“Зөн билэг, Ид шид”- ээ худалдагсад уучлал гуйж эхэллээ

Хар тоо ч гэж зарим нь ам дамжин шуугисан 2012.12.21 ний тухай таамаг дэвшүүлэгсэд дэлхийд байтугай Монголоор нэг шуугиж бизнес эрхэлдэг нь энэ өдрийн тухай ном бичиж, лекц уншин овоо хэдэн төгрөг халаасласан. Тэдний нэг болох анх сүлжээний бизнесийг Монголын иргэдэд таниулахад их үүрэг гүйцэтгэж “Би Монголд Орифлэймийг анх таниулсан” хэмээн онгирох Оюунгэрэл хадагтай “Монголд гурав хоног харанхуй болно. Гэр авч хотоос зайдуу гарвал амьд үлдэнэ.” Хэмээн айлдаж лекц уншин ном гаргасан билээ.

Түүний гэр бүлийн хүрээлэлд Монгол гэр хийдэг хүмүүс байдаг учраас ингэсэн байх хэмээсэн шум ч тарсан. Тэрээр “дэлхийн сүйрлийн” урд өдөр Энэтхэг рүү зугтаж  өнөө Монголчуудаа гэрт бай гэсэн зөвөлгөөгөө өөрөө дагаагүй. Хэрэв дэлхийд цаг уурын, байгалийн  жаахан ч гэсэн өөрчлөлт гарсан бол одоо энэ Оюунгэрэл чинь овоо гүн ухаанч, зөнч болж гэж ярих байсан биз.
Эдүгээ ч эх орондоо ирээгүй байгаа эрхэм хадагтай өөрийн  https://twitter.com/Oyungerelgorf хуудаснаа “Би Монгол хүн бүрээс уучлалт гуйж байна. Та бүхэн минь мөнхөд байг”,“Нандин зүйлийн эхлэл нь гэгээрэхүй дор хүн өөрийгөө олох байдаг юм шиг ээ”, “Өөрийгөө олж чадаагүй байж, баялаг олох нь үхлийн эхлэл” “Ямартай ч уучлал хүсье.” гэсэн бичиглэл тавьжээ.
Ганц Оюунгэрэл гэлтгүй тэр өдрийн тухай олон нийтэд худал мэдээлэл тараасан эрхэм зөнч, бөө, удган, лам, үзмэрч нар одоо хулганы нүхэнд нуугдаастай л байна. Төр засаг ч арга хэмжээ авна энэ тэр гэж мэдэгдэж байсан нь хаачив таг чиг.
Энэ бүгдээс харахад амтай бүхэн цуурч ард түмний амьдралаар тоглож болддогийг дээрх үзмэрч энэ тэр гэсэн хүмүүсээс харахад дараа нь ял зэмгүй өнгөрч болохыг нь хууль хяналтынхан батлаад ч байгаа юм шиг. Гэр авч, лаа шүдэнз нөөцөлсөн хүмүүс маань урин цаг ирэхээр нийлж байгаад хотын хаяа дэрлээд жуулчины бааз байгуулах эрх гуйсан нь дээр болж дээ.
Б.Саруул-Од

URL:

Сэтгэгдэл бичих