Хятадад сэтгүүлчид Засгийн газраа эсэргүүцэн жагсчээ
Хятадад ховорхон болдог жагсаалыг сэтгүүлчид хийжээ. Тус улсын томоохон сонинуудын нэг “Southern Weekly”-ийн сэтгүүлчид тус сонины хэвлэлийн эрх чөлөөг эрх баригчид хаан боогдуулсныг эсэргүүцэж ажил хаяж жагссан байна. Уг сонин өнгөрөгч долоо хоногт шинэ он гарч байгаатай холбогдуулан уншигчдадаа улс оронд шинэчлэл хийхийг уриалсан нийтлэл гаргах гэж байжээ.
Харин албаныхан уг нийтлэлийг гаргахыг хориглож, оронд нь Коммунист намын ололт амжилтыг дурдсан нийтлэл гаргасан байна. Түүнчлэн үүнээс хойш тус сонины бичлэгт хяналт тавих болсон гэнэ. Үүнийг тус сонины сэтгүүлчид болон сонины бичил блогийн уншигчид эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Үүнээс гадна эрх баригчдын нээлттэй эсэргүүцлээ илэрхийл- сэн “Southern Weekly” сонины сэтгүүлчид эрх Засгийн газрын мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэдгээрийн сэтгүүлчдийг “Хятадад хэвлэл мэдээллийн эрх чөлөө үгүй болоход голлох үүрэг гүйцэтгэж байна” хэмээн буруушаажээ.
“Southern Weekly” сонины байр оршдог өмнө зүгийн Гуанжу хотод болсон эсэргүүцлийн ажиллагаанд 100 гаруй хүн оролцсоны ихэнх нь залуучууд байжээ. Дашрамд дурдахад, “Southern Weekly” сонин нь долоо хоног тутам гаргадаг бөгөөд 1.6 сая захилагчтай ажээ.
URL: