Хууль зүйн сайд тийм их гэмтэй хүн үү

Үнэндээ сайдаас ингэж асуумаар санагдаад байх юм. Байсхийгээд л түүнийг заналхийлсэн захидал ирлээ гээд л энд тэнд гарах болж, өөрөө ч тэр захиаг нь твиттертээ тавьчихсан байх юм.

 

Эндээс харахаар нэг бол түүнийг ажлаа хэтэрхий шударга хийж байна гэж дүгнэж болох, эсвээс арай л дэндүү хавтгайруулан хүмүүсээ ажлаас нь халаа юу даа гэсэн хар төрөх.

 

Гэхдээ Хууль зүйн сайд заналхийлсэн захидлыг өөрийнхөө твиттер дээр юу ч болоогүй мэт тавьснаас нь харахад нэг их ач холбогдол өгөхгүй байгаа бололтой юм аа. Гэхдээ олон хавар нэгэндээ гэдэг болохоор эрхэм сайд нэгийг бодоосой билээ дээ.

 

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих