“Анод”-ын удирдлагууд 5-8 жилийн хорих ялаар шийтгүүллээ

“Анод” банкны удирдлагуудыг шүүх хурал дөрөв өдөр хуралдсаны эцэст өчигдөр орой 22:30 цагийн үед Баянзүрх дүүргийн шүүхээс “Хуурамч хувьцаа гаргасан бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт татагдсан  Н.Даваа, Э.Гүр-Аранз, Л.Уламбаяр, Г.Энхтөр, Гантулга, Оюунцэцэг нарыг Эрүүгийн хуулийн 150.3, 153.1 -т зааснаар Б.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт найман жилийн хорих ял, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял, Гантулга, Оюунцэцэг нарт тус бүр таван жилийн хорих ял ногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх”  шийдвэрийг гаргажээ.

Үүнээс гадна нэр бүхий шүүгдэгч нарыг бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзсэн ч шүүгдэгч нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаар болсон байна.

Т.Нарантунгалаг.ugluu.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих