Хятадын уран

Өвөр Монголын өөртөө засах орны төв хэсэгт байх Даин хэмээх газраас олсон ураны орд Хятадын хамгийн том, бас дэлхийн ангиллын томоохон орд газрын жагсаалтад орох юм гэж Хятадын Газар, Байгалийн нөөцийн Яамны дэргэдэх Геологи хайгуулын Төв Фондыг Удирдах Төвийн захирал Чэн Ливэй өчигдөр Синьхуа агентлагад мэдээлэв.

 
Чэн Ливэй Даин ордын төслийг хэрэгжүүлэхдээ “нүүрс, уран хоёрыг нэгэн зэрэг хайх” концепцийн дагуу хэрэгжүүлсэн гэж хэлэв. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нийт 500 ажилчин бүхий 4 бригад, 30 өрмийн машин, 6 иж бүрдэл холбогч машин ажиллуулжээ. Ингээд 300 өдөр шаргуу ажилласны үр дүнд онцгой том хэмжээтэй дээрх ураны орд газрыг олсон байна.

 
Үүнийг улс орны дотоодын элсэрхэг хөрстэй нөхцөл дэх ураны ордын хайгуулын түүхэнд байсан цагаан толбыг бөглөсөн явдал гэж экспертүүд дүгнэсэн бөгөөд Хятадад дэлхийн ангиллын ураны орд байхгүй гэсэн түүхийг эцэс болголоо гэж Чэн Ливэй тэмдэглэжээ.

 
Даины орд газар Хятадын атомын эрчим хүчний хөгжилд нэн чухал ач холбогдолтой юм. Одоо Умард Хятадад нүүрс, уран хоёрыг зэрэг хайх шинэ үе эхэллээ гэж Чэн Ливэй нэмж хэлсэн байна.

 

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих