлдөг, мөн Индонезид Freeport 52 орчим хувь төлдөг байна. Манай татвар 5, 6 хувь байлаа гэхэд бид Grasberg- аас хоёр дахин муу ажилласан ч, тэднээс ялгаагүй мөнгө хийх болно. Дараагийн Чили болж, уул уурхайн салбараа хөгжүүлэхийн тулд Монгол дэлхийн хамгийн таатай татварын тогтолцоотой улс болж байна.
10 жилийн дотор Канадын уул уурхайн салбар Чилид 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн билээ. Энэ бол Вэн Жиабао, Хятадын ерөнхий сайд. Тэрээр геологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан хүн юм. Том улсуудын удирдагч дунд ганцхан тэр л геологич байхаа. Геологчийн хувьд, тэрээр 30 жил Хятадад зэс, никель хайсан бөгөөд Хюгогийк гайхамшгийг сайн мэдэх нэгэн.
Мөн тэрээр Хятадад зэс ямар их хэрэгтэйг ч сайтар ухамсарлаж байгаа. Энэ хүн бол Хятадын хамгийн том компани болох SITEC-ын захирал. Тус компанийн жилийн тэнцэл 50 тэрбум орчим доллар. Тэрээр Ниссаны хамтаар хэдэн тэрбум долларын машины үйлдвэр эзэмшдэг. Мөн тэрээр хятадын шилэн кабелийн сүлжээ, хэмжээгээрээ хоёрт орох гар утасны компани, тавд орох банк, усан онгоц, онгоцны үйлдвэр, барилгын компани зэргийн эзэн.
Тэгвэл тэр яагаад Хятадын телевизээр надтай гap бариж гараад байна аа? Яагаад гэвэл эдгээр баялгийг олборлох нь Хятадын үндэсний аюулгүй байдалд шууд хамаатай, нэн чухал асуудал юм. Харин та нарын хувьд Хятад луугийн хэрэгцээ сайтар хангагдсан байх нь асар чухал билээ. Учир нь цадсан луу л сайхан ааштай байдаг. Энэ утгаараа Хятадыг хэрэгцээтэй түүхий эдээр нь хангах явдал маш чухал юм.
Бид Хятадад хайртай, Хятадын хүмүүст хайртай, Засгийн Газартай нь дотно холбоотой ажиллаж байна. Оюу Толгой Хятадад маш чухал нөлөө үзүүлэх болно гэдэгт бид итгэлтэй байгаа билээ. Бид хайгуул хийсээр байна. Бид дэлхийн хамгийн том хайгуулын төслийг удирдаж байна. Говьд хайгуул хийх их амар л даа: замд тээглээд байх төмөр зам, хүн амьтан, байшин сав байхгүй Хайгуулын ажил маш үр дүнтэй явж байгаа.
Би та бүхэнд “Хүрэл үнэг” хэмээх орд газрыг товч танилцуулья. Хэрэв бид өөрсдийн ажлаа дөнгөж эхэлж байхад бидэнд Хүрэл үнэг, Оюу Толгой хоёр хоюулаа байсан бол бид Оюу Толгойтой зууралдах ч үгүй байсан биз ээ. Хүрэл Үнэг орд газраас урьдчилсан зураглалаар тодорч байгаа алт, зэсийн нөөц бидний нойрыг хүргэхээ байлаа.
Эх сурвалж: “Хөх толбо” сонин
URL: