Н.Энхбаяр эхчүүдийг уйлуулж ханахгүй
Экс ерөнхийлөгч Энхбаяр дахиад л 401-р хорих ангиас өлсгөлөн зарлаж буй эхчүүдэд өчигдөр 23 цаг 50 минутад захидал илгээлээ. Өлсгөлөн зарлаж буй эхчүүд Н.Энхбаярын биеийн байдал муу, буцаан 2 дугаар эмнэлэгт хэвтүүлэх шаардлага тавьж байгаа бөгөөд захидлыг сонсоод уйлж, Даргаа бид өлсгөлөнгөө зогсоохгүй харин ч бидэн дээр нэмэгдэх эхчүүд олон байгаа гэцгээж байлаа.
Даргаа суллуулахын тулд хамтарсан засгийн газар хүртэл байгуулж мандатаар сонгогдох нэг гишүүнээ азнуулан харж байсан МАХН-ынхан аргаа барсан уу яасан бүү мэд. Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийн шоу Энхбаярын захидал болон эхчүүдийн өлсгөлөнгөөр эхлэлээ. МАН-АН гэх тодотголыг өгч байсан эксийн намынхан одоо АН тай эвсэн Засгийн газар байгуулсан хэрнээ АНа – МАНа болгохоор хор найруулж байна хэмээн үзэгсэд улс төрийн хүрээнд цөөнгүй байгаа аж.
URL: