Уул уурхайн хөрөнгө оруулалтын уршгаар…
1990-ээд оны үед Монгол улс захиргаадалтын нийгмээс салахад аж үйлдвэрлэл хөдөлмөр эрхлэлт, хүмүүсийн амьдрал үзэл бодол гээд бүх зүйл орвонгоороо эргэхийн зэрэгцээ автомат гэмээр эдийн засагтай байсан Монгол улсын эдийн засаг, төсөв бүрдэлт хөлд орж буй хүүхэд шиг шинээр алхаж эхэлсэн.
Энэ хүүхдийг яаж тогтвортой алхуулах талаар тухайн үеийн төрийн тэргүүн, Засгийн газар арга сүвэгчилж уул уурхайн салбарыг хөгжүүлэх, тэндээс мөнгө босгохоор шийдэж, “Алт хөтөлбөр”-ийг боловсруулснаар Монгол улс газрын доорх баялгаа гадныханд найр тавин өгч эхэлсэн юм. Энэ үеэс уул уурхайд гадны хөрөнгө оруулалт хийгдэх моод дэлгэрсэн билээ. Энд алдаа оноотой зүйл байсан л байлгүй.
Харин одоогийн уул уурхайн хөрөнгө оруулалт гэж чухам юу болж хувирсныг бодитойгоор харъя. Тэр хөрөнгө оруулалт үнэхээр хэрэгтэй байндаа оновчтой тусаж чадаж байна уу? Би ихэнхдээ иймэрхүү зүйл дээр голдуу 100 төгрөгөөр жишээ авч ярьдаг ч уул уурхай гэхээр хүмүүс их мөнгө гэж ойлгодог учраас энэ удаад мянган төгрөгөөр жишээ авч үзье. Нэг Орос ч юмуу Солонгос нөхөр, эсвэл Ли хэмээх хятад нилээд мөнгөтэй юм байхаа.
Тэгээд Монголын ядруухан бодолтой дарга нарт иштэй чихэр өмхүүлж байгаад лиценз гэдэг шидэт цаасыг молигодон авч, түүгээрээ уурхай барьж, Монголын ард түмэнд хэмжээлшгүй их мөнгө “мянган” төгрөгийн хөрөнгө оруулахаар болжээ. Хөрөнгө оруулна гэхээр мөнгө барьж ирээд л бидний халаасанд хийх гэж байгаа мэт ихэнх хүмүүс ойлгодог.
Үнэндээ бол энэ мөнгө юу болдог вэ? Хөрөнгө оруулалт гэсэн сүртэй нэрний цаана нөгөө мөнгө маань Ли-гийн “Монгури хита” уурхайн тоног төхөөрөмж машин механизм хэлбэрээр 700 төгрөг нь, 100 төгрөгөөр нь ажилчдын байр, уурхайн барилга гээд хэдэн сендивичин барилга барина. Магадгаүй харамч Ли бол дан бүрээстэй гэр бариад л үзэж тардаг.
150 төгрөг нь үйл ажиллагааны зардал буюу машин механизмын шатахуун тосонд явна. Гаалийн татвар болон бусад татварт 10 төгрөг, ажилчдын цалин болон шаардлагатай хэрэгсэлд 35 төгрөг бас бус дарга нарынх нь дайллага цайллага, цэнгээн, мөн орон нутгийн удирдлагуудыг хуурах хэдхэн задгай мөнгө орж байгаа юм. Энд бас лиценз олгогчдын иштэй чихэрний 3 төгрөгийг оруулах хэрэгтэй.
Харин лиценз гэх тэр цаасаар дулдуйдуулан өвөг дээдсээс эхлээд үеийн үед нутаглан ирсэн газар, өвөлжөө хаваржаа, өвгөдийг нутаглуулсан газар, хүй дарсан чулуугаа хөндүүлснийхээ төлөө бид авч байгаа шан харамж нь юу байдаг билээ? Үсрээд л ус ашигласны төлбөр, газрын татвар гэх мэтийг нийлүүлээд дээрээс нь уурхайд муусайн ажлыг хийсэн нутгийн иргэн ажилчдын цалинг нэмээд ч нэг төгрөг хүрдэггүй юм байна.
Ингээд мянган төгрөгийн хөрөнгө оруулапт хийснийхээ адилаар мянга мянган хужаагаар ажиллах хүч нэрийн дор бас хөрөнгө оруулалт хийж, алтыг нь ухахын хажуугаар бас алтан ургийг нь таслах ажлыг нь хийлгэнэ. Уурхай ч яахав 5-6 жил үйл ажиллагаа явуулаад бидний нутгийн хэвлийг сэндийчин ганц алтны лицензээр нүүрс, мөнгө, хүдэр гээд бүгдийг нь цөлмөж байгааг хэн ч анзаардаггүй.
Ли мянган төгрөгөө зуу зуун мянган төгрөгийн баялаг болгон халаасалж аваад татвар төлөхтэй үгүйтэй зугтаад явдаг жишиг тогтчихож. Харин ард нь юу үлддэг билээ дээ? Нөгөө хөрөнгө оруулалтын ихэнх хувийг эзэлж буй, зогсоо зайгүй ажилласаар байгаад нуруугаа авсан морь адил тоног төхөөрөмж нь нэртэй төмрийн сэг л үлдэнэ.
Гэхдээ төмрийн сэг ч гэсэн бидэнд ирэхгүй ноён Ли-гийн өмч хэвээр л үлдэнэ шүү дээ. Бид түүнийг төмөрт тушаах ч эрхгүй. Хамгийн аймшигтай нь цэцэг ногоо алаглан байдаг нуга, цээнийн ягаан анхилж байдаг шугуй үгүй болж оронд нь улаанаараа эргэсэн шороо, энд тэнд ухаж орхисон нүх, үхэж үрэгдсэн ан амьтны сэг, ширгэж алга болсон гол нуурын сайр үлдэж хоцорно.
Тэрийг нь бид нөхөн сэргээх үү үгүй юу гэдэг асуудалтай үлдэнэ. Хэний ямар хөрөнгөөр нөхөн сэргээх билээ дээ. Хэргийн эзэн Ли харин мөнгөний төлөө нүдээ ухаж алтных нь цэнд нэмэр болгож өгөхөөс ч буцахгүй, өөрийн гар хөл болсон нэгэн монгол нөхрийн нэр дээр “Хита Монгури” гэх шинэ компанийг байгуулж, өөр нэг газрыг дахиад л сэндийчэж эхлэнэ.
Мал бэлчээх газаргүй сэглэгдэж үлдсэн газар шорооныхоо хойноос шахагдаж хавчигдаж хөөгдөж, үйл лайгаа эдэлж нутгийн иргэд л хөөцөлдөнө. Тэдний зовлон үүгээр дуусаагүй. Тэд эрдэнэт малаа хужаа нарын нохойд нь идүүлснийхээ төлөө төлбөр төлдөг. Энд тэндгүй ухаж орхигдсон нүхэнд нь үрсийнхээ амьдарлыг төгсгөлөө гээд тэдний цөхөрлийн нулимсаар нь тамгалуулсан мэдээллүүдийг өдөр бүр шахуу л зурагт, сонингоор харж байна шүү дээ.
Энэ бүхнийг бий болгосон өнөөх Ли харин “Хай үхэр монго ингээ чи алтан дээр сандаалсан гуйлагачин биш туйрандаа дайруулсан гуйлагачин болох чинь энэдээ” гээд шаахайны улаа гялалзуулаад алга болох нь тэр. Ийм ирээдүй бидэнд хэрэгтэй юм гэж үү? Ер нь бидэнд уул уурхай хэрэгтэй юу?
Д.Доржпалам
Эх сурвалж: “Архангайн амьдрал”
URL: