Жолоодох эрхээ хасуулсан иргэдийг шалгалтад хамруулна

Маргааш Замын цагдаагийн газрынхан нээлттэй ажиллана. Учир нь эл өдрийг “Нээлттэй өдөр” болгон зарлажээ.

Нээлттэй өдөрлөг 10.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх юм. Энэ үеэр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, хугацаа дууссан иргэдийг “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохын хор уршиг” сэдэвт сургалтад хамруулах аж.

Мөн замын хөдөлгөөний дүрмийн шалгалтад оруулж тэнцсэн тохиолдолд жолооны үнэмлэхийг нь олгох арга хэмжээг авахаар зэхжээ.

 

Эх сурвалж: Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих