Кашмирын төлөө энэтхэг пакистаны тэмцэл дахин эхэллээ
-ЭНЭТХЭГ, ПАКИСТАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД УДАХГҮЙ ХИЛИЙН АСУУДЛААР УУЛЗАНА-
Кашмирын арлын төлөөх Пакистан Энэтхэгийн тэмцэл эхэллээ.Хоёр улсын хилийн ойролцоо асуудал хурцдаад байгаа талаар бүс нутгийн хэвлэлээр онцолж буй.Пакистаны хэвлэлээр Энэтхэгийн цэргүүд хилийн бүсийг давснаас нэг цэргийн амь нас үрэгдэж, агаарт анхааруулах буудлага үйлдсэн аж.Хоёр улсын эрх баригчдаас одоогийн байдлаар ямар нэг тайлбар мэдэгдэл хийгээгүй бөгөөд ойрын өдрүүдэд болсон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болов уу.
Байгалийн гоо үзэсгэлэн, цэвэр агаар зэрэг хэний ч сэтгэлийг татахаар алдарт Кашмирийн төлөөх тэмцэл ийнхүү эхлэж байгаа бололтой.Хоёр улсын тэмцэл 1947 оны наймдугаар сард Англиас тус хоёр улс тусгаар тогтносны дараа өдгөө хүртэл үргэлжилж байгаа билээ.Энэтхэг, Пакистаны ард түмэн бие биедээ дургүй гэхэд хилсдэхгүй. Тэд нэгнээ үзэн ядан энд тэнд байнга шахуу зодоон цохион, гэмт хэрэг үйлддэг.Өдгөө 70 гаруй жилийн турш үе, үе байлдааны байдалд шилжиж байсан ч түүх бий.Энэтхэг, Пакистан улсууд хил хязгаараа тогтоож байхдаа хил нь Сиачений аль хэсгээр яаж дайрч өнгөрөх талаар дэлгэрэнгүй тэмдэглээгүйгээс ийнхүү өдий хүртэл маргалддаг аж.Ойрын жилүүдэд Сиачень мөсөн уулыг аль улсад хамаардаг талаар маргалдсаар байгаа.Хил зааглах, тусгаар улс болж байхад тэд ердөө “Энэ ашиггүй мөсөн уулын аль нэгэн тодорхойгүй цэгээс Энэтхэг эхэлж, харин Пакистан дуусна” хэмээн тохирсон байдаг.Олон улсын зүгээс “Хэнд ч хэрэггүй, ямар ч ашиггүй энэ мөсөн уулыг тэднээс өөр ямар ч улс, тэр бүү хэл эрүүл ухаантай хүн худалдаж авахгүй болов уу” гэсэн байр суурийг хоёр улсад ойлгуулах гэж хичээж буй.Кашмирын мөсөн уул далайн түвшнээс дээш 4800 метрт оршдог.Товчхондоо, энэтхэгчүүд Кашмирын мөсөн уулын ихэнх хэсгийг хянадаг учраас тэд өөрийн эзэмшлийнх гэсэн ойлголттой байх нь аргагүй.
Сиачень мөсөн уул бол манай гарагийн хамгийн өндөр тулааны талбарын нэг.Тиймдээ ч Пакистан нэг бус удаа байлдаад сөрөн тулалдаад бүтэлгүйтсэн удаатай.Энэтхэгчүүд 1949 онд өөрсдийн цэргийн баазыг байрлуулсан байдаг.Шинжээчид Кашмирын нутаг дэвсгэрт байрлах Сиачень уулыг “Хамгийн их үхэлтэй газар нутаг” хэмээн тодорхойлсон байдаг.Хоёр улсын дайн байлдаан 1984 онд мөн хурцдаж байсан юм.Кашмирыг өөрийн эзэмшилд оруулахын төлөө хоёр улс олон улсын газарзүйн архивт хандан, Их Британи улсын тухайн үеийн газарзүйн байрлалыг хэрхэн хуваарилж байсан талаар мэдээлэл гаргуулахыг удаа дараа шаардсан аж. Пакистан улсын эрх баригчид 1984 онд өөрсдийн эрдэмтдийг мөсөн уулыг судлахаар илгээсэн боловч энэтхэгчүүд үүнийг “улс төрийн томоохон түрэмгийлэл” гэж үзэн эсэргүүцсэн. Ингээд хоёр улс мөсөн уулыг өөрийн газар нутаг гэж зарлаж, улмаар хүн төрөлхтний түүхэнд хамгийн тэнэг дайн эхэлсэн байдаг.Тухайн бүс нутагт бууны сум гэлтгүй цасан нуранги хамгийн аюултай.Тиймдээ ч дайтаж байгаа мэт боловч утгагүй байлдааныг үе үе гаргадаг.Хил хязгаарыг тогтоолоо гээд чухал юм огт байхгүй ч талууд буулт хийх юм бол бүс нутгийг алдсантай адил аж. Тиймээс “Кашмирын төлөөх тэнэг тэмцэл” гэсэн шог яриа гарсан түүхтэй.
Түүхэндээ хоёр улсын тусгаар тогтнолын үед Хиндийн шашинт иргэд олонтой ханлиг улсууд нь Энэтхэгт, Исламын шашинт иргэд олонтой нь Пакистанд тус тус нэгдсэн.Үүний үр дүнд Энэтхэгийн эзэнт гүрэн нь Энэтхэг болон Пакистан гэсэн хэсэгт хуваагдаж, тусгаар тогтнох болсон байдаг.Харин Кашмир нь хэдийгээр Хинди шашинт хаантай боловч ард иргэдийнх нь дийлэнх нь Исламын шашны бишрэн шүтэгч байсан тул дээрх хоёр улсын аль талд нь нэгдэх нь туйлын адармаатай асуудал болон хувирсан юм.Чухам яг энэ үед асуудлыг улам хурцатгасан зүйл бол Кашмирын эзэн хаан Хали Шинг “Дээрх хоёр улсын алинд нь нэгдэлгүй, өөрийн тусгаар улс байгуулна” хэмээх мэдэгдсэн явдал юм.Энэхүү нөхцөл байдлаас болж Кашмирын тусгаар тогтнолыг туйлаас хүсэмжлэх эзэн хаан болон Пакистанд нэгдэх сонирхолтой Исламын шашинт ард иргэд хоёрын хооронд ширүүн мөргөлдөөн мөргөлдөөн үүсч эхэлсэн юм.Исламын шашинт иргэдийн эрх ашгийг хамгаалах нэрийдлээр Пакистан нь өөрийн цэргийг Кашмирт оруулсан юм. Үүний эсрэг Хиндийн шашинт ханлигууд ч мөн Энэтхэгээс цэргийн тусламж хүссэн бөгөөд хариуд нь Кашмирыг Энэтхэгт нэгтгэх гэсэн болзол тавигдаж байсан түүхтэй. Улмаар 1947 оны аравдугаар сараас түүх цаашаа Энэтхэг Пакистаны нэгдүгээр дайн болон эхэлсэн гэж шинжээчид үздэг.Нэгдүгээр дайны явц хэт удааширч улмаар 1948 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр НҮБ-ын дундын зуучлалын дүнд Энэтхэг Пакистаны нэгдүгээр дайн зогссон билээ.Дайныг дуусгах зуучлалын гэрээний дагуу Кашмирын гуравны хоёр хувь нь Энэтхэгт, үлдсэн гуравны нэг хувь нь Пакистан их болсон.
Энэ шийдвэр нь түр зуурын гал унтраах шинжтэй байсан гэдгийг хэн хэн нь мэдэж байсан юм.Талууд Кашмирын нийт газар нутгийн хувьд өөр өөрийн сонирхлоо хадгалан үлдсэн. Дайн бодитоор зогссон хэдий ч хоёр тал түгшүүртэй байдалд байсан бөгөөд 1965 оны есдүгээр сард Энэтхэг Пакистаны хооронд цэргийн мөргөлдөөн дахин эхэлсэн. Үүнийг хоёрдугаар дайны эхлэл гэдгийг цохон тэмдэглэсэн байдаг.Үүнээс нэг жилийн дараа НҮБ-ын энхийн зуучлалын хүрээнд дахин дайныг зогсоосон аж.
Хачирхалтай нь Пакистан нь Энэтхэгийн газар нутагт таслагдан зүүн Пакистан болон баруун Пакистан гэсэн хоёр хэсэгт хуваагдсан.Хожим 1971 онд зүүн Пакистан нь Бангладеш нэрээр Пакистанаас тусгаар тогтносон.Энэтхэг улс нь өөрийн улсад ирж болох дүрвэгсдийн урсгалаас зайлсхийж, зүүн Пакистаны тусгаар тогтнолын төлөө тэдний талд дэмжлэг үзүүлсэн юм. Улмаар Энэтхэг Пакистаны гуравдугаар дайн эхэлсэн бөгөөд 14 хоногийн дараа Пакистан ялагдаж, Энэтхэгийн нөлөөллөөр зүүн Пакистан нь “Багладеш улс” болон тусгаар тогтносон түүхтэй. Энэ дайнд Пакистан нь газар нутгийнхаа 20, хүн амынхаа 60 хувийг алдсан юм. Үүнээс хойш Пакистан нь Энэтхэгтэй ямар нэг дайн байлдааны асуудлаар санал зөрөлдөөгүй бөгөөд энх тайван байдлыг хадгалахын төлөө хичээх болно гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа.Гэвч Энэтхэгийн нэг цэрэг амь насаа алдсанаас болж Пакистан Кашмирын нутаг дэвсгэрээс бүх цэргээ татаж авч болзошгүйг ажиглагчид тооцоолсон юм.Энэ асуудлыг олон улсын шүүхийн тусламжтайгаар шийдвэрлэх эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд асуудал ямар хэмжээнд хүрэх нь тодорхой бус болоод байна.
Б.Баатар
URL: