ДЭЛХИЙД ОЛБОРЛОЖ БУЙ ХVДЭР ДЭХ ЗЭСИЙН АГУУЛАМЖ ТАВ ДАХИН БУУРЧЭЭ

Дэлхийн хэмжээнд ашигт малтмалын эрэлт хэрэглээ жил бvр нэмэгдсээр байгаа. Хvн төрөлхтөн эдvгээ 150 төрлийн эрдэс тvvхий эд ашиглаж буй юм. Тэгээд Менделевийн vелэх системийн 70 элментийг гарган авч байна. Эрдэмтдийн судалгаагаар ашигт малтмалын хэрэглээ 10-15 жилд хоёр дахин нэмэгддэг аж. Өнгөрсөн зуун жилд хvн төрөлхтөн 170 тэрбум тонн нvvрс, 35 тэрбум тонн төмөр, 15 тэрбум тонн металл ашиглажээ.

Тэр дундаа хар тугалга, цайр, хөнгөн цагаан хамгийн их хэрэглэсэн байна. Хаягдал тvvхий эд дахин боловсруулан ашиглах болсон. Гэтэл хаягдал тvvхий эдийн нөөц шавхагдаж байгаа аж. Өнөө vед дэлхийд ашиглаж буй уурхайнуудын хvдэр дэх металлын агуулга буурах хандлагатай болжээ. Тухайлбал, сvvлийн 35 жилийн дотор төмрийн хvдэр дэх ашигт металлын хэмжээ хоёр, хар тугалгынх 4.5, зэсийнх тав, газрын ховор элементийнх зургаа, vнэт металлынх найман хувиар буураад байгаа юм. Гэтэл уул уурхайн салбарт ашиглаж буй технологи нь зөвхөн өндөр агуулгатай хvдрийг л олборлох, боловсруулахад тохиромжтой гэнэ.

Ашигт малтмалын олборлолт өсөх тусам байгаль орчин бохирдож, хог хаягдал нэмэгдэж буй. Нэг тонн төмөр гарган авхад 0.5-0.7 тонн, өнгөт металлд 50-60 тонн, нэг тонн газрын ховор элемент болон цацраг идэвхит металлын хувьд 10-100 мянган тонн хаягдал гарч байгаа аж. Монгол Улсын дэлхийн зах зээлд борлуулах ашигт малтмалын хэмжээ, нэр төрөл олширсоор байгаа. Өнгөрсөн онд уул уурхайн салбар хөгжсөний 90 жил тохиосон. Гэвч олборлосон ашигт малтмалаа боловсруулж чадахгvй хvдрээр нь болон баяжуулаад л экспортолж байна. Эдийн засагчид болон уул уурхайн мэргэжилтнvvд металлургийн vйлдвэр хөгжvvлэх нь чухал.

Ингэж байж эдийн засгийн өсөлтөө хадгалж, тогтвортой хөгжнө. Мөн ажлын байр олноор бий болж, ашигт малтмалаа дэлхийн зах зээлийн vнээр борлуулах боломж бvрдэнэ гэдэг. Өнөөдөр АНУ-тай хамтарсан “Эрдмин” vйлдвэр л Эрдэнэтийн агуулга багатай хаягдал хvдэр ашиглаж, гидрометаллургийн аргаар цэвэр зэс vйлдвэрлэж байгаах юм. Гэтэл Эрдэнэт vйлдвэрийг байгуулсан цагаас эхлээд л зэс хайлах vйлдвэр барих тухай ярьсан гэдэг. Одоог хvртэл биеллээ олоогvй л байна. Одоо Оюу толгой ордын олборлолт эхэлж баяжуулах vйлдвэр нь ажиллаад байгаа. Мөн Цагаан суваргын зэс, молибденийн ордыг ашиглах шатандаа яваа. Иймд зэс хайлах vйлдвэр байгуулбал тvvхий эд нь хангалттай. Сайншандад аж vйлдвэрийн цогцолбор байгуулах ТЭЗV нь гарсан. Ирэх хавраас бvтээн байгуулалтын ажил эхлэх төлөвтэй байна. Гэвч хөрөнгө мөнгөний бололцоо хvрэлцээ тааруу байгаа ажээ. Хэрэв ашигт малтмалаа гvн боловсруулж, хэрэглэгчдэд нь экспортолж байж л Монгол Улс хөгжинө. Өнөөгийнх шиг дөнгөж олборлоод л тvvхийгээр нь экспортлох юм бол хөгжил дэвшил яриад ч хэрэггvй юм. Өнөөдөр олборлож буй ашигт малтмалаа гvн боловсруулбал доод тал нь нэг тонн зэсээ 7967, ганг 1500, цайрыг 1946, гянтболдыг 56996, молибденийг 29378 ам.доллараар борлуулах боломжтой юм.


Дэлхийн хэмжээнд гангийн хэрэглээ улам нэмэгдсээр байгаа. Жишээлбэл, 15 жил тутамд хоёр дахин нэмэгддэг байна. Өнөөдөр дэлхийн төмрийн хvдрийн нөөц 500 тэрбум тонн гэдэг. Гангийн vйлдвэрvvд жилд 3000 сая тонн төмрийн хvдэр хэрэглэдэг тооцоо бий. Тэгэхээр бид жилд экспортолж буй зургаан сая тонн төмрийн хvдрээ бvтэн боловсруулж экспортолбол олох орлого нь 6-8 дахин нэмэгдэх нь. Иймд металлургийн vйлдвэрлэл тэр дундаа зэс хайлах, гангийн vйлдвэр яаралтай байгуулах шаардлага бий ажээ.

АРДЧИЛАЛ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих