ЗУРГАА СОЛИУЛСАН ИРГЭД ЦАХИМ VНЭМЛЭХЭЭ 18300 ТӨГРӨГӨӨР АВНА

УБЕГ-ын Иргэний бvртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс цахим vнэмлэхний олголт болон зургаа солиулах хvсэлтээ иргэд хэнд, хаана хандах талаар тодрууллаа.

-Цахим vнэмлэхний зу­р­гаа солиулах хvсэлтээ иргэдийг хороондоо ханд гэсэн. Өнөөгийн байд­лаар хэдэн иргэн хvсэлтээ илэрхийлээд байна вэ?
-Энэ талаархи гомдол олонтаа гарсан. Иргэд хороондоо хvсэлтээ илэрхийлээд дахин vнэмлэхээ авах боломжтой.
-Тэгэхээр хэдэн хvртэл иргэдийн хvсэлтийг хvлээж авах вэ?
-Бvртгэл бол байнга хийж байгаа шvv дээ. Төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, иргэний vнэмлэх, шилжилт хөдөлгөөн бvртгэх нь манай өдөр тутмын ажил. Тиймээс тодорхой хугацаа заан тэдэн хvртэл цахим vнэмлэхнийхээ зургийг солиулах хvсэлтэй иргэд хороондоо хандаарай гэсэн юм байхгvй. Уг нь, программаар хянаад, манай ажилтнууд зургийн тестээр шалгаад боломжтой зургийг нь иргэний vнэмлэхэн дээр нь тавьдаг. Яах ч аргагvй зураг нь шаардлага хангахгvй дахин авахуулах ёстой хvмvvс бол бий. Тvvнээс биш программ голоогvй байхад иргэн мөнгөө төлөөд дахин авах шаардлага байна уу гэдгээ сайн бодох хэрэгтэй.

-Цахим vнэмлэхээ дахин авах бол хэдэн төгрөгөөр авах вэ?
-УИХ, Засгийн газрын шийдвэрээр иргэдэд нэг удаа vнэ төлбөргvйгээр цахим vнэмлэхийг нь олгосон. Харин зургаа солиулах болон дахин цахим vнэмлэх авах иргэдийн хувьд мөнгөө төлж авна. Иргэний vнэмлэхний мөнгө 15500, тэмдэгтийн хураамж 3300 төлөх буюу нийтдээ 18300 төгрөг төлөх юм.


-Өнөөгийн байдлаар иргэдийн хэдэн хувь нь цахим vнэмлэхээ аваад байна?
-18-аас дээш насны иргэдийн 99 хувь нь цахим vнэмлэхээ авлаа. Авч амжаагvй байгаа нэг хувийн тухайд шалтгаантай. Тухайлбал, иргэний шинэчилсэн бvрт­гэлдээ хамрагдаагvй иргэд байна. Өөрөөр хэлбэл, давхцахгvй өгөгдлөө бvртгvvлээгvй гэсэн vг. Мөн иргэний шинэчилсэн бvртгэлдээ бvртгvvлсэн боловч мэдээллийн сан, архивын эх нотлох баримттай мэдээлэл нь зөрсөн. Тvvнчлэн цахим vнэмлэхний зураг нь зургийн программын vзvvлэлтээр гологдсон хvмvvс энэ нэг хувь дотор бий.


-Иргэний vнэмлэхний хэвлэлт хэвийн байгаа юу?
-2013 оны иргэний vнэмлэхний бэлдэц ирээгvй байгаа. 2012 оныхоо vлдэгдэл нөөцөөрөө иргэний vнэмлэх хэвлэж, олгож байгаа. Иргэний шинэчилсэн бvртгэлдээ хамрагдсан 16,17 нас хvрсэн хvvхдийн иргэний цахим vнэмлэхийг нь 2013 оны нөөц эхээр хэвлэж өгөхөөр төлөвлөж байгаа. Бусад 18- аас дээш насныхан яг журмаараа хэвлэгдээд явж байна.
-Цахим vнэмлэхний чипэнд бvхий л мэдээлэл хадгалагдсан байх учраас хорооны тодорхойлолт шаардлагагvй болно гэж анх мэдээлж байсан. Гэтэл технологийн дэвшил агуулсан эл vнэмлэх бvрэн утгаараа ашиглагдахгvй байна гэж иргэд ярьж буй?
-Одоо хорооноос тодор­хойлолт авах шаардлагагvй шvv дээ. Тухайн иргэний цахим vнэмлэхийг уншуулахад оршин суугаа хаягийнх нь талаархи мэдээллийг авах бололцоотой. Арилжааны банкууд ашиглахгvй байна л даа. Манай www.бvртгэл.mn хаяг руу ороод тухайн иргэний оршин суугаа хаягийг харах боломжтой шvv дээ. Одоо чипэнд тухайн иргэний талаархи бvх мэдээлэл бий. Гагцхvv Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт хийж буй хаягийн бичилт хийх программын ажил хараахан дуусаагvй байна. Цахим гарын vсгийн хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн учраас эл программ дуусахаар тухайн иргэний хаягийн мэдээллийг сум, дvvргийн бvртгэгч чип рvv нь бичээд байх боломжтой болох юм. Программ дуусвал энэ онд хэрэгжээд явах учиртай.

АРДЧИЛАЛ


URL:

Сэтгэгдэл бичих