Нийслэлийн Засаг даргын Гүрж улсад айлчилсан зардлын тайлан

Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс нийслэлийн удирдлагуудын гадаад оронд хийсэн айлчлалын зардлыг нээлттэйгээр тайлагнаж олон нийтэд мэдээлж байгаа билээ. Энэ удаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн 2012 оны 12 дугаар 01-нээс 05-ны өдрүүдэд Америкийн олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-аас зохион байгуулсан Гүрж Улсын барилгын салбарын шинэчлэлтэй танилцах айлчлалын зардлын тайланг танилцуулж байна. Зохион байгуулагч тал тухайн улсад байх хугацааны зардлыг бүрэн хариуцаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх, очих нислэгийн тийз болон бусад зардлыг хариуцжээ.

 

USAID олон улсын байгууллагаас зохион байгуулсан Гүрж Улсын барилгын салбарын шинэчлэлтэй танилцах аялал

 

2012 оны 12 дугаар сарын 01-2012 оны 12 дугаар сарын 05

 

Д/д Зардлын нэр Тоо Нэг бүрийн

үнэ

Нийт үнэ
1 Нислэгийн тийз

 

     1

 

2.730.300

төгрөг

2.730.300

төгрөг

2 Бэлэг дурсгал

/ноолууран ороолт/

     10 69.900 төгрөг 690.900 төгрөг
3  Чингис хаан ОУ-ын нисэх буудлын ВИП танхимын төлбөр 6 хүн* 2 удаа 25.000 төгрөг 300.000 төгрөг
Нийт: 3.721.200 /Гурван сая долоон зуун хорин нэгэн мянга хоёр зуун/ төгрөг

URL:

Сэтгэгдэл бичих