Эмч нар ичээсэй

Сүүлийн хэдэн өдөр л цагаан нөмрөг нөмөрсөн эрлэгийн элч нар гэх нэр томьёог эмч нар зүүх боллоо. Арга ч үгүй биз. Тэд өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдийнхээ амь насыг хамгаалах бус харин сүйтгэж байгаа учраас тэр юм.

 

Гэтэл энэхүү шалан дээр унасан нэр алдраа сэргээх гэсэн хэсэг эмч нар хэвлэлийн xypaл хийлгэж ёстой нэг авч өгч байнаа. Уг нь, тэд ингэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж хөсөр хаягдсан нэр алдраа сэргээнэ энээ тэрээ гэж байхын оронд өргөсөн тангарагтаа үнэнч байж хийсэн алдаа гэмээ ухаарч байна гэвэл арай л илүү үнэнд нийцмээр санагдах юм.

 

Салбарын сайд Н.Удвал хамгийн сүүлд хариуцлага алдсан Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч болоод дарга нарыг ажлаас халах тухай саналыг аймгийн даргад нь хүргүүлсэн тухай ярьж байна билээ.

 

Гэхдээ хариуцлага хүлээлгэнэ гээд ажлаас халахаас илүүтэйгээр тэдэнд хүний амь гэдэг ямар их үнэ цэнэтэй байдаг вэ гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй байна шүү дээ, Н.Удвал сайд аа.

 

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих