Завхан аймгийг худалдсан нь буюу “Баян айраг констракшн”-ы эзэд хэн бэ?

Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Эх сурвалж” нэвтрүүлгээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт малчдын тэмцэл өрнөж байгаа тухай ноцтой сурвалжлага явагдпаа. 10 гаруй жилийн хугацаанд хайгуул хийсэн Канад, Австралийн гэх үл мэдэгдэх нэгэн компани А лиценз авснаа зарлаж, гэнэт техник хүч хаян өвлийн ид хүйтэн эхлэх үеэр Өвөр Айраг Баян уулыг нурааж малчдын өвөлжөөнүүдийг сүйтгэж эхэлжээ.

Манай аймаг уул уурхайд түнхэгдээгүй гэсэн чинь яаваа, Я.Санжмятав аа

Завхан аймагт нэг ч лиценз байхгүй, уул уурхайн хөлд үрэгдээгүй цорын ганц аймаг гэж тус аймгийн даргаар дөрвөн жил ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болж улмаар Хөдөлмөрийн сайд болсон Я.Санжмятав удаа дараа мэдэгдэж байсан нь юу болов? “Зууны мэдээ” сонины 2012 оны 12-р сарын 24-ны №304, 305-д Завхан аймагт олгосон ашигт малтмалын лицензын албан ёсны жагсаалт хэвлэгдэж Я.Санжмятавын ам ажлын зөрөө гарлаа.

 

Завхан аймгийг бараг нэлд нь өгсөн гэхэд хилсдэхээргүй юм болжээ. Тухайлбал, одоо шуугиан дэгдээж байгаа Дөрвөлжин суманд гэхэд гадаадын хачин нэртэй 10 лицензийг өгч Айраг Баян уулынхан байтугай тус сумынхан сумаараа, Завханыхан аймгаараа нүүх хэмжээнд хүрчээ. Лиценз авсан компаниуд хамтын хүчээр Завхан аймгийн төв Улиастай хотын дэргэдэх Чигистэй голын хөвөөн дээр байдаг Жавхлан толгой дээр бүх завханчуудад зориулсан сүрлэг сайхан 108 суварга босгожээ.

 

Дөрвөлжин суманд 10 жил ажилласан компани тус суманд нэг ч төгрөгийн татвар төлөөгүй гэдгийг тус сумын засаг дарга З.Бадмаа мэдэгдсэн. Яагаад татвар төлөхгүй байна вэ гэхэд “Бид өгдгөө өгсөн гэдэг. Орон нутгийн цэцэглэл хөгжилд зориулж өгдөгөө өгч хийдгээ хийсэн” гэжээ. Аймгийн мэргэжлийн хяналтын албаны дарга П.Батсайхан Дөрвөлжин сумын Цогт багын малчдын нэрийн өмнөөс 58 сая төгрөг авсан байна гэдэг.

 

Батсайхан дарга Монгол телевизийн “Эх сурвалж” нэвтрүүлэгт оролцохдоо “Би 58 сая төгрөг авсан нь үнэн, тэр мөнгөөр Жавхлан толгойн суварга босгоход зориулсан гэдэг. Малчид ярихдаа ер нь суварга хэнд хэрэгтэй юм бэ? Сайхан уул ус минь байвал суварганаас чинь дээр. Өвөлжөөг минь 15 саяар авна гэж байна. Буурал ямааныхаа ноолуураар жилдээн үүнээс ч илүүг олж чадна гэж хэлсэн.

 

Нөгөө талаас орон нутгийн цэцэглэл хөгжил гэдэг чинь суварга бурхан юм уу? Анх эрдэнэ толгойн шарилыг зөөж чандарлахад гадаадын компаний нөхдүүд төвөөс лам хувцастай хүмүүс авч очиж баахан ном уншуулсан. Энэ нь өнөөдөр шарийн шашин далд колоничлогчдын зэвсэг гэдэг нь Завханчуудад ойлгогдсон. Учир нь завханчууд олон хутагтууд төрүүлсэн гэж омгорхож гайхуулдаг билээ.

 

2012 оны 7-р сарын 4- нд Занабазарын музейд тагнуулын байгууллагын үзэсгэлэн гарах үеэр Завханы хутагтууд гэгч нь тагнуулууд бөгөөд тэр дотроос Дэлбэ хутагт 20-р зууны супер тагнуул байжээ. Тэр Ховд болон баруун монголыг тагнах ажилд шашны хутагтынхаа нэрээр гайхамшигтай үүрэг гүйцэтгэсэний дотор нэгдсэн Монгол улс байгуулах хүсэл эрмэлзэлтэй байсан Дамбийжаа буюу алдарт Дамбийжанцанг барьж алахад Улиастайн сайд Лхамжавын хамт үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн гэж оржээ.

 

Ховдын чөлөөлөх дайны дараа 1912 онд таван улсын Монголын үндсэний ардчилсан хувьсгалыг нугачин дарах Их Монгол улсын хүн амыг газар нутагтай нь хуваах Монголын баялгийг тасчин авах, Монголын хүн ардыг устгах нууц хэлэлцээр байгуулагдаж түүний 18-р заалтыг Богд хаан хэрэгжүүлэх үүрэг хүлээж хаан ширээнд суусан гэсэн сэжиг байгаа ч одоо хүртэл нууц байна.

 

5 улсын нууц гэрээ түүний 18-р заалтыг хэрэгжүүлж байсан баримт түүнийг нас барсны дараа нууц шүүгээнээс нь олдсон нь тодорхой байгаа юм. 5 улс гэгчид АНУ, Англи, Япон, Орос, Хятад гэсэн таван улс боловч гол толгойлогч нь АНУ, дагалдан баясагч нь Англи гүйцэтгэх буюу туслахууд нь Орос, Хятад хоёр байжээ. Учир нь 1905 оны портсмутын энхтайвны гэрээ гэгчээр Их Монгол улсыг нууцаар албан ёсоор хувааж бие биендээн үнэнч байж нууцаа 100 жилээр хадгалж явах ам тангараг цусан гэрээ хийсэн нарийн ширийнийг манайхан ойлгодоггүй.

 

Үүнийгээ 1945 онд потсдамын бага хурал гэгчээрээ баталгаажуулж ЗХУ мөн л туслан гүйцэтгэгч нохойн гөлөг байхаа амалсан байдаг. Манайхан Орос Хятад гэдэг ч юм уу, баяд буриад ч гэдэг юм уу жижиг асуудалд их ач холбогдол өгдөг. Манжийн дарангуйлал гэдэг дэлхийн их гүрнүүдийн дарангуйлал Монголыг хуваах бодлого байсан. Улиастайн амбан сайдын газар гэдэг бол Манжаар халхавчлагдсан олон улсын нууц тагнуулын газар байсан.

 

Энэ нь шашин бөө, худалдаа болон хутагт хувилгаад, зурхайч, үзмэрч гуйлгачин тэнүүлчин, архичин хүмүүсээр дамжуулан бодлогоо явуулж ирсэн. Тийм учраас Завханг нөөж ямар ч хөгжилгүй дэд бүтэцгүй байлгасан бөгөөд дэлхийн гүрэн дамжсан ноцтой компаниуд олон улсын байгууллагуудын ивээл дор авсан нь тодорхой болж байна.

 

Дөрвөлжиний цогт багт юу болоод байна вэ?

Уг компанийг үл мэдэгдэх гэсний учир гэвэл том дарга нар нь ерөөсөө харагддаггүй, хэний компани вэ гэхээр хэлж өгдөггүй гэнэ. Малчдын ярьж буйгаар тус компаний нэрийг “Баян айраг констракшн” гэдэг бөгөөд Шижирээ, Соёмбо зэрэг доод менежерүүд нь л эдгээр бүх ажиллагааг гардан хариуцаж ажиллаж байгаа аж. Ийнхүү тус компаний үйл ажиллагааг эсэргүүцэж 60 гаруй малчин зам хааж тэмцэл өрнүүлж эхэлжээ.

 

Хариуд нь өнөөх нөхдүүд 15 сая төгрөгөөр өвөлжөөгөө зараад нүү гэсэн байна. Малчид уйлан дуйлан ярьж байна. Анх Эрдэнэ толгойн шарилыг зааж гэнэт олон лам нар ирж ном уншин чандарлах болжээ. Эхэндээ малчид чимээгүй л байсан байна. Мөн Улиастай хотын дэргэдэх Жавхлан уулын толгой дээр суварга босгож тус сумын нэрийн өмнөөс 56 сая төгрөг оруулж аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга П.Батсайхан байгуулсныг нутгийн ард түмэн ихэд хардаж байв.

 

Мөн тус аймгийн даргаар дөрвөн жил ажилласан Я.Санжмятав явахынхаа өмнө сумын засаг дарга Я.Бадамыг дарамталж, “Одоо надад асуудал хамаагүй шүү, наад “Баян айраг констракшн” надад гай болоод байна, би Би хөдөлмөр нийгэм хамгааллын сайд болох гэж байна” гэж Багийн хурал дээр ярьсныг телевизээр нэвтрүүлсэн. Ганц суваргаар насаараа үе удмаараа амьдрах хайрханаа өгөхгүй гэж малчид ярьж байна.

 

Завхан аймаг бол Монголын хамгийн олон өвөлжөөтэй говийн өнтэй сайхан нутаг юм. Энэ нутгаас БНМАУ-ын анхны хөдөлмөрийн баатар ямаачин Тоймын Жамц гуай төрж гарсан билээ. Энд Бууралын буурал ямаа гэж ноолуурын алдартай ямаан сүргийн бий. Эрдэнэтийн хивсийг ноолуураар хангадаг. Бид жилдээ наад захын 15 сая төгрөгийг буурал ямаагаараа олдог юм хэмээн Буурал өвгөн ярьж байна.

 

Өвлийн ид хүйтнээр ийм л тэмцэл өрнөснийг улаанбаатарчууд, монголчууд эмзэглэн хүлээж авлаа.  “Баян айраг констракшн”-ы цаана нь чухам хэн байгаа нь тун нууцлагдмал хэвээр… Бас л хэн нэг том тушаалтан буй биз ээ.

Жамянтив мэдэн будилсан нь

2012 оны орон нутгийн сонгуулиар Завхан аймгийн засаг даргаар сонгогдсон МАН-ын дарга Жамянтив Дөрвөлжин суманд болж буй хэрэг явдлыг мэдэхгүй надад ерөөсөө мэдээлэл байхгүй хэмээн мэдэн будилав. Завхан аймгийн захын чавганц мэдэж байхад өнгөрсөн дөрвөн жилд засаг даргын тамгын газрын дарга, МАН-ын даргаар 4 жил ажилласан энэ хүн мэдэхийн дээдээр мэдэж байгаа мөртлөөн мэдэн будилав.
Завханыг лицензээр хуваасан нь

Завхан аймаг бол нутаг усаар нь бүхэлд нь дархан цаазат газар болгомоор нэн үржил шимтэй аймаг билээ. Ус голууд, тунгалаг цэнхэр нуурууд тэнд л байна. Байгалийн цэвэр мал сүрэг жинхэнэ ориг өвс ус, тариа ногоо тэнд байна. Халуун хүйтэн рашаан, хамгийн ховор өвс ургамал, цэцэг жимс ногоо, цэвэр сайхан ориг хүнс тэнд л байна.

Эх сурвалж: “Хөх толбо”


URL:

Сэтгэгдэл бичих