З.Баянсэлэнгэ “Өвчтэй” нь үнэн үү?
Чуулган, байнгын хороодын хуралдаан зохион байгуулах албаас ирүүлсэн УИХ-ын гишүүдийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ирц 09 цагийн байдлаар 91,8 хувьтай байжээ. Төр түмнээ төлөөлөн төрийн ордонд тухалж буй гишүүдээс 68 нь ажилаа хийж, хоёр нь чөлөөтэй, дөрөв нь өвчтэй байгаа юм байх. Гэхдээ эд дундаас хамгийн их сонирхол татаж байгаа нь З.Баянсэлэнгэ байлаа. Учир нь 1-р сарын 2-ноос эхлэн өвчтэй байгаа юм байна. Харин өвчин тусаад гэртээ юм уу, эмнэлэгт хэвтэж байх ёстой гишүүн маань хэдхэн хоногийн өмнө “Башир” арга хэрэглэж, намын даргатайгаа уулзаад явж байсан санагдах юм.
Ямартай ч З.Баянсэлэнгэ гишүүн төр түмнийг төлөөлөн УИХ-д сууж байгаа биш. Харин намын эрх ашгийн төлөө л суудал бөглөж буй нэгэн гэдгээ үүгээрээ батлаад байх шиг.. Гишүүд ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, элдэв шалтаг тоочилгүй ажилаа хийвэл яасан юм бэ. Төрийн түвшинд яригдаж байгаа аливаа үйлийг ард түмний эрх ашигт нийцүүлэн, тэдэнд үнэнчээр зүтгэвэл яасан юм бэ гэдгийг үүгээр далимдуулан хэлье.
Н.Батаа
URL: