О.Ууганбаатар, Д.Сумъяа нар шилдэг жүдочоор шалгарлаа
Жүдо бөхийн УАШТ-ий багийн анхдугаар тэмцээнээр өнөөдөр үргэлжилнэ. Улсын аваргын хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -81кг, -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -70кг, -78кг, +78кг барилдаан явагдлаа.
Эрэгтэйчүүдийн -81кг-д хүч үзэж Бээжингийн олимпод хүчээ сорьсон Г.Дашдаваа жүдо бөхөөс нэг хэсэг хөндийрсэн. Харин тэрээр энэ удаагийн улсын аваргад эргэн ирж жин өгсөн -90кг-д хүч үзэж түрүүллээ. Түүний хувьд эрэгтэйчүүдийн хамгийн бага жин болох -60кг-аас эхлэн ийнхүү тав дахь жиндээ улсын аварга болсон амжилт үзүүллээ.
Олимпийн хошой медальт Н.Түвшинбаярын жинд түүний багийн найз Э.Энхбат, Д.Анар нар финалдав. Барилдааны үндсэн цаг дуусч, нэмэлт цагт ч хэн, хэн нь оноо авсангүй. Ингээд дэвжээний шүүгчдийн саналаар Д.Анар түрүүлж хоёр дахь удаагаа улсын аварга болов. Шилдэг жүдочоор О.Ууганбаатар, Д.Сумъяа нар шалгарлаа. Ингээд энэ жилийн улсын аваргуудыг сонирхуулъя.
Эрэгтэй
-81 КГ
1. О.Ууганбаатар, ШШГЕГ-ын “Сүлд” СХ,
2. Г.Алтанбагана “Женко” клуб,
3. Г.Түвшинжаргал, ХХЕГ-ын “Хилчин” БТСХ,
3. Н.Дагвасүрэн, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо,
-90 КГ
1. Г.Дашдаваа, ХХЕГ-ын “Хилчин” БТСХ,
2. Б.Жанчивдорж, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо,
3. Р.Анхбаатар, ШШГЕГ-ын “Сүлд” СХ,
3. Д.Бат-Эрдэнэ, ТЕГ-ын “Эрч” СХ
-100 КГ
1. Д.Анар, ОБЕГ-ын “Аврагч” БТСХ,
2. Э.Энхбат, МОХЭҮ-ийн “Хангарьд” клуб,
3. Б.Тэмүүлэн, “Женко” клуб
3. Ш.Алтангэрэл, ХХЕГ-ын “Хилчин” БТСХ
+100 КГ
1. Н.Батсуурь, ШШГЕГ-ын “Сүлд” СХ,
2. А.Давааням, ОБЕГ-ын “Аврагч” БТСХ,
3. Х.Мөнхбаатар, ШШГЕГ-ын “Сүлд” СХ,
3. Э.Энхтөр, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо,
Эмэгтэй
-70КГ
1. Ц.Наранжаргал, “Женко” клуб,
2. Ц.Цэрэнханд, БХЯ-ны “Алдар” СХ,
3. О.Мөнхцэцэг, ОБЕГ-ын “Аврагч” БТСХ,
3. Э.Аззаяа, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо
-78КГ
1. Б.Мөнхтуяа, ХХЕГ-ын “Хилчин” БТСХ
2. М.Сугар, БХЯ-ны “Алдар” СХ,
3. Т.Баасанжав, “Женко” клуб,
3. Н.Нямтуяа, ОБЕГ-ын “Аврагч” БТСХ,
-+78КГ
1. Г.Энхриймаа, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо
2. О.Жавзмаа, ХХЕГ-ын “Хилчин” БТСХ
3. Г.Гантогос, ОБЕГ-ын “Аврагч” БТСХ,
3. Л.Баярмаа, “Боржин төв” дэвжээ
URL: