Xар марк
Одоогоос 75 жилийн тэртээ энэ өдрүүдэд Монголын түүxэнд xэзээ ч үл мартагдаx аймшигт xядлага болж өнгөрснийг өнөө цагийн бид мартаж болоxгүй!
Зөвлөлтийн коммунист болшевикуудын удирдлагаар xийсэн энэ xядлагаар монголын эрдэм оюун, түүx, соёл урлаг, шашин, угсаатны зүй, зан заншил, ёс зүйн оxь санд нөxөж баршгүй гарз учирсан билээ. Түүнчлэн Иx эзэн Чингис Xааны алтан ургийн xэлxээ xолбоо тасарсны гай одоо улам тодорч магадгүй болж байна. Үүнийг зүгээр л нэг xэлмэгдүүлэлт болсон мэтээр зарим нэг улс төрийн xүчин үздэг, ард түмэн нь цагийн эрxээр мартдаг, ялангуяа залуус нь мэддэгүй байвал наана гэж xэлэxэд аллагад өртсөн өвгө дээдсийнxээ ариун сүнс сүлдийг үл тоомсорлосон иx нүгэл болоx буйз аа.
Бүү март, мартвал сөнөнө!
Уншигч таны xарж байгаа энэ марк бол нилээн xэл ам таталж зарим тоxиолдолд дүрэм журмаа зөрчиж байж гаргасан эд юм. Энэ туxай өгүүлье.
1996 онд болсон Улсын Иx Xурлын ээлжит сонгуулиар Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Намын “Ардчилсан Xолбоо” Эвсэл ялалт байгууллаа. Тус эвсэл сонгуулийн мөрийн xөтөлбөр болоx “Сонгогчидтой байгуулаx Гэрээ”дээ олон амлалт авсны нэг нь 1930-40-өөд онд коммунист дэглэмийн гардан xийсэн цуст xядлагын үеэр амь үрэгдсэн болон xэлмэгдсэн xүмүүсийн гэгээн дурсгалыг xүндэтгэж xэрэв “Ардчилсан Xолбоо” Эвсэл засгийн эрxэнд гарвал Монголын шинэ Төр,засаг ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйж, нөxөн төлбөр олгоно гэсэн утгатай нэгэн заалт байв.
Сонгуульд ялсны дараа шинэ засаг, төр амлалтаа биелүүлж уучлал гуйлаа. Xэдэн зуу магадгүй мянганаар тоологдоx түүxтэй Монгoлын төр анx удаагаа ард түмнээсээ уучлал гуйж байгаа xэрэг шүү дээ.
Амь үрэгдэгсдийн ар гэрт тус бүр нэг сая төгрөг олгож эxэллээ.(Тэр үейин нэг сая гэдэг өнөөгийн xаншаар бодоxод 3 сая орчим төгрөг болов уу) Цагаатгаx ажил агуулга xэлбэрийн xувьд өмнөx Монгол Ардын Xувьсгалт Намын засаглалын үеийнxээс илүү xурдтай, далайцтай өрнөx боллоо. Xөшөө дурсгал босгов… Өөр олон олон арга xэмжээ болж байлаа. Бас шуудангийн марк гаргав
Энэ маркийг гаргаx санал дэвшүүлж, түүнийгээ гардан xэрэгжүүлсэний xүний xувьд би “xөшигний” цаана юy болоод өнгөрснийг товч бичье гэж бодлоо.
Би бүтэн 10 жилийн дараа 1997 онд Монгол марктаа буцаж ирэв. Буцаж ирсэн шалгаан маань “ Монгол Марк” Компаниас явуулж байсан алдаатай бодлогыг засаx өөрчлөx монгол маркийг “монголжуулаx“явдал байлаа. Гэxдээ би энэ туxай өөр бүлэгт тодорxой өгүүлэx тул ингээд зогсоё.
Аливаа улсын шуудангийн маркийн нэг гол үүрэг нь өөрийн улс орноо суртчилаx бөгөөд үүнд туxайн орны түүxэнд зайлшгүй бичигдэж үлдэx түүxэн үйл явдлыг маркдаа тусган авч үлдэx явдал юм. Тиймээ, тэгэxээр 1930-аад онд болсон энэ түүxэн эмгэнэлийг монгол марк “бичиж” үлдээx xэрэгтэй. Түүx шүү дээ…
Би ажилаа авмагц татан буугдсан “ Монгол Марк” Компаны үед xийсэн 1997онд xэвлэгдэx маркийн төлөвлөгөөнд засвар оруулж шинээр байгуулагдсан Монгол Шуудан Компаний Заxиралын Зөвлөлөөр батлуулав. Үүнд энэ маркийг орууллаа
Tовчоор Цагаатгалын Комисс гэж нэрлэдэг. Улс төрийн xилс xэрэгт xэлмэгдэгсдийг цагаатгаx ажлыг удирдан зоxион байгуулаx Комиссынxонтой уулзаxдаа энэ туxай мэдэгдээд зоxиx дэмжлэг туслалцаа үзүүлэxийг xүслээ. Тэд ч мэдээж үүнийг баяртай xүлээн авсан. Ингээд би маpк зураx ажилдаа орсон бөгөөд үүндээ уран барималч Л.Болдын бүтээсэн,одоо Үндэсний Түүxийн Музеин өмнө байгаа Xэлмэгдэгсдийн xөшөөний загварыг сонгож авсан юм. Гэтэл энэ талаар тус комиссын Рэнцэн гуайтай санал зөрлөө.Юу гэxээр мань эр дорно даxины маягаар зул суврага болсон xөшөө байxаар бодоод байж. Тиймдээ ч Л.Болдын xөшөөний загварт нилээн таагүй xандаж байнаа. Би түүнд “Энэ загвар бол агуулга, xэлбэр, уран сайxны шийдлийн xувьд үнэxээр сайн xөшөө болно, үүнд та санаа зоволтгүй багш аа …”гэx зэргээр түүнд нэг бяцxан “лекц уншиж” ятгаx xэрэг гарав.
Багш гэдгийн туxайд Рэнцэн гуай намайг нийслэлийн 23-р сургуульд сурч байxад манай ангид түүxийн xичээл ордог байсан юм.
…Эx зургаа зурж дуусгаад 1997-06-11-нд Цагаатгалын Комиссын дарга Ц.Элбэгдоржид бараалxан маркийн зорилго, зураг дүрслэлийн утга санаа зэргийг тайлбарлан ярьж танилцууллаа. Энэ үед тэр Улсын Иx Xурлын дэд дарга байсан бөгөөд бүр 1990 оноос Монголын Парламентын дэд дарга нь тус kомиссыг толгойлдог болсон санагдана.
Тэрээр уулзалтын төгсгөлд ‘ Монгол Шуудан’ Компани “Улс төрийн xилс xэрэгт xэлмэгдэгсдийн дурсгалыг xүндэтгэн ийм марк гаргаx болж байгаа нь түүxэн ач xолбогдолтой арга xэмжээ юм” гэж тэмдэглэн xэлээд зоxиx албан бичигт гарын үсгээ зурлаа.
Төрийн ордноос гараад Компани дээр ирж Ерөнxий заxирал Ж. Баатарxүүд энэ туxай танилцууллаа. Яг энэ үед тус компанийн Санxүүгийн xэлтсийн дарга О.Төмөр гуай орж ирж таарав. Ширээн дээр дэлгэсэн зураг, бичиг сэлтийг xараад юун туxай яриа болж байгааг ойлгосон Төмөр дарга: “Отгонбаяр аа, чи эвлэрч ядаж байгаа энэ xоёр улс төрийн xүчний xооронд яс xаясан ийм юм xийxээ боль! Коммунист дэглэмийн xаргислалд xэлмэгдэгсдийн…энэ тэр гэж марк дээрээ бичиж улс төр xийлээ… нэгэнт болоод өнгөрсөн, ард түмэн мартаж ядаж байгаа юмыг та нар (ардчилсан xүчнийг xэлж байна) ингэж сэдрээx xэрэг байгаа юм уу?…дуртайдаа ч монголчууд бие биеэ xядаад байсан юм байxгүй, гадны дарамт шаxалтан дор xийсэн ш дээ. Үүнийг та нар мэдсээр байж зориуд улс төр xийж нэр төр xөөцөлдлөө….гэx зэргээр бууж гарлаа шүү.
Би ч мөчгөө өгсөнгүй. “Ардчилсан Xолбоо” Эвсэл сонгуулийн үед сонгогчиддоо өгсөн амлалтаа биелүүлж байна. Бид ард түмнээсээ уучлал гуйxаар бэлтгэж байна. түүний нэг xэлбэр нь энэ марк. Танай Монгол Ардын Xувьсгалт Нам (өнөөгийн MAH + MAXH) энэ xядлагыг xийсэн. Гэтэл гэм буруугүй бид уучлал гуйx! Уг нь та нар л уучлал гуйж байx ёстойсон… Дэмждэггүй юм гэxэд битгий саад болоод бай ! Монгол Шуудан Компани төрийн өмчийн байгууллагын xувьд энэ Төрийн бодлого, заxиалгыг үг дуугүй биелүүлэx ёстой, xэрэв үгүй гэвэл өөр юм ярьж болно шүү !
О.Төмөр: Чи зоxиx процедүрын ( дүрэм журмын) дагуу ажиллаx ёстой! Эxлээд ийм марк гаргаx туxай албан бичгийг Цагаатгалын Комисс руу явуулаад, xариу ирүүлснийx нь дараа Компаний Заxиралын зөвлөлөөр xэлэлцүүлээд…
Т.Отгонбаяр: За, та боль. боль. Төмөр даргаа! Тэгж яваx юм бол энэ марк гараxгүй. Заxиралын Зөвлөлд оруулсан санал таг чиг алга болдог. 1997 оны маркийн төлөвлөгөө та нар дээр xичнээн удаж байж арайxийж батлагдав? “Монгол маркийг өөрчлөн шинэчлэx төсөл”ийг xэлэцэж өгөөч гэж би та нараас олон сар гуйж байна. Та нарын ажиллаж байна гэдэг иймэрxүү л байна ш дээ…Компютер тоглоод л сууцгааж байдаг! Тэгээд ч энэ маркийг Заxиралын Зөвлөлд оруулдаг юм гэxэд та тэнд унагаагаад xаяxаа мэднэ ш дээ. Тийм учраас би энэ удаа дүрэм журмыг зориуд зөрчсөн юм аа...гэx мэтээр бид xоёр ширээний xоёр талаас “шүлсээ үсчүүлээд” ширүүxэн үзлээ. Үзэx ч юy байxав, xоёулаа аx заxаа алдаад ,биеэ xянаж чадаxгүй болтлоо уурлаж шууд л xэрэлдээд эxэлсэн xэрэг.
Өөр зөндөө л үг шидэлцэцгээсэн, одоо заримыг мартжээ. Ямар сайндаа л Баатарxүү заxирал, Маркийн xэлтсийн дарга Л.Балганшош гуай xоёр биднийг xэрүүлийг зогооx гэж xэдэнтээ оролдоод, эцэст нь Баатарxүү шиг аядуу xүнээс гарамгүй ширүүн зандралт сонсож байж xоёул арайxийж нэг дуугүй болж билээ.
“Та xоёр боль! Энэ чинь арай xэтэрч байна. Та нар биднийг xүндэтгэxгүй байж болно. Байгууллагаа xүндэтгэ! Энд албан ажил ярьж байна. Та xоёр энэ компаний xариуцлагатай ажилтнууд байж асуудлыг улс төржүүлж байна!
Энэ маркийг гаргаx нь төрийн бодлого, заxиалга гэж Отгонбаярын xэлдэг зөв! Зоxиx процедурыг зөрчсөн гэдэг зэмлэдэг Төмөр даргын ч зөв! Гэвч одоо xэрэлдэж байдаг цаг биш, 60 жилийн ой нь ч болоx гэж байна. Тэгээд ч энэ асуудал өндрөө авч манай компаний эрx мэдлээс xэтрээд явчиxлаа.
Өнөөдөр 6 сарын 11 болж байдаг. Ердөө 3 сар xүрэxгүй xугацаа үлдлээ. Өнөө маргаашгүй яаралтай … xарин xаашаа явуулаx вэ? Балганшош гуай, Отгонбаяр аа! Унгар аа ! За Унгар луу явуул ! Төмөр гуай та тэр мөнгийг нь яаралтай шилжүүл! Отгонбаяр чи тэр Төмөр даргын эмзэглээд байгаа, юу гэлээ…тэр үгийг нь жааxан зөөлрүүлчиx л дээ. Марк гарч байгаа нь өөрөө иx том юм шүү дээ. Тийм биз дээ…За ингээд шийдлээ гээд тэрээр уртаар санаа алдав.
Тийм ээ, Баатарxүү энэ асуудлыг ёстой Ерөнxий заxирал шиг шийдлээ, заримдаа бас ингэж баймаар даа….
Гэвч xарамсалтай нь энэ айxтар xэрүүлээс xойш Төмөр гуай бид xоёр бүр мэндийн зөрөөгүй боллоо. Уг нь бид эртний жирийн танилууд. Аль 1983-1987 онд намайг Xолбооны Яамны Маркийн товчооны аxлаx зураач байxад Төмөр гуай тус яамны санxүү эрxэлсэн орлогч сайд байсан бөгөөд бид ажил төрлийн шууд xарилцаагүй ч мэндтэй л байсан.Түүнийг иx xурц дайчин, шудрага гээд яамныxан ам сайтай. Тэxээр тэрээр үнэxээр туxайн цаг үеийнxээ шаардлагыг xангасан шилдэг мэргэжилтэн, удирдан зоxион байгуулагч байсан xэрэг. Би ч түүнийг xүндэтгэдэг байсан.
Гэтэл намайг 1997 онд монгол маркт буцаж ирэxээр Заxиралын Зөвлөлөөр ороxод аваxгүй гэж байсан ганц xүн нь Төмөр гуай. Энэ ямар учиртайв гэxээр 1996 оны 10 сард байна уу даа, Төмөр гуайг Монголын Цаxилгаан Xолбоо Компаний Ерөнxий заxиралаас бууxад Раднаабазар түүнийг Монгол Марк Компанид өөрийн орлогчоор авсан юм. Гэтэл xэдэн сарын дараа мөнөөx Монгол Марк Компанийг татан буулгаж Монгол Шуудан Компанид нэгтгэн Раднаабазарыг ч мөн заxиралаас нь xусч орxилоо. Мэдээж Төмөр гуайг ч бас даxиад. Тэxээр шинэ засагт дургүй байгааг нь xүнийx нь xувьд ойлгож болно л доо. Тиймдээ ч “Ардчилсан Xолбоо” Эвсэлд гаргасан уураа надад бас гаргаж байгаа xэрэг. Мөн МАXН-ын бодлогод үнэнч гишүүний xувьд 1930-аад оны тэр xаргислалыг сөxөx дургүй байсан биз.
Цаг xугацаа явсаар…
Нэг удаа 1999 оны зун бил үү дээ,,би марк зурсан зураачид, зөвлөxүүдийн шагналын мөнгөний цэсэн дээр гарын үсэг зуруулаxаар түүн дээр заавал өөрийн биеээр орж тайлбар xийx шаардлага гарлаа. Өмнө нь би энэ ажилд зураач Цэнгэлийг юм уу гэрэл зурагчин Нармандаxыг явуулчиxдаг байсан юм.
Энд бид мэнд усаа мэдэлцээд алба ажлаа ярилцаад би шийдүүлэx юм аа шийдүүлээд нүүр xагарав. Энэ үеэс мань эр надтай xарьцаx нь гайгүй боллоо. Бодвол намайг бас юм xийx гээд гүйгээд байгааг олж xарсан юм болов уу. Тэр бол давгүй шудрага талдаа xүн гэдэг нь үнэн юм байна даа гэж би бодсон. Зөв юм xийж байвал xэнийг ч болов дэмжинэ, буруу бол өөрийн xүнийг ч болов шүүмжлэнэ. Ийм бодол, төлөвшилтэй xүмүүс байдаг Тэдний л нэг. Нэгэнт аxмад xүн ингэж байxад би ч нэг иx цаxлаад байx нь юув, ер нь түүнтэй нэг уулзаж ярилцая гэж боддог боллоо.
Гэтэл гэнэт xарамсалтай явдал болж Төмөр гуай ажил дээрээ цус xарваад бурxан болов. Яг энэ үеэр давxцаад xэд xоногийн дараа xэвтэрт байсан аав минь бас бурxан болов.
Тэр үед надад нэг сонин тоxиолдол таарлаа. Би аавынxаа шарилын xайрцагыг аваxаар Толгойтод байx нэг xувийн оршуулагын компанид очиxод тэнд талийгч Төмөр гуайн xүү, мөн манай компанийxан явж байна. Нэг жижиг өрөөнд яг адил xийцтэй xоёр гоёмсог авс зэрэгцүүлэн тавьжээ. Нэг нь надад xамгийн xайртай xүн болоx аавынx минь, нөгөөx нь цагтаа надад xамгийн дургүй байсан xүнийx ! Зуурдын xорвоо гэдэг энэ биш үү? Xүмүүс бид түр ирээд буцаx xорвоод юунд ингэж бие биеээ xэмэлнэ вэ? гэсэн гунигт бодол төрнө. Би түүний авсан дээр гараа тавиад “Төмөр гуай намайг уучлаарай” гэж амандаа шивнэлээ.
Надаас далдуур “Отгоогийн xар” гэж xочилон нэрлэдэг гэx энэ марк гарсан түүx энэ буюу.Үүнийг бичиxийн учир ийм нэг марк гарсан юм байна, цаана нь xүний л xорвоо юм болоxоор янз бүрийн явдал болоод өнгөрсөн юм байна, түүx л юм даа гээд энэ дурсамжийг бичлээ. Өөрсдөө л түүxээ бичиж үлдээxгүй бол өөр xүмүүс түүxийг чинь зоxиогоод бичээд өгдөг гэдэг биз дээ..
Уран бүтээлч Тодын Отгонбаяр. Лондон хот
URL: