Уранаас болж 12 тугал хорогдсон уу?

2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 12 тугал тодорхой шалтгаангүйгээр хорогдсон гэх мэдээлэл цөмийн энергийн газарт ирсэн юм. Мэдээллийн дагуу ЦЭГ-аас 2012 оны 12 дугаар сарын 28-29нд ажилласан. Хяналт шалгалтанд Гамшигаас хамгаалах үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар, Байгаль орчины иргэний зөвлөлийн гишүүн Л.Алдармаа, Б.Батдулам нарыг байлцуулан хйиж гүйцэтгэсэн болно.

Цацрагын тунгын чадлын хэмжилтын дүн 0,06-0,09 мк3в/цаг хэмжээтэй байгаа нь байгалын цацрагын фон түвшиний зөвшөөрөгдөх хэмжээ /0,2 мк 3в/цаг/ нээс бага байлаа. Энэ усны радоны хуримтлалын хэмжээ нь 1,11 Бк/л хэмжээтэй байгаа нь “Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS:900:2005 стандартын зөвшөөрөгдөх хэмжээ /100Бк/л/ нээс бага байна.

Ундны усны худаг, Д.Норсүрэнгийн бууц, Заг овооны бууц, “Кожеговь” ХХК-ийн өрөмдсөн PDL-34 цооногын орчмоос хөрсний 7ш, усны 2 ш дээж авч Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабортори, Геологийн төв лабортори болон Ус сувгын удирдах газрын Усны төв лаборторид шинжилгээнд өгөөд байна.

Лаборторийн шинжилгээнд өгсөн дээжийн хариу энэ долоо хоногоос гарч эхлэх ба  шинжилгээний үр дүн эцэслэн гарч, баталгаажсаны дараагаар дээрх шалгааныг тогтоож, түүний дагуу авах арга хэмжээг тодорхойлон албан ёсны дүгнэлтийг олон нийтэд мэдэгдэх болно.

Өнгөрсөн долоо хоногт байгаль орчины иргэний зөвлөлөөс хийсэн хэвлэлийн бага хурлаар Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн тугал олноор хорогдсон байгаа шалтгаан нь шинжилгээний дүн гараагүй байхад ураны үйл ажиллагаанаас болж хордсон байж болзошгүй гэж дүгнэлт гаргасан нь ёс зүйгүй алхам болсон гэж үзэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хурал зарлан иргэдийг ташаа мэдээллээр төөрөгдүүлж байгаа нь нэн харамсаж байна.

Аливаа дүгнэлт, мэдээлэл бодит үнэн баримт нотолгоон дээр тулгуурлан гарах ёстой бөгөөд иргэд олон нийтийг айдаст автуулсан нь зохисгүй үйлдэл юм. Цаашид ЦЭГ нь цөмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болохын хувьд хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд төрийн ажлыг тасралтгүй, ил тод нээлттэй явуулж ажиллах бөгөөд зөвхөн бодит үр дүн дээр үндэслэн үнэн зөв мэдээллийг нийгэмд хүргэж ажиллах болно.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗАР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих