Пол Гогений “Хоёр Тайти бүсгүй” хэмээх бүтээл рүү дайрч гэмтэл учраалах шахсан байна.
АНУ-ын Вашингтоны Үндэсний Уран зургийн галлерейд хадгалагдаж байсан Пол Гогений “Хоёр Тайти бүсгүй” хэмээх бүтээл рүү дайрч гэмтэл учраалах шахсан байна. Азаар галлерейн хамгаалагч нар тэр бүсгүйд саад хийж, орон нутгийн цагдаагийн газар хүлээлгэн өгсөн байна.
Уг бүсгүй тухайн үед алдарт зараачын бүтээл рүү харж “Чөтгөр” хэмээн орилж байсан нь хяналтын камерт бичигджээ.Чухамхүү дээрх бүсгүй яагаад ингэж олон нийтийн газар зохисгүй аашилсан тодорхойгүй ч уг зураг хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг болох талаар зарим судлаачид ажилаж эхэлжээ.Тэдний эхний дүгнэлтээр энэ зураг нь бүсгүй хүний гоо үзэсгэлэн, нууцлаг байдыг илтгэхээсээ илүү бага зэргийн секс хандлага руу хөтөлж болохыг баталжээ.“Хоёр Тайти бүсгүй” хэмээх бүтээл нь Францын нэрт зураач Пол Гогений хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд 1899 онд онд бүтээгдсэн юм байна.Дээрх бүтээлд Тайти арлын 2 бүсгүйг дүрсэлсэн байдаг ажээ.Зургийг сайтар ажвал цээжээ хагас нүцгэлсэн бүсгүйчүүлд гартаа цэцэг, жимс барихын зэрэгцээ үл ялиг шалиг зүйл ярилцаж байгаа мэт дүрслэгдсэн байдаг гэнэ.Дээрх бүтээл нь өнгөрсөн 20-р зуунд ихээхэн шуугиан тарьж байсан бөгөөд хэд хэдэн удаа хулгайд алдагдах дөхөж байсан гэдэг.
URL: