Шулам таван настай охиныг үхтэл нь айлгажээ
Италид таван настай охин гэр бүлийн баярын үеэр шулмын дүрд хувилсан хамаатныхаа хүнээс айсандаа зүрх нь зогссон эмгэнэлт хэрэг гарчээ. Италид Бефана хэмээх шулам эцэг эхийнхээ үгийг дуулгавартай сонсдог, сайн хүүхдүүдэд амттан бэлэглэдэг уламжлалт домгоос эхтэй баяр байдаг аж. Гэтэл гэр бүлийн баярыг амилуулах учиртай Бефана шулам охины айдсыг хэт төрүүлснээс нэгдүгээр сарын 6-нд Италийн Виттория хотноо энэ эмгэнэлт явдал болсон байна.
Ухаан алдан унасан охиноо эцэг эх нь хотын эмнэлэгт яаралтай хүргэсэн ч эмч нар ямар ч арга хэмжээ авч амжаагүй ажээ. Охин зүрх судасны өвчтэй байсан тул хэт айсандаа зүрх нь хаагдсан гэж эмч дүгнэсэн байна.
Р.Гэгээ new mn
URL: