Сармисны “контрбанд”-ын хэргээр эрэн сурвалжилж байна

Шведийн эрх баригчид нь нэг тонн сармис хилээр хууль бусаар оруулж ирсэн, өөрөөр хэлбэл контрбанд хийсэн хэргээр Британийн хоёр иргэнийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. “Associated Press” агентлагийн мэдээлж байгаагаар гэмт этгээдvvд 2009-2010 онд Хятадаас Норвеги руу удаа дараалан ихээхэн хэмжээний сармис оруулж ирсэн аж.

Норвеги нь Европын холбоонд ордоггvй болохоор тэд гаалийн ямар нэг татвар суутгал огт төлдөггvй. Ийнхvv оруулж ирснийхээ дараа нь гэмт этгээдvvд гаалийн хяналтын газруудыг тойрч, өөр газраар Швед рvv сармисаа оруулах замаар Европын холбооны импортын татвараас зайлсхийдэг байж.

Ийм замаар тэд 10 сая еврогийн татвар төлөлгvй наймаа хийж. Ер нь манай урд хөршид тариалсан сармисыг хилээр хууль бусаар оруулж ирэх нь тvгээмэл vзэгдэл болоод байгаа. Жишээлэхэд, 2010 онд Польшийн гаалийнхан Нидерландаар дамжуулан хууль бусаар оруулж ирсэн 144 тонн хятад сармисыг хураан авч устгаж байсан юм. Мөн 2012 оны зургаадугаар сард Австрийн гаалийнхан есөн тонн сармис хууль бусаар оруулж ирсэн румынчуудыг баривчилж байсан юм. Хятад нь дэлхийн сармисны нийт хэрэглээний 80 хувийг дангаар тариалдаг бөгөөд сармис нь хямд гэдгээрээ бусад өрсөлдөгчөөсөө давуу.

АРДЧИЛАЛ


URL:

Сэтгэгдэл бичих