Л.Баатарцогт : Хөгжлөө дагаад хүмүүс хүссэн хүсээгүй хогоо ангилдаг болно

-Иргэд хаягдал цаасаа нойлын цаас болгох жишиг рүү шилжих хэрэгтэй Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэтсийн дарга Л.Баатарцогттой дараахь асуудлаар ярилцлаа.

- Хаягдал цаасаа тушаагаад нойлын цаасаар сольдог жишиг төрийн байгууллагуудад тогтсон. Ер нь айл өрхүүд, албан байгууллагууд ийм зүйл рүү шилжих хэрэгтэй. Жишээ нь манай нийслэлийн төр захиргааны байгууллагууд хаягдал цаасаа уралгүйгээр бүтнээр нь нойлын цаасны үйлдвэрт өгөөд үнэгүй нойлын цаасаар хангагддаж байна. Төр захиргааны 40 агентлаг ийм жишиг рүү шилжчихсэн. Үүнийг манай нийтлэг үйлчилгээний газраас зохион байгуулж байгаа. Тиймээс иргэд хаягдлаа цаасаа нойлын цаас болгох жишиг рүү шилжих хэрэгтэй.

“Жайка” олон улсын байгууллагаас хзрэгжүүлсэн теслийн үр дүнд танай хэлтэс байгуулагдаж байсан. Байгуулагдсанаасаа хойш багагүй хугацааг үджээ. Танай хэлтсээс томоохон ямар ажил ернүүлж
байна вэ?

-Тийм ээ. Манай орчны бо- хирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс 2009 онд “Жайка” олон улсын байгууллагын теслийн үр дүнд байгуулагдсан. Үүнээс хойш дерөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Манай хэлтсийн гол зорилго бол нийслэлийн байгаль орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах замаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм. Өөреөр хэлбэл нийслэлийн хогийг цуглуулж, тээвэрлэх ажлын менежментийг хийдэг хэлтэс гэж ойлгожболно. Түүнчлэн хогийн цэгдэх хогийг байгальд устгах, үйлдвэрлэлийн аргаар устгах, боловсруулах, дахин ашиглах гэсэн хоёр дахь шатны менежментийг хэрэгжүүлэх юм. Одоогийн байдпаар хогийг цуглуулж тээвэрлэн хотоос гаргахад голлон ажиллаж байна. 2011 онд хог тээвэрлэх машин техникийн тоог нэмсэн бөгеөд нийслэлийн есөн дүүргийн 152 хороонд хүрч ажиллажбайна. Нэгхороон дээр өмнө нь нэг машин хүрч ажилладаг байлаа. Үүнийг нэгээр нэмэгдүүлэн 163 хог тээвэрлэх автомашиныг шинээр худалдан авсан. Одоо нийслэлийн хэмжээнд 320 гаруй машин хог тээвэрлэж байна. Ер нь цаашид хог хаягдлын менежментийн хэлтсийг дангаар нь байгуулж дүүрэг тус бүрт салбартай болгох шаардлагатай байгаа.

-Та хог ачих машин хангалттай гэж байна. Гэтэл хүмүүсээс хог ачихгүй байна гэсэн гомдол байнга гарах юм. Энэ ямар учиртай юм бол?
-Ажлаа зөв зохион байгуулаад хуваарийн дагуу ажиллах юм бол нэг хороон дээр хоёр машин хог тээвэрлэхэд хангалттай. Тухайлбал 2000-2500 өрхтэй хороонд сарын хугацаанд нэг айлд хоёр очиж хог ачих боломжтой. Өмне нь нэг айлд хогны машин хуваарийн дагуу сард нэг очдог байсан. Тэгэхээр хоёр машин явахаар нэг айлд 14 хоногт очиж хог ачна гэсэн үг. Хогны машин айлуудаа хуваагаад авчихаар иргэд хашаандаа хог бөөгнүүлэх нь багасч байгаа, Түүнчлэнбид зевхөн тохижилт үйлчилгээний компани гэхгүйгээр хувийн хэвшлийнхний хог тээвэрлэх ажилд татан оролцуулж байна. Гэр хорооллыг 18 бүсэд хуваан 15 байгууллагыг сонгон шалгаруулж хог тээвэрлэлтийн ажилд татан оролцуулсан. Энэ ажил өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн амжилттай явагдаж байна.

-Манай улс ихэвчлэн хогийг байгальд нь устгадаг. Энэ нь эргээд бай¬гальд сөрөг нелөөг үзүүлсээр байгаа. Энэ байдлыг хэзээ өөрчлөх вэ?
-Байгальд хог устгалаа ч гэсэн бид аль болох ээлтэй аргаар устгах бодлогыг барьж байгаа. Өөрчлөлт эхнээсээ хийгдэж байна.

-Ингэхэд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хо- рооны нутаг дахь “Цагаан даваа”-ны аманд хотын зүүн бүсийн хог хаягдлыг хүлээн авах төвлөрсөн хогийн цэгийг шинээр байгуулах ажил ямар шатандаа явж байна. Мөн хог ангилан хатуу түлш гаргах үйлдвэр хэ¬зээ ашиглалтад орох гэж байна вэ?
-Өнгөрсөн онд Цагаан давааны хогийн цэг дээр 10 тэрбум төгрөгийн хөрөнге оруулалтаар үйлдвэр барьж эхэлсэн. Эл үйлдвэр 2014 онд ашиглалтад орох төлөвле- гөөтэй байгаа. Мен барилгын хог хаягдлыг хүлээж авах цэг байгуулна. Байгаль орчны яамнаас таван тэрбум төгрөгийн хөрөнгө гарган барилгын хог бутлах суурин болон явуулын бутлуур машин оруулж ирэхээр болсон. Одоогоор хашааг нь барчихсан, гэрэлтүүлэг цахилгааны ажил нь хийгдээд байна. Өөрөөр хэлбэл, Монголд анх удаа хог ялгах үйлдвэр ашиглалтад орно гэсэн үг. Барилгын хог бутлан алаг хавтан, блок үйлдвэрлэхээс гадна нунтагаар нь хог дарж устгах, боломж бүрдэх юм. Түүнчлэн Нарангийн энгэрт 2013 онд хог бутлах үйлдвэр байгуулах асуудлыг дэвшүүлсэн. Өнгөрсөн сард “КОЙКА” олон улсын байгууллагаас хог бутлах машиныг бидэнд хүлээлгэж өгсөн. Уг үйлдвэр өвөл ажиллахгүй бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нээс 10 сарын 30 хүртэл ажиллана. Уг үйлдвэр нь хог ангилан ялгаж бутлахаас гадна цаас хаягдлаар шахмал түлш хийх юм. Одоогоор дагалда технологийн шинэчлэлт хийгдсэнээс гадна 14 ажилчныг Солонгосулсад бэлтгээд байна.

-Нийслэл дэх хогны 15- 20 хувийг эргүүлэн ашиг- лах боломжтой гэдэг. Хэдэн жилийн емне иргэдийг хог ангилахыг уриалж байсан ч төдийлөн ажил хэрэг болсонгүй. Энэ тухайд?
-Хог хаягдлын менежментийн хэлтсийн гол ажил бол айл өрхүүдээс эхлээд албан байгууллагуудыг хогоо ангилдаг болгох асуудал юм. Энэ онд хог ангилах ажилд 300 орчим сая төгрэг төсөвлөсөн бөгеөд иргэдийг ухуулах кампанит ажлыг өрнүүлнэ. Ер нь бид хөгжлөө дагаад хүссэн хүсээгүй хогоо ангилдаг болно:
Нөгөөтэйгүүр удаашралтай байгаагийн гол шалтгаан нь үйлдвэр байхгүйтэй холбоотой. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг иргэд нь хогоо ялгачихдаг. Гэтэл ангилсан хогийг боловсруулах үйлдвэр байхгүй учраас ялгаад ч үр дүнд
хүрэхгүй юм. Лааз шил зэрэг түүхий эдийг нь хоёрдогч түүхий эдэд авах жишээтэй. Түүнээс гадна ялгасан хогийг тээвэрлэх машин байхгүй. Тиймээс үйлдвэрээ бариад ялгасан хог тээвэрлэх зориулалтын машинтай болох шаардлагатай.
Ер нь иргэдийн хог ангилах хандлага дээшилсэн. Наад зах нь хогоо ялгаад хоёрдогч түүхий эдэд өгчихдөг. Мөн хог түүдэг хүмүүс орцны хогийг ангилдаг болсон. Манай хог ачиж буй зарим жолооч нар замдаа хог ангилиад хоёрдогч түүхий эдэд тушаадаг жишиг тогтсон байх жишээтэй.

-Дээрх таны ярьсан зүйл хэдэн жилийн хуга- цаанд биелэлээ олох бол?
-Гурван жилийн дараа үйлдвэрүүд эхнээсээ ашиглалтад орчихно. Энэ хугацаанд хогоо ангилдаг болчих байх.
-Орон сууцанд амьдардаг иргэн өдөрт 200 грамм, гэр хорооллын нэдагг иргэн 900 грамм хог гаргадаг гэсэн тооцоо бий. Энэ хэр бодитой тооцоо вэ?
нь “Жайка” олон улсын байгууллагын 2008, 2009 оны судалгаагаар гарсан тооцоо юм. Одоо бол орон сууцнаас өдөрт нэг иргэн 500 грамм хог гаргаж байна. Энэ нь хэрэглээ өссөнийг харуулж буй үзүүлэлт юм. Харин гэр хорооллын хувьд нэг их өөрчлөлт ороогүй.

-Ингэхэд ямар хог зонхилж байна вэ?
-Гэр хорооллын хувьд өвлийн улиралд үнс зонхилж байна. Тухайлбал хүнсний хаягдал гэр хорооллоос гарч буй хог хаягдлын 21 хувийг эзэлдэг гэсэн тооцоо гарсан. Харин орон сууцныхны хувьд хүнс 30 хувь, цаас 22 хувь, пластик 22 хувийг эзэлдэг.

-Орчин үед ундааны лааз, хуванцар сав хаягдахаа болисон. Үүнийг хүмүүс мөнгө хэмээн хардаг болсон. Түүнтэй адил хаягдал цаасыг ашиглах боломж манайд хэр байна вэ?
- Хаягдал цаасаа тушаагаад нойлын цаасаар сольдог жишиг төрийн байгууллагуудад тогтсон. Ер нь айл өрхүүд албан байгууллагууд ийм зүйл рүү шилжих хэрэггэй. Жишээ нь, манай нийслэлийн төр захиргааны байгууллагууд хаягдал цаасаа уралгүйгээр бүтнээр нь нойлын цаасны үйлдвэрт өгөөд үнэгүй нойлын цаасаар хангагдцаж байна. Төр захиргааны 40 агентлаг ийм жишиг рүү шилжчихсэн. Үүнийг манай нийтлэг үйлчилгээний газраас зохион байгуулж байгаа. Тиймээс иргэд хаягдлаа цаасаа нойлын цаас болгох жишиг рүү шилжих хэрэгтэй.

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих