Нярайн бие сайжирчээ

Шинэ оны босгон дээр аав, ээждээ баяр хөөр нэмэн хорвоод мэндэлсэн бяцхан охиныг нярайн сувилагч нь халуун усанд түлж гэмтээсэн хэрэг Баянхонгор аймагт гарсан. Нэгэн гэр бүлд төдийгүй нийгэм даяар айдас түгшүүр төрүүлсэн энэ хэргийн улмаас нярайн биеийн 50-55  хувь түлэгдсэн байсан билээ.Тэгвэл өнөөдрийн байдлаар бяцхан охины биеийн байдал сайжирсан гэсэн баярт мэдээг Эрүүл мэндийн яамнаас өгч байна. Охины биеийн хордлого арилж, цусархаг тууралтгүй болсны дээр түлэгдэлтийн 90 хувь нь эдгээд байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих