М.ЭНХСАЙХАН ХЯТАДЫН ТАЛД VЙЛЧИЛСЭН VV

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал М.Энхсайханыг ажлаас нь чөлөөлжээ. Төрийн өмчийн хороо өчигдөр ийм шийдвэр гаргасан байна. 1,5 тэрбум ам.долларын бондын 330 сая ам.доллараар хэд хэдэн газарт 30-40 км урттай төмөр зам барихаар төлөвлөсөн боловч МТЗ ТӨХК-ийн захирал М.Энхсайхан мөнгийг өөр vр ашигтай зvйлд зарцуулах ёстой гэж vзсэн нь vл ойлголцол vvсгэсэн гэж мэдээлж байгаа юм. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр огт өөр шалтгаанаар тvvнийг ажлаас нь чөлөөлсөн аж.

Гурван жилийн өмнө буюу 2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдаж, 32 дугаар тогтоол гарсан. Төмөр замын бодлогоор нийт 5600 гаруй км төмөр замыг гурван vе шаттайгаар барихаар болсон. Ингэхдээ шинэ төмөр замын царигийг өргөн байхаар тогтсон билээ. Төмөр замын бvтээн байгуулалт хийснээр Монголын уул уурхайн баялаг дэлхийн зах зээл дээр гарах боломж нээгдэнэ хэмээн vзсэн.
Гэтэл уржигдар Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны vеэр “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Я.Батсуурийн мэдээлэл дунд “Монголын төмөр зам компанийн захирал М.Энхсайхан шинэ төмөр замыг нарийн царигаар барих санал тавьсан” гэж дурдагдаад өнгөрсөн. Харин Уул уурхайн сайд Д.Ганхуяг “УИХ-аас гарсан шийдвэрийг Засгийн газар хэрэгжvvлдэг. Засгийн газрын шийдвэрийг компани хэрэгжvvлдэг. Тиймээс УИХ-аас өргөн царигтай төмөр зам барина гээд баталчихсан болохоор энэ дагуу явна” гэсэн тайлбар хэлж байсан.
Шинэ төмөр замын бvтээн байгуулалтын ажлыг хариуцаж, гvйцэтгэх ёстой төрийн өмчийн компани бол МТЗ. Гэтэл төрийн өмчийн компанид томилогдож очоод удаагvй байгаа М.Энхсайхан захирал Засгийн, төрийн бодлогоосоо гадуур зvйл ярьж яваа нь зvйд нийцэхгvй л баймаар. Нарийн царигаар төмөр замаа баривал байгалийн баялаг маань Хятад гэсэн ганцхан улс руу гарах цаашлаад нэг улсаас хараат болох аюултай.

Дэлхийд нөлөөтэй урд хөршөөсөө хараат болчихгvйн тулд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогынхоо дагуу олон улс оронд уул уурхайн тvvхий эдээ гаргадаг байх нь чухал гэдгийг дотоодын төдийгvй гадаадын эдийн засагчид, албаныхан хэлж байгаа. Гэтэл УИХ-ын шийдвэрийг гvйцэтгэх ёстой Засгийн газрын шууд харьяаны төрийн өмчийн компанийн удирдлага Хятад улсад vйлчилж буй мэт нарийн цариг ярьж яваа нь цаашдаа төрийн ажлыг гацаах эрсдэлтэй. Тvvнээс гадна гурван жилийн өмнө батлагдсан бодлогыг төрийн өмчийн компанийн захирал биелvvлэх vvрэгтэй болохоос зөрчиж, өөрийн дураад улс орныхоо эсрэг санал тавьж явах нь М.Энхсайханыг хятадуудад vйлчлээд байна уу хэмээн ойлгогдохоор байна.

АРДЧИЛАЛ


URL:

Сэтгэгдэл бичих