АСАД ОРОС, ХЯТАДАД ТАЛАРХАВ

МОСКВА. /Оросын дуу хоолой/. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Оросын нөхөрсөг дэмжлэгийг Сири хэзээ ч мартахгүй гэж мэдэгджээ. Түүнчлэн тэрээр Сирийн хувь заяаг Өрнөдийнхөнд атгуулаагүйд Орос, Хятад хоёр улсад баярлаж байна гэжээ.
Асад “бид мөргөлдөөнийг эцэслэх хэлэлцээ хийхэд бэлэн байгаа хэдий ч Өрнөдийн гар хөл бологчидтой ярилцахгүй. Террор үйл ажиллагааг анхаарахгүй байж болохгүй. Бид гадны хүчнүүдийн боолуудтай бус шийдвэртээ эзэн бологчидтой л хэлэлцээ хийнэ” гэж мэдэгдсэн юм.
Л.Урангуа


URL:

Сэтгэгдэл бичих