Малаа маш ихээр нядал – бид мөнгө өгье

Сонин юм даа Энэ Их Хурлынхан Монгол хүмүүс л байлтай. “Хэл, Хил, Мал гуравтайгаа байвал Хэн баян Монгол баян” гэж нэрт яруу найрагч З.Дорж гуай нэгэнтээ шүлэглэсэн. Гэтэл ИХ хурлын эрхэм гишүүд маань овоо Монгол хүн шиг малаа өсгө бид малаас авч буй ашиг шим, гарц бүтээгдэхүүнд  нь урамшуулал олгоё гэж байснаа одоо бүр малаа түүхий эд болго арьс ширэнд нь төрөөс нэг бүрт нь 3000 төгрөг урамшуулал болгон өгье хэмээн  “малаа хурдан нядлах”-ыг зөвлөдөг боллоо.

Хүн амаасаа хол давсан малтай малчин иргэдээ дэмжих нь зөв. Гагцхүү ямар аргаар вэ? гэдгээ бодох хэрэгтэй бус уу. Түүнээс малчны хотоос Улаанбаатар хүрэхдээ хэд нугарсан үнээр, ченжүүдийн нэрээр гэх тодотголтойгоор иргэдийн гарт хүрдэг махны үнээ тогтоож барьж дийлэхээ болиод ийм аргаар унасан нэрээ “угааж“ авах гэсэн юм болов уу энэ Засгийн газар, Их хурал.
Эсвээс хилд ойролцоо хэдэн ашигт малтмалын ордоо “худалдчихсан”  юм чинь одоо малаа нядалж махаа идэж дуусгаад арьс ширийг нь урамшуулал олгох нэрээр хамж аваад өөрсдийн бизнесээ өргөжүүлэхийг хүсэв үү. Монголдоо арьс шир боловсруулах үйлдвэрийнхээ хаалгыг ихэнхийг барьчихсан улс Хятад руу л зөөж таарна. Харин урамшуулал болгон өгсөн мөнгө ЗГ-ын халааснаас гарч, эргэн нөхөгдөхдөө ардаа бизнестэй хэдэн гишүүдийн л хоол болно доо. Бизнесээ мартаад улсын ажлаа хийж малчиддаа арай өөр аргаар тусалж дэмжээч.
Д.Батсүх

URL:

Сэтгэгдэл бичих