Солонгосын хойгийн хоёр талын эвлэрэл нэгдлийг дэмжинэ

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй 10-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Солонгосын хойгийн өмнөд умардын хоёр тал хэлэлцээгээр харилцаагаа сайжруулж, эвлэрэл нэгдэл хамтын ажиллагааг түлхүү ахиулахыг Хятадын тал дэмжсээр ирсэн юм. Энэ нь Солонгосын хойгийн бүх ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд Солонгосын хойг ба бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ашигтай гэжээ.     Эх сурвалжид тэмдэглэснээр, БНСУ-ын шинэ засгийн газар Хойд Солонгост тавих хориг арга хэмжээг сулруулж, хэлэлцээгээр хоёр Солонгосын хурцадмал байдлыг намжаахаар бодолцож байна. Хун Лэй сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа дээрх үгийг хэлжээ.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих