Бялууны булан буюу улстөрийн өмчит сургууль

Бялуу хуваах үйл явц хаа сайгүй. Өнгөрсөн оны бараг тэн хагасыг халаа сэлгээ хийж өнгөрөөв.  Мөн энэ хугацаанд төдий чинээгээр төрийн ажлыг цалгардуулж , төрлийн хэлхээг улс орны эрх ашгаас илүүд үзэх болов.  Ямар сайндаа л нэг дүүргийн ИТХ-д ураг төрөл, удам судар нэгтэй 17 хүн нэр дэвшиж байх вэ дээ. За энэ ч яахав. Гэвч… одоо ч энэ байдал хэвээрээ. Одоогийн байдлаар орон нутагт энэхүү камнанит ажил ид үргэлжилж байгаа дуулдана.

Ойрын эх сурвалжийн өгүүлснээр бас л ор үндэсгүй халаа сэлгээ явуулах, илт хавчиж өргөдөл гаргуулах хэмжээнд тулж очоод байгаа аж.
Тэгвэл БШУ-ы сайд Л.Гантөмор өрийн өмчит их, дээд сургуулиудын 1ахирлын суудлыг дуудлагаар “худалдахаар” төлөвлөжээ. Үүнийг нфсдоо оноөх алдарт “Шинэчлэл чинь нүү дээ” хэмээн ам бардам өгүүлж 5уй. Уг нь ч маргах эүйлгүй шинэ нь нинэ л дээ. Ядахад л луйвардах арга барил нь цоо шинэ юм чинь. Угтаа 5ол тэдний сэдсэн энэхүү арга сонгон налгаруулалг нэртэй төлөвлөгөө ом.

Гэвч манай эрх мэдэлтэн, өндөр дээд албан тушаалтнууд сонгон шалгаруулалт, тендер гээч зүйлийг ямар бохир аргаар хийдэг тухай чэн хүнгүй мэднэ. Тэгэхээр энэ гөлөвлөгөөний цаад агуулгыг маш годорхой харж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалт гэсэн шинэ нэртэй бас л бялуу хуваах үйл явц явагдаж байна. МУИС бол гарцаа байхгүй бялууны булан. Учир нь төрийн өмчит нэртэй боловч одоо сонгон шалгаруулалт нэрээр юу ч бөлж, хэн ч сонгогдож мэднэ. Гагцхүү өнгөрсөн хэдэн сарын гуршлагыг нь харахад АИ өөрийнхөө гишүүн багш нарыг дээш эүтгүүлж байгаа нь тодорхой. Гэтэл МУИС-ийн захирал бол нийтэд хүлээн чөвшөөрөгдсөн эрдэмтэн байх ёстой. Анагаах ухааны мэдлэг олгодог сургуульд ч мөн ялгаагүй. Тэр ч бүү хэл хамаг дэлхийн хамгийн хөгжил буурай орон ч хүртэл улсынхаа их сургуулийн захирлын тамгыг тийм л хүнд хариуцуулдаг. Харин энэ байдал манайд алга хөрвүүлсэн юм шиг эсрэгээрээ болох нь. Тиймдээ ч сургуулийн шал будаад, захирлыг нь ажлаас халчихсан л бол манай боловсролын тогтолцоонд үсрэнгүй шинэчлэл гэсэн үг. Гэтэл үүнээс цаана толгой эргэм олон асуудал бугшсан хэвээр байгааг тэд мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрдөг нь ёс мэт болон хувирчээ. Адаглаад л Өвөрмонголын зохиолч Аминбөхийн Одсэрийн “Алмасын дуу” нэртэй аль эртний хийгээд айхтар үзэл сурталжсан өгүүллэгийг бидний дүү нарт одоо хүртэл хүчээр тулгаж уншуулсаар байгаа гэвэл Та бараг итгэхгүй. Л.Гантөмөр сайд хэддүгээр ангийн ямар сурах бичиг дээр энэ огүүллэг байдгийг ч гадарлахгүй биз.

Харин боловсролын салбарыг шинэчлэх нэрийдлээр хэдэн захирлын тамгыг хүчээр булааж авахаа харин ч сайн чадна. Эхний ээлжинд бялууны булангууд болох МИУС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС-ийн захирлын тамгыг сонгон шалгаруулалт гэдэг гоё үгээрээ хуурч булааж авах гэж байна. Үүний цаад шал ггаан нь дунд, дээд боловсролын байгууллага пэдэг ямар хүчтэй зэвсэг болохыг тэд аль эрт анзаарчихсанд нь л байгаа юм. 160 мянган оюутан гээд бод л доо. Мэдээж нэгж оюутан бүр тэдний хувьд өөрсдийнх нь нэр, намыг нь дугуйлсан хүчинтэй саналын хуудас болж харагддаг болохоор л тэр шүү дээ.

Тийм л учраас МОХ гээч төрийн бус байгууллагыг улстөрийн зорилгодоо ашиглах хэрэгсэл болгон хувиргачихсан юм. Харин дээр нь нэмж захирлуудыг нь базаад авахаар ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийг ч “Юухан байх вэ” гэж бодож суугаа байх л даа. Тэгвэл бүгдээрээ ардчилсан засгийн шинэчилсэн яамыг, шинэчилсэн боловсролынх нь тогтолцоог гүр ч болов тогтож нэг ажиглая.
Улсын төв сургуулийнх нь оюутнууд оюуны “өлсгөлөнтэй”, түүнийхээ төлөө тэмцэл өрнүүлээстэй. Улстөрийн өмчийн их, дээд сургуулийн багш нар нь нийгээрээ цалингийн гачлантай. Ьага сургуулийн сурагчид үлгэрийн ном заавал унших “ялтай” гээд тоочоод байвал ухаан муугай мань мэтийн толгой эргэж дуусахаар бөөн зовлон. Гэтэл үүн дээр нэмээд сургуулийнх нь захирлын судсыг сонгон шалгаруулалт нэрээр барьдаг болчихоор хойшид миний хүүхэд ирээдүйд намын дунд сургуулиар хүмүүжиж, улстөрийн өмчит дээд сургуулийн хуваарь авахын төлөө сургалтын материал “ба, бэ”-гүй уншиж таарах нь. Гончигсүм гэж…

Д.ГАНБААТАР

 unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих