МАН-ын гишүүн Б.Цогтгэрэлийг баривчиллаа

МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг өчигдөр оройн 18.00 цагийн үед Урьдчилан хорих 461 дүгээр ангид авчирч цагдан хорьсон байна.

Б.Цогтгэрэл цагдан хоригдох болсон шалтгаан нь “Орон нутгийн сонгуулийн үеэр “АН-ын төлөөлөгч ялалтын баяраа тэмдэглэж яваад хүний аминд хүрэв” гэсэн нийтлэл бичсэн ч энэ нь худал болох нь батлагдаж хохирогч цагдаад мэдэгдэн эрүү үүсгэгдэн шалгагдаж эхэлсэн байна.

Түүнд холбогдох хэргийн талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс тодруулахад “Б.Цогтгэрэлийн холбогдсон хэрэгт эрүү үүсгэсэн. Хэргийг шалгаж эхлэхийн тулд цагдан хорих шаардлагатай байсан” гэх хариултыг өгсөн юм.

Г.Түмэн


URL:

Сэтгэгдэл бичих