Хуурамч юань худалдан авахаас болгоомжлохыг анхаарууллаа
Хуурамч юань Монголд орж ирсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал мэдээллээ.
Цагдаагийн хэлтэст хуурамч юаньтай холбоотой хэрэг бүртгэгдэх нь ихэссэн байна.
Одоогийн байдлаар Чингэлтэй дүүрэгт гэхэд таван тохиолдолд бүртгэгдээд байгаа аж. Тодруулбал, иргэн Ц-гийн худалдан авсан юанийн 2300 нь хуурамч байсан мөн 4000 юань худалдан авсан иргэний 1000 нь хуурамч байсан зэрэг тохиолдолууд илэрчээ.
Эдгээр хуурамч юань Хятадаас орж ирж байгаа бөгөөд иргэдийн жижиглэн худалдаа, такси үйлчилгээ зэрэгт хариулт болон орж ирсэн байх магадлалтай байгаа аж.
Тиймээс сар шинийн баяртай холбоотойгоор иргэдийн урд хөршийг зорих хөдөлгөөн ихэссэн тул юаниар худалдаа наймаа хийхдээ сайтар шалгаж байхыг санууллаа.
URL: