Сирийн 2,5 сая хүнд хүнсний яаралтай тусламж хэрэгтэй байна

Дэлхийн хүнсний программын газар 8-ны өдөр Женевт хэлэхдээ, зэвсэгт мөргөлдөөн гаарсан Сири оронд эдүгээ 2,5 сая хүнд хүнсний яаралтай тусламж хэрэгтэй байна. Гэвч тус байгууллага 1,5 сая хүнд буюу 85% -ийн орон гэрээсээ дайжсан дүрвэгсдэд л хүнс нийлүүлэх боломжтой гэжээ.

Дэлхийн хүнсний программын газрын хэвлэлийн төлөөлөгч Элизабет Бирс хэлэхдээ, Сирийн улаан хавирган сар нийгэмлэг хүнсний тусламж үзүүлэх бүхий л хүчээ шавхаж дууссан, одоо дүрвэгсдэд туслах өөр олон нийтийн байгууллага хайж байна.Түүнчлэн зэвсэгт мөргөлдөөн улам гаарч байгаагаас тус улсын дотоодын эд барааны хангалт муудсаар байна. Дэлхийн хүнсний программын газар бусад улстай Сирид тусламжийн хүнс зөөх машин тэргэнд нефть газрын тос нийлүүлэх талаар хэлэлцэж байна гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгч мөн хэлэхдээ, дэлхийн хүнсний программын газар олон улсын хамтын нийгэмлэгт энэ оны 6 сарын сүүлч хүртэл хүрэлцэхүйц хүнсийг Сирийн 1,5 сая ард иргэдэд нийлүүлэх хөрөнгө цуглуулахыг уриалсан ч өнөөг хүртэл 136 сая доллар дутагдалтай байна гэжээ.

china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих