Өнгөрсөн онд хамгийн их ашиг олсон 10 загвар өмсөгч
Загвар өмсөх нь эмэгтэйчүүдийн хувьд баян тансаг зах зээлд хүч сорисон, ширүүхэн тоглоом гэж болно. Мэдээж хэрэг бусад ажил, мэргэжлийн адилаар загвар өмсөгч байх нь ихээхэн мэдлэг, туршлага шаарддаг. Тэгвэл загварын ертөнцийн хамгийн хөдөлмөрч, авьяслаг, баян чинээлэг загвар өмсөгчдийн тоонд Аллесандра Амбросио, Адриана Лима, Жизель Бундхен нар ордог байна. Форбс сэтгүүлийн хамгийн сүүлчийн дугаарт хамгийн их ашиг орлоготой дэлхийн шилдэг загвар өмсөгчдийг нэрлэжээ. Одоо энэ жагсаалтыг тэргүүлж буй үзэсгэлэнт бүгсгүйчүүдийг танилцуулья.
1. Жизель Бундхен
2011 оны 5-р сараас 2012 оны 5-р сарын байдлаар тэрбээр 45 сая долларын орлогоороо дэлхийн хамгийн их ашиг орлого олсон загвар өмсөгчөөр тодорчээ. IMG Models олон улсын загварын агентлагын супермодель Жизель Бундхен тайзнаа загвар өмсөхөөс гадна зураг авалт, Эсприт, Версаче, Пантинь зэрэг компаниудтай хийсэн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн худалдаа зэргээс олсон орлогоороо уг жагсаалтыг дахин тэргүүлсэн байна. Тэрбээр мөн өөрийн Ипанема нэртэй намхан ултай гутлын брэндээсээ ихээхэн ашиг олжээ. Түүний нөхөр Нью-Ингланд Патриот хөлбөмбөгийн багийн хамгаалагч Том Брэди, тэр хоёр удахгүй 2 дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэхийг тэсэн ядан хүлээж байгаа тухай зарласан юм. Бразилын хамгийн алдартай загвар өмсөгч тэрбээр Викториа’с Сикрет брэндтэй хамгийн анх удаа 25 сая долларын гэрээг байгуулж байснаараа загварын ертөнцөд хамгийн өндөр үнэтэй моделиудын нэг болжээ. Тэрбээр мөн Прада өмссөн Чөтгөр, Такси зэрэг кинонуудад тоглож байснаас гадна дэлхийд нэр хүндтэй, нөлөө бүхий эрчүүдтэй харилцаа холбоотой байсан нь хэвлэл мэдээллийнхний анхааралд өрттөг юм.
2. Кейт Мосс
Тэрбээр 9.2 долларын орлогоороо дэлхийн хамгийн их ашиг орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтын хоёрдугаарт орсон байна. Кейт Мосс бараг 40 хүрч байгаа ч гайхалтай дүр төрх, бие галбираараа одоо ч загварын тайзнаа гарч, шоу тоглолтуудад оролцсоор байгаа юм. Тэрбээр Манго, Риммел, Лонгчам зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг байна.
3. Наталья Михайловна
Тэрбээр 15 насандаа загварын ертөнцөд хөл тавьжээ. Оросын загвар өмсөгч Наталья Михайловна 8,6 сая долларын орлогоороо дэлхийн хамгийн их ашиг орлоготой загвар өмсөгчдийн 3-рт орсон байна. Өнөөг хүртэл тэрбээр нийт 175 гаруй загварын шоу, тоглолтонд оролцжээ. Өнгөрсөн жил тэрбээр хэд хэдэн сурталчилгааны ажилд оролцсон бөгөөд Кельвин Кллайн, Герлэн зэрэг компаниудтай хамтран ажилласан байна.
4. Адриана Лима
Түүний гуалаги, халуухан дүр төрх нь дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтын дөрөвдүгээрт оруулжээ. Викториас Сиктертийн загвар өмсөгч Адриана Лима өнгөрч буй жилд 7,3 сая долларын ашиг орлого олсон байна.
5. Даутцен Крус
Форбс сэтгүүл DNA Models агентлагын загвар өмсөгч Даутцен Крусыг дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтын 5-рт оруулсан байна. Тэрбээр 6,9 сая долларын орлогоороо дэлхийн хамгийн их ашиг орлоготой 10 супермоделийн тоонд багтжээ.
6. Алессандра Амбросио
Өнгөрсөн 5-р сард хүүхдээ төрүүлсэн тэрбээр саяхан шоу, ертөнцийн тайзнаа эргэн ирсэн юм. DNA Models агентлагын загвар өмсөгч Алессандра Амбросио өнгөрөгч жилд 6,6 сая долларын орлогоороо уг жагсаалын 6-рт бичигдлээ.
7. Миранда Керр
Зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар нийт 4 сая долларын орлого олсон Миранда Керр хамгийн азтай супермоделиудын нэгд тооцогддог юм. Тэрбээр Викториас Сикреттэй гэрээ байгуулан өндөр цалинтай загвар өмсөгч болсноос гадна Их Британийн алдарт жүжигчин Орландо Блүүмтэй хуримлажээ.
8. Лара Стоун
Түүний халуухан бие галбир, дүр төрх Лара Стоуныг дэлхийн хамгийн их ашиг орологотой загвар өмсөгчдийн жагсаалтанд оруулжээ. Голландын үзэсгэлэнт загвар өмсөгч тэрбээр Кальвен Клайн брэндийн жийнсний дүр төрхийг тодорхойлж байсан юм. Тэрбээр 2011-2012 оны хугацаанд 3,8 сая долларын орлого олжээ.
9. Кэролин Мөрфи
20 гаруй жилийн турш загвар өмсөгчөөр ажиллан, загварын тайзыг чимж буй Кэролин Мөрфи одоо ч хамгийн амжилттай, эрэлт хэрэгцээтэй загвар өмсөгч хэвээр байгаа юм. Америкийн спортын сэтгүүлийн cover girl болж байсан Кэролин Мөрфи өнгөрөгч жил 3,5 сая долларын орлого олж, уг жагсаалтын 9-рт орлоо.
10. Кэндис Свейнпол
Өмнөд Африкаас гаралтай үзэсглэнт загвар өмсөгч Кэндис Свейнпол 3,1 сая долларын ашиг орлого олж, дэлхийн хамгийн их ашиг орлого олсон загвар өмсөгчийн тоонд багтжээ. Тэрбээр Викториас Сикретийн загвар өмсөгчөөр хоёр дахь жилдаа ажиллаж байна.
www.miss.mn
URL: